antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2016 16 comments

 Монголын талыг 38 тэрбум төгрөгийн  төлбөр төлөх үүргээс бүрмөсөн чөлөөллөө

нийтлэсэн Admin

tolbor

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар байлцав. Уг арга хэмжээний үеэр:

  – Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,

  – Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

  – Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,

  – БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,

  – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,

  – Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,

  – БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

  – БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

  – БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,

  – Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,

  – Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,

  – МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

  – МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

  – Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

  – Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг зэрэг 15 баримт бичигт талууд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэхээр тогтсон ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн сайд Б.Болор нийт 7 баримт бичигт энэ үеэр гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар удаан хугацаанд хугацаанд хэлэлцсэний үр дүнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онуудад авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн  төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • tsoeo (July 14, 2016 9:20:48 pm )

    omhii hyjaanyyd orond ni manai mongoliin yu yug avahaar bolson boldoo ed nar zvgeer teglene gej baihgvi dee bayarlah um ch bishdee mongolchyyd min bodoltoil baihgvi bol omhii hyjaanyydad nytagaa aldah vii 2050 on gehed mongoliig hyjaanyyd oortoo negtgene geed bgaa shvv dee amidl baival alaltsana daa myy lalaryydtai

  • Anonymous (July 14, 2016 10:05:15 pm )

    Үгүй мөн тэнэг хүнээ. 2050 онд хятадууд монголыг авах нь гэж ямар шулмас нь чамд тэгж хэлээв? Хүн өрнөөс нь салгаж өгч байхад харааж муу санаа агуулж суудаг. Хятад нараасаа өмхий санаатан бус уу, чи! Монголчууд бид ер нь хүнд өр өгөхдөө маруухан улсууд шүү. Харин баярлалаа гээд нэг ухааэ гаргаад, дараагийн удаад ямар өрийг энэ мэт цайруулж болох талаар ухаан сийлэх хэрэгтэй юм. Тэнэгүүдэд нэг ухаан байдаг. Ухаантнуудад олон ухаан, бас олон найз нөхөд байдаг. Чам мэтийн үмбүүнүүд хөршийгөө муулна, тэгээд халх дөрвөд гээд талцана. Бүр ядарсан казах иргэдээ үерт ороод зовж байхад нь ч муулдаг. Монгол цусыг тэнэгүүд олширч сэвтүүлж байна.

  • zochin (July 14, 2016 10:34:33 pm )

    Hi yun 50.60 aad oni zeel gj sotsliozmin ved hujaagtai yamarch haritsaa holboogvi bsn biz tvvh tvvheetee bmaar

  • Anonymous (July 14, 2016 10:37:55 pm )

    30 тэрбумын оронд 3000 хужаа оруулах үүдэж нээж өнө даа

  • Бна (July 14, 2016 10:39:40 pm )

    30 тэрбумын оронд 3000 хужаа оруулах үүдэж нээж өнө даа

  • Ухаантай байцгаа л даа (July 15, 2016 2:13:37 am )

    Энэ их өрнөөс чөлөөлж өгч бгаад нь талархах хэрэгтэй болов уу. Өнөөдөр манай улсын хувьд зээл аваагүй улс гэж бараг байхгүй шахуу бхад өөрсдөө хөдөлмөрлөөд зээлээ төлөх чадваргүй, бүр бодол ч үгүй биднийг зээлээс өрөвдсөндөө ч юмуу залхсандаа ч юмуу зээлээс чөлөөлж бгаад нь
    талархдаггүй юмаа гэхэд муулдгаа болчихвол их сайнсан.Ухаантай байцгаа л даа

  • baumbaa (July 15, 2016 3:12:49 am )

    Orondni uy l awah bol doo

  • монгол (July 15, 2016 8:53:25 am )

    Ядуу ахуйгаа дагасан ядуу ухамсартай баймааргүй байна. Энэ орныг өдий зэрэгтэй авч ирсэн өвөг дээдсийнхээ хашир цөлх ухаан, дипломат харилцааг уламжилж явах нь хамгаас чухал. Их гүрний бодлого нарийн, тэднээс дутахгүй бодож Монголоо монголоор нь авч явахад ухаан хэрэгтэй. Үүнээс гадна эд баялагт хэт шунахайрсан, эх нутгаа ч худалдахад бэлхэн өөрийн түшмэлүүдээс болгоомжилж тийм хүмүүсийг төрөөс хол байлгах бодлого баримтлах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд тийм хүмүүс өөрсдийг хангалттай сайн таниулсан. Намаар талцаж туйлшралгүй монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг дээш нь гаргах нь чухал байна. Үүнийг одооны боловсролтой залуу үе хийх байх гэж итгэж байна. Монгол улс хөгжин дэвжинээ, итгэж болно!

  • magnai (July 15, 2016 12:11:32 pm )

    Mongoloo taniig demjij bna. Hurai hurai hurai.

  • Ariunaa (July 15, 2016 1:26:45 pm )

    Ter ih avsan zeelnii heden huvi ni uls orond maani hurungu oruulalt bolj heden huvi ni henii,henuusiin harmaand orson bol gedeg l sonin baina.Yneniig helehed Mongol ulsin gadaaduudaas avsan uriig bugdiig ni ulsinhaa hugjild oruulsan bol Mongol uls hediine bar uls bolchih bailaa gedeg l unen.30,40 n % ni l buteen baiguulalt bolj uldsen huvi ni tomchuudin amidralig deeshluulj dollarin sayatan bolgoson ni l unen dee.

  • БИЛГЭЭ (July 15, 2016 3:07:42 pm )

    МОНГОЛОО дэмжиж бн.хөршүүдтэйгээ эвтэй байх нь чухал юм даа

  • Anonymous (July 15, 2016 10:46:18 pm )

    end bichsen bilgee shig baildaa busad ni hyatadaas neg sh umd avch umsuuguig ni harah yumsan manaih hursh ornuuda tushij baij l hugjinu

  • зочин (July 18, 2016 10:16:09 am )

    2 хөрштэйгээ эн тэнцүү харилцан ашигтай ажиллах нь бидний хариуцлага.

  • Anonymous (July 18, 2016 11:41:18 am )

    Хятад улс АСЕМ-ийн зардлын хэсгийг нь гаргажээ,тэгэж л Европ,Азийнхан ойлгов,хэ хэ хэ

    • 41 (July 20, 2016 9:25:45 am )

      я г яг

  • зочин (July 18, 2016 10:19:39 pm )

    Асемын уулзалтыг эсэргүүцээд байсан хүмүүс ямар чухал уулзалт байсныг ойлгож байгаа байлгүйдээ. Монгол улсыг дэлхийд ямар чадварлаг хүмүүс гэдгийг харууллаа. Ерөнхийлөгч ийм л хүн байх ёстой. Баяр хүргье. Асемыг удирдаж зохион байгуулсан, хамтран ороллцсон оюутан залуусдаа талархал илэрхийлье. Монголын залуучууд сайн дураараа нойр хоолгүй зүтгэсэн зүтгэл дэлхийд Монгол гэдэг нэрийг өндөр хэмжээнд гаргалаа. Та нар сайн байлаа шүү.

antalya rent a car