antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2016 6 comments

Тангараг өргөсөн гишүүд хөрөнгө орлогоо мэдүүлээрэй!

нийтлэсэн Admin

13568796_1737080296567883_4631806860631473911_o_700

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулсан. За мөн НИТХ-ын анхдугаар хурал болж, хурлын даргаа сонгож, Хотын даргаа сонгосон тул өчигдрөөс эхлээд 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хууль үйлчилж эхэлсэн гэсэн үг.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан гишүүд, төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хуультай байдаг гэдгийг тодотгоё.

Тэрчлэн Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүлжээ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • БОЛОХ ГЭЖ БУЙ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ (July 07, 2016 9:25:37 am )

    ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗТЯ, АТҮТ НЬ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРҮҮЛСЭН ЗӨВШӨӨРЛИЙН ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ОЛОН ЖИЛ АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ АРД ИРГЭД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЛАЖ ШАГЛАСААР ИРЛЭЭ. САЯ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ УЛАН-ҮДЭД БОЛООД ӨНГӨРСӨН АЛТАРГАНА БУРИАД ЗОНЫ НААДАМД ОЛОН МЯНГАН МОНГОЛЫН БУРИАДУУД ЭНЭ ЦЭНХЭР БИЧИГНИЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛООС БОЛООД ЯВЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ОРОС УЛСЫН БИЧГЭЭР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МОНГОЛЫН НЭГ ТББ-ЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.

  • Бичээч (July 07, 2016 9:44:03 am )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан

  • Зочин (July 07, 2016 2:13:27 pm )

    БАТТУЛГА ЧИ БИТГИЙ АТААРХ

  • p (July 07, 2016 10:02:29 pm )

    Ингэж худлаа тунхаглаад яах вэ дээ. Шүлсээ савируулаад дайрч орж ирсэн энэ олон хүн чинь ард түмнээ бодож орж ирээгүй нь мэдээж шүү дээ.

  • Зочин (July 08, 2016 12:43:39 pm )

    АН-ын МАН-ын хулгайч луйварчид оффшордох мөнгөөрөө монгол улсыг эдийн засгийн хямралаас болон өр зээлнээс гаргаж үз. Та нарт хүсэл шуналд ямар хязгаар гэж байх биш.

  • Zochin (July 08, 2016 8:34:08 pm )

    Ard tvmend neelteiger orlogiin medvvlegiig ni tanilstuularai

antalya rent a car