antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2016 8 comments

Хятадын Ерөнхий сайд айлчилж байна

нийтлэсэн Admin

lii

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлал албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна.Ш

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ЦЭЦЭГ (July 14, 2016 1:14:13 pm )

    Ерөнхий сайд Эрдэнэбат аа та бие барилгүй чөлөөтөй энгийн байлдаа

  • зочинП.Эрдэнэбат (July 14, 2016 2:14:40 pm )

    асем амжилттай болж монгол улсын маань нэр хүнд дэлхийд мандах болтугай амьдаадаа амжилт хүсье

  • tsoeo (July 14, 2016 9:12:06 pm )

    ene odoo yamar hyrdan hyjaag yridag nowsh ve dongoj said bolongyytaa hyjaagiin omno chichreed ergvv hvvr chin

  • uvuu (July 15, 2016 7:13:36 am )

    ERDENE BATgej angaital ineesen ene bid 2 oorchij chadah uu

  • Anonymous (July 15, 2016 9:54:19 am )

    2016 оны Олон Улсын Математикийн Олимпиадад Монголын баг 2 мөнгөн, 2 хүрэл медаль, 2 шагналт байр хүртэж, 109 орноос 33-р байранд оржээ. Бодролын Олонбаатар гэдэг хүү энэ жил мөнгөн медаль авч, өмнө нь авсан 2 хүрэл медаль дээрээ нэмж нийт 3 медальтан болжээ.

  • Anonymous (July 15, 2016 12:41:40 pm )

    Ли сайд аргагүй л том орных гэсэн шиг биеэ авч явах юм.Манай дарга нар нэг л царайчилсан байдалтай,хэцүү л бдаг байх даа л гэж ойлгохоос…

  • Зочин (July 15, 2016 2:49:30 pm )

    МАН-ын засгийн газар нэн даруй гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, гадаадаас валют оруулж ирж, дотоодын эдийн засгаа өсгөж, төгрөгийн ханшаа чангалж, долларын ханшийг бууруулж, гадаадад төлөх өр зээлээ төлөхгүй бол, АН-ын МАН-ын хулгайч луйварчдын оффшордох мөнгөөр эх орныхоо эдийн засгийг сэргээж, төгрөгийн ханшаа чангалж долларын ханшыг бууруулж, гадаадад төлөх өр зээлийг төлүүлцгээе.

  • зочин (July 20, 2016 9:19:52 am )

    Ерөнхий сайд яг хятад хүн шиг харагдаад байхын,

antalya rent a car