Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын өргөн барьсан албан бичгийн хариуг өглөө. Ерөнхийлөгч өмнө нь шинээр байгуулах Засгийн газарт Тэргүүн шадар сайдын орон тоо заавал байх шаардлагагүй хэмээсэн юм. Мөн Засгийн газраа байгуулахдаа УИХ болон хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан. Тиймээс Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан дагуу УИХ-д өргөн мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна гэж мэдэгдээд, Тэргүүн шадар сайдын албыг дэмжсэнгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарыг ч сайд болохыг дэмжсэнхгүй. Харин Засгийн газрын гурван сайдыг парламентын гаднаас томилох нь зүйтэй хэмээжээ.
mminfo
Холбоотой мэдээ
Comments are closed.