antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 1 comment

Хөдөө орон нутагт бензиний үнэ өссөөр байна

нийтлэсэн Admin

Шатахууны үнэ энэ сарын 6-наас эхлэн литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, элсэн сахар, будааны үнэ дунджаар 50-500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Өмнөх долоо хоногт валютын ханш буурсантай холбогдуулан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос нефть импортлогч компаниудад үнээ бууруулах шаардлагыг хүргүүлсэн. Бензиний үнээ нэмэх болохоор зах зээлд өсөх бодит дүнгээс давуулж нэмдэг нефтийн компаниуд шаардлагын хариуд ердөө 15-30 төгрөгөөр бууруулах боломжтойгоо хэлсэн. Гэвч хөдөө орон нутагт бензинийн үнэ буурах нь битгий улам нэмэгдсэн байх юм. Жишээ нь“Шунхлай” компанийн Ховд аймаг дахь салбараар АИ 92 2130 төг, АИ 95 2230 төг, дизель түлш 2110 төг, АИ 80 1780 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна. Цаашлаад Петровис, Магнай трейд, Алтайн ойл компаниудын салбараар бензин хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг доорх хүснэгтээс үзнэ үү.

Нийслэл хотод 300 төгрөгөөр нэмэгдсэн бензин хөдөөд 40 төгрөгийн нэмэгдэлтэйгээр борлуулагдаж байна. Энэ нь иргэдийн амжиргаанд хүндээр тусч байгаа учир бензиний үнэнд дахин зохицуулалт хийхийг орон нутгийн хэрэглэгчдээс санал болгожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 24, 2012 8:42:03 pm )

    ene importlogchid boliosoi. icheesei . xotod l jaaxan byyrsan yum shig xaragdyylaad xodoo oron nytgaar nemeed vnexeer baliar shynaliin tylamnyyd oodgvi novshnyyd yumaa . ene ni medegdexvi yum chini gej boddog yum bx daa . medeelel xariltsaa xogjsoniig meddeggvi malyyd yy

antalya rent a car