antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2016 1 comment

Оюутны хаус

нийтлэсэн Admin

3b01bd2d2c02e0bforiginalУлаанбаатарт оюутнууд бүү хэл ажилтан албан хаагчид ч амьдрахад орон байрны асуудал нэн тэргүүнд тулгамддаг зүйл. Өнөөдөр Төрийн өмчит сургуулиудын оюутны байрны хүрэлцээ муу байхад оюутны тансаг зэрэглэлийн дотуур байр байгааг дуулгая. “Этүгэн” их сургуулийн оюутны дотуур байр өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэйгөөрөө улсдаа анхдагч төдийгүй давхар бүрт байрлах нийтийн гал тогоонд хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин хүртэл бий.

 

 

Мөн зориулалтын хичээл хийх танхимтай тул өрөөнийх нь оюутнууд амарч байхад бусдадаа саад болохгүйгээр тус танхимд хичээлээ давтахаас эхлээд найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах боломжийг нээж өгчээ. Хөдөө орон нутгаас ирсэн эцэг эхчүүдийг байрлуулах зочид буудлын өрөө, үүдний танхимын үнэгүй интернэт гэх  мэтээр тус байрны тохилог сайхныг залуус шагшиж байгаа юм. Тиймээс МУИС-тай хаяа дэрлэн орших “Этүгэн” их сургуулийн дотуур байрыг оюутнууд “Тансаг байр”,  “Оюутны хаус” гэх зэргээр нэрлэсэн байна. Бусад сургуулийн найз нөхөд нь тус байраар зочлохдоо Этүгэний дотуур байрны оюутнуудыг  “Хаус”-ынхан хэмээн хошигнодог байна.

 

Тансаг байрныхан 2,4,6,8-аараа амьдрах боломжтой, үүгээрээ хамгийн өргөн сонголттой оюутны байр юм гэж 11 давхарт амьдардаг оюутан Солонгоо өрөөнийхөө цонхоор  Чингисийн талбайн ажингаа үгүйлсэн юм. Тэрээр Этүгэн Хар сувд бүжгийн хамтлагийн гишүүн, хүний их эмч мэргэжлээр сурдаг аж.

 

 

Лавлах утас: 9906-4206, 89011985, 11-319149 

Вэб хаяг: www.etugen.edu.mn

– See more at: http://www.unen.mn/content/64542.shtml?alias=education#sthash.gptNpEZI.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Баяр жавхлан (July 08, 2016 3:47:24 am )

    “ЭТҮГЭН” Их сургуулийн дотуур байр үнэхээр анхаарал татаж маш их таалагдлаа
    Өнөөгийн МАН намын шинээр томилогдох боловсролын сайд энэ үлгэр жишээ
    оюутны байрыг анхааралдаа авч ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн оюутан сурагчдад
    ийм л оюутны дотуур байр үгүйлэгдэж байна даа Боловсролын сайд дарга даамлууд минь

antalya rent a car