Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна.
-Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна.
Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном.
Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол зохиолч.
Бид гадаадын ихэнх улсын иргэдэд “Чингис хаан гэж мэдэх үү” гэснээр Монгол орноо таниулахыг хичээдэг.
Бид цөөнхи үндэстэн. Биднийг хөгжиж буй орон хэмээдэг.
Биднийг морьтны наадмаар жилдээ нэг удаа нилээн сонирхдог.
Энэ маань дэлхийн дийлэнх иргэдийн дотор төдийлөн танигдаагүй.
Бидний хэл соёл – үүнээс Монгол бичиг маань мөхөж буй хэл соёлын жагсаалтанд орсон. Даяарчилалын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл өдрөөс өдөрт мөхөж сүйрч байна.
Монголчууд бид мөн л дэлхийн цөөнхийн шүтэн биширдэг “Бурхан шашин”-т номт улсын нэг. Өдгөө дэлхийн дахин шинжлэх ухааны элдэв оргилд хүрч чадсан боловч техник технологийн хүчээр нээсэн бүхэн нь хэдийнэ буддын ном сударт бичээстэй буйг одоо л эргэн харж байна.
Миний”Очир эрхшээгч” ном маань хэрвээ хэвлэгдвээс нилээн маргаан тарина гэдгийг би ойлгож байгаа. Учир нь Монголчууд бидэнд хүн төрөлхтний оюуны асар их нууцын сан хөмрөг бий. Бүтээл маань түүнийг дөнгөж л сөхсөн.”Очир эрхшээгч” роман маань хүн төрөлхтөнг гадаад хөгжлөө эцэслээд дотоод гэгээрэл рүү зорих ёстойг сануулахыг хүссэн эгэл нэгэн Монгол зохиолчийн оюун санаа, дуу хоолой билээ. Энэ бол Монголчууд бидний агуулж яваа, өртөөлөн тээж яваа хүмүүний авралын зам мөрийг заах бидний өндөр дээдсүүдийн өв юм.
Үүний төлөө би Монголын ард түмнээсээ Амазоны санал асуулганд оролцож “Очир эрхшээгч” номыг маань дэмжихийг хүсч байна.
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа
Амазонг руу орж санал өгөх линк:
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fkindlescout.amazon.com%2Fp%2F45PLNOWPYDSW&h=UAQHfyzm2
Холбоотой мэдээ
-
Vher Mongol (July 20, 2016 2:09:49 pm )
Is Boy ? Or Girl ?
-
41 (July 20, 2016 4:17:24 pm )
энэ гахай шиг хүүхэн үсээ самнаад зургаа авхуулчихаасай
-
Mundag (July 20, 2016 4:17:56 pm )
Mundag busgui mongolchuudaa sanalaa uguurei
-
Mundag (July 20, 2016 4:18:54 pm )
sain zogiolch sanalaauguurei
-
ншөанэ (July 20, 2016 10:33:48 pm )
иш чааваас даа муу бүтээл санал гуйж байгаа ш дээ.сайн бүтээл шууд ард түмний хүртээл болдог юм даа
-
Гэгээнээ (July 22, 2016 12:55:08 pm )
Сайн бүтээл.Монголын утга зохиолд ховор тохиох үзэгдэл.Энэ дээр бичсэн ншөанэ ч гэнэ үү 41 ч гэнэ үү нэрээ хүртэл үнэнээр нь биччих зүрхгүй ялзархай юмнууд одоо болих хэрэгтэй.Та нар шиг юмс энэ дайны байтугай шагайнд нь хүрэхээр ч бичиж чадахгүй.Уншаа ч үгүй байгаа.Бусдыг гутаан доромжилдогоо болих хэрэгтэй. Хүнийг сайн муу,сайхан муухайгаар нь дуудаад та нар юу хожих вэ?Атаархалдаа өөрсдөө шатаж үхэв. Энэ бол нэг зохиолчийн асуудал биш Монгол түмний нэгээхэн хэсгийн тухай асуудал байна.Тамын тогооны үлгэрээсээ гарч үз.Тиймдээ өөдөө гарч чаддаггүй хэсэг бүлэг нөхдийн хоёр нь та хоёр байх.
6 Comments