antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2016 3 comments

Жек Ма Монголд ирлээ

нийтлэсэн Admin

Дэлхийд алдартай “Алибаба” группыг үндэслэгч Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад айлчлаад байна. Түүнийг дэлхийд томоохонд тооцогдох бизнесмэн гэдгийг хүмүүс мэдэхээс түүний бага залуу нас тийм ч дардан өнгөрөөгүй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвхөн шалгарсан гоц сайн хүн л тэрбумтан агуу бизнесмэн болдог гэдэг ойлголтыг тэрээр эвдсэн нэгэн юм.

Учир нь тэрээр арван жилдээ маш муу сурдаг байснаас гадна их сургуульд орох шалгалтандаа 3 удаа унаж байжээ. Мөн “Алибаба” группыг үүсгэн байгуулахаас өмнө 30 ажлын уулзалтанд очсон ч бүгдээс нь татгалзсан хариу авч байсан байна. Түүнийг жижигхэн биетэй царай муутай учир хэн ч түүнийг дэлхийн хэмжээний тэрбумтан болно гэж төсөөлөөгүй харин ч түүнийг их сургуульд ч орж чадахгүй ажилгүй нэгэн болно гэдэгт ойр тойрныхон нь итгэлтэй байсан гэдэг.

Харин тэрээр хүн дуртай зүйлээ л өөрийн ажил болгож түүнийхээ төлөө тууштай явах юм бол хэн ч амжилтанд хүрч болдог гэдгийг нотлон харуулж яваа юм. Тэрээр Асёшюрү Дагвадорж аваргын урилгаар Монголд ирж буй гэнэ.

Түүний хэлсэн 10 сургаалиас:

– Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

– 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

– 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно. Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

– 30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

– 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

– 40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

– 50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

– 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.

– 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • EH ORONCH (July 25, 2016 5:39:31 pm )

    MANAI MONGOLCHYYD OMHII HYJAANYYDIIG HARAHAARAA SVV GORIDSON GOLOG SHIG BOHOLZOJ GVIH UMAA VNEHEER DYRGYI HVRCH BNA MYY LALARYYDIIG ALAH UMSAN

    • Tenegt (July 26, 2016 9:46:12 am )

      Chi tiim l eh oronch yum bol eh orondoo yu hiij buteesiin? Eej aavdaa yaj tus bolsiin? Ajilgui zalhuu teneg yum baij bitgii hooson tseejee deld.

  • Zochin (July 25, 2016 10:22:03 pm )

    Tavtai morilno uu! Lekts unshih yum bna yamar goyo ve. Eh oronch gej neriin door comment bichsen hun ochij suugaarai.Joohon ch gesen tarhia tseneglej avaarai.

antalya rent a car