antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2016 1 comment

Малын тоо толгой 73 саяд хүрчээ

нийтлэсэн Admin

37_3

Улсын хэмжээнд малын тоо толгой анх удаа 73 саяд хүрсэн талаар өнөөдөр ХХААЯ-наас мэдээлэв. Монгол Улс өнгөрсөн оны намар 65 сая гаруй мал тоолуулсан. Үүнээс өвөл хүнсэнд 10 сая орчмыг нь хэрэглэж, өвлын тооллогоор 56 сая болжээ. Энэ онд 23 сая эх мал төллөхөөс 81 хувь буюу 19.3 сая нь төллөсөн байна. Төллөсөн 19.3 сая малаас 18.8 сая төл амжилттай хүлээн авчээ. Ингэснээр улсын хэмжээнд 55 мянган ботго, 568 мянган унага, 954 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж байна. Ингэснээр улсын хэмжээнд 73 сая малтай болоод байгаа юм. Одоо нэмж нийт 3.7 сая эх мал төллөх аж.

Ч.Ариунболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Б.Есүхэй (June 28, 2016 9:20:18 am )

    Малын гаралтай түүхий эдийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломж байна. Дээр нь газар тариалан, төмс, хүнсний ногоогоо экологийн цэвэр аргаар тарьж ургуулан боловсруулж ашиг шимийг нь хүртвэл гурав битгийхэл 30 сая хүн хангалттай амьдрах бүрэн боломж байна. Үүн дээр аялал жуулчлалыг өргөн утгаар нь хөгжүүлбэл юуун уул уурхай! тасарсан баян амьдрах боломж байна. Ингэж амьдрахын тулд эрүүл мэнд, эколог, хүнсний, ахуйн, амьд аюулгүй байхын баталгаа, орчин хэрэгтэй. Энийг хийхэд их амархан. Бүх нийтийг хамарсан соёлын довтолгоо, сургалт хэрэгтэй. Хүнсээ зөв боловсруулж хэрэглэх, ахуйн соёлоо дээшлүүлэх, бөөс хуурас, яр тэмбүүнээсээ салахаас авхуулаад нилээд сургалт хэрэгтэй. Энэ бүх ажлыг хоёрхон жил бэлтгээд хэрэгжүүлж эхлэж болно. Гагцхүү сэтгэл, сахилга бат, зохион байгуулалт хэрэгтэй. Монгол улс бүх нийтээр \эр, эмгүй| израил, швецари, сингапур, скандинавын орнууд лугаа адил цэргийн албаа гурван жилээр хаадаг болвол мөнчиг хурдан хөгжих суурь нь тавигдах юм байгаам. Ийм хуультай болох юмсан. 18-21 нас хүртлээ цэргийн алба хааж биеэ засах нь Монгол хүн бүрийн үүрэг болон хуульчлагдвал ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ СҮНС мөн ч их баярлах байх даа!

antalya rent a car