antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2016 9 comments

Баян-Өлгийчүүддээ “Сод Монгол Групп” ХХК хандивын гараа сунгалаа.

нийтлэсэн Admin

9X1A7331Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үерийн хүнд нөхцөл байдал үүсч 200 гаруй айл өрх эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон харамсалтай байдал үүссэн билээ.

Энэ үед Монголын “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийн нэг “Сод Монгол групп” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ард иргэдэд хандивын гараа сунган тусламж болгож 21 ширхэг иж бүрэн Монгол гэрийг хандивлалаа.

Уг хандивын үйл ажиллагаа нь өчигдөр буюу 2016 он 7-р сарын 19-ний өдөр 13:00 цагт болж, үйл ажиллагаанд “Сод Монгол Групп” ХХК-ний Ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Сод Монгол Групп” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан албан хаагчид мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэг оролцон Улсын Онцгой комиссын газар, Баян-Өлгий аймгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын бие төлөөлөгчидөд хандивын тусламж болох 21 ширхэг иж бүрэн Монгол гэрийг “Эрх Чөлөөний талбай”-д хүлээлгэн өглөө.

Энэхүү хандивын үйл ажиллагааны үеэр “Сод Монгол Групп” ХХК-ний ерөнхийлөгч Ц.Анандбазар, гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар бусад аж ахуй, нэгж байгууллагуудыг ч мөн адил Баян-Өлгийчүүддээ хандив тусламжийн гараа сунгахыг уриалсан сайхан үйл явдал болж өнгөрлөө.

43b6d60d6958153d12733d1ac862032f  (1)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • эрка (July 20, 2016 1:38:50 pm )

    СОД МОНГОЛ-Д баярлалаа.Чадаж явахад
    тэмээгээр тусалснаас, ядаж явахад
    тэвнээр тусал гэсэн үг байдаг даа.

  • эрка (July 20, 2016 1:40:07 pm )

    СОД МОНГОЛ-Д баярлалаа.Чадаж явахад
    тэмээгээр тусалснаас, ядаж явахад
    тэвнээр тусал гэсэн үг энэ буюу.

  • Монгол эр (July 20, 2016 3:02:02 pm )

    Анандбазар муу нэртэй ч Өглөгч Сайн эр гэдгээ харуулж чадлаа…Олсоноо олонтойгоо хувааж идвэл Орлого улам Их орно. Нас уртасна….Баяр хүргэж Амжилт хүсье.. Одоо танай Компаний Ашиг орлого нэмэгдэнээээ…

  • Жижи (July 20, 2016 4:11:57 pm )

    Өгөхгүй гээд яахын дүр эсгэж байхгүй юу

  • irgen (July 20, 2016 4:43:41 pm )

    Unuudriin hamgiin saikhan medeenii neg ……

  • Bor Amarbaysgalan (July 20, 2016 7:57:56 pm )

    Sod mongoliinhon vneheer buyntai vil hiijee .Ajiliin ondroos ondor amjilt hvsie

  • Дорж (July 20, 2016 11:58:08 pm )

    РАХМЕТ!

  • төрөө цэвэрлэж авая (July 21, 2016 9:25:44 am )

    СОД монголд баярлалаа. Боломж байвал туслах цаг.

  • зочин (July 22, 2016 11:00:33 am )

    гамшиг осол тохиолдсон үед чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Амжилт хүсье

antalya rent a car