antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2016 4 comments

Монголд аялж байсан Швейцарь жуулчин сураггүй алга болжээ

нийтлэсэн Admin
20260ab9262f14e105429c9b1abf2878Монголд аялж байсан 69 настай Швейцарь улсын иргэн Бруно Дубач гэгч сураггүй алга болоод нэлээд хэд хоног болж байгаа ажээ . Тэрээр өнгөрсөн 5-р сарын 24 – с Завхан аймгийн Идэр сумын Идэр голоос аялалаа эхлүүлсэн бөгөөд хамгийн сүүлчийн мэдээгээр 6-р сарын 10 –ний үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Сэлэнгэ голын орчмоор аялалаа үргэлжлүүлж явсан мэдээтэй байна. Түүнээс хойш тэрхүү жуулчинг үзсэн харсан хүн байхгүй байгаа юм. Тус аймгийн иргэд энэ тухай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албанд мэдэгджээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаны дарга Г.Нэргүй хэлэхдээ:манай байгууллагын ажилтнууд иргэдээс уг мэдээллийг аваад ,шууд эрэл хайгуулд гарсан гэсэн байна. Жуулчин алга болсон гэсэн мэдээллийн мөрөөр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Мөнхбатаар ахлуулсан 6 хүнтэй эрлийн баг ойролцоогоор 100 орчим км-ийн тойрогт түүнийг эрэн хайж байгаа ажээ. Одоогийн байдлаар эрлийн багийнхан Сэлэнгэ гол орчмоор эрлээ үргэлжлүүлж байгаа юм байна.
Жиргээ.мн
Ж.Батдорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 25, 2016 6:40:38 pm )

    ёстой тоогүй юм болжээ..өөр хүн хамт аялалаар яваагүй юм бхдаа.өндөр настай хүн бж яасан зоригтой яваа вэ

  • zochin (June 26, 2016 1:48:24 am )

    Ha estoi europiinhond 69 nas zaluu shuudee uzesgelent saihan gazar nutgiin Hun huurhii uasiin boloo usand ene shuvuu shig l Selne Dee

  • zochin (June 26, 2016 1:50:21 am )

    Manaihan huurhii 60 nas iig undur gehiin tiim bishee gaigui nas sh dee

  • AN (June 28, 2016 12:47:56 am )

    MAN iin Almas avaad zugtaaj baisoon

antalya rent a car