antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 29, 2016 2 comments

Дэндүү ихийг хүлээх хэрэггүй, Гэхдээ…

нийтлэсэн Admin

3912

Ардчилсан тодотголтой Монгол Улсын иргэд өнөөдөр сонголтоо хийж байна. Мэдээж хуульд заасны дагуу бол иргэдийн сонголтод хэнбугай ч нөлөөлөх учиргүй, сонгууль шударга үнэн явагдах учиртай. Иргэд ч тийм итгэлтэй байгаа биз ээ. Ер нь бол ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт  чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг. Тэр утгаараа сонгууль шударга явагдаж байгаа эсэх асуудал дээр иргэд хийгээд хэвлэлийнхэн анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм.  “Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай” билээ.

Улс төрийн нам хэмээх үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс дэндүү ихийг хүлээх нь бас өрөөсгөл л дөө. Манай тухайд ардчиллын хэлбэрүүд дундаас Төлөөллийн ардчиллаар замнаж яваа.  Үндсэн хуулийн  Гуравдугаар зүйлийн 1-т “…Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн байгааг шууд бус төлөөллийн гэсэн утгаар нь бид ойлгох нь зохистой юм. Төлөөллийн ардчилал гэдэг нь Иргэд сонгогчид  төрийн эрхийг биелүүлэхэд  үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж,  сонгож түүгээрээ дамжуулан засаглалын үйл ажиллагааг  хэрэгжүүлэх хэлбэр юм.  Тэгэхээр бид өнөөдрийн тухайд ийм л хэлбэрийг дагаж буй учраас үүнийг даган гарч ирэх үр ашиг болоод эрсдлийн аль альныг нь үзэж л таарна.

Эрхэм таны сонголт мэргэн байх болтугай!

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Эсэргуу (June 29, 2016 6:51:26 pm )

    Ардчилал,телееллын зарчимаар терийн эрх барих нь худал хуурамч ардчилал юм бна,
    Хаант засаглалтай улс бх зев юм даа,аль ч нийгэмд терийн эрх бух ард тумний мэдэлд
    гэдэг чинь хий хоосон уриа лоозон юм шив дээ

  • хүн хүн (June 29, 2016 7:11:43 pm )

    нам төвтэй улс төрийн тогтолцоо бол луйварын тогтолцоо хулгайч луйварчин гадныханы тэжээвэр бууны нохой нар нам ба төрийн толгойд гарч төрийн нуруунд зайдалдаг гол арга хэрэгмэл бол нам төвтэй улс төрийн тогтолцоо юм тэд төрийн эрхэнд гарч ард түмнийг үүрдийн тэнэг ядуу байлгах санаархалаа зүүль зүүлээр хэрэгжүүлэж байна ямарч мэдлэг олгодогүй их дээд сургууь бол үүний тод жишээ мөн сонгууль бол луйварчин нарын өөртөө зориулаж дэгэлсэн жүжэг үнэн юм үүнд байхгүй өнөөдөрийн сонгууль луйварчин нарын зохиосон хуульын заль мэх ба мөнгөөр шийдэгднэ сонгуулийн дүн үүний үнэн худалыг хэлээд өгнө

antalya rent a car