УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07:00 цагаас албан ёсоор эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.