Нийтийн албан хаагч үндэслэлгүйгээр гэнэт баяжвал Эрүүгийн гэмт хэрэгт татна.
Иймээс “махан идэштэн”-д бултах газаргүй болсон гэнэ. Түүнчлэн авлига өгсөн, авсан хоёул Эрүүгийн хуулиар ял хүлээдэг заалттай. Тэгвэл авлига авсныг нь хатуу шийтгэж, өгснийг өршөөдөг хуулийн төслийг удахгүй ергөн барих тухайгаа УИХ-ын гишүүн Я.Батсуурь мэдэгдлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийсэн юм. Авлигын эсрэг хуульд авлигын зөрчлүүд төлийлөн сайн хуульчлагдаагүйгээс гадна Авлигын эсрэг, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуульд авлигын зөрчил алаг, цоог тусгагдсан байжээ.
Иймээс энэ эрээвэр хураавраар тусгагдсан зүйлийгтатан авч, нэгхуульд багцлан оруулснаараа онцлогтой. Улмаар сонирхлын зерчлийн 30 гаруй төрлүүд нэг дор орж, албан тушаал бууруулах, зайлуулах хүртэл арга хэмжээ авах боломж бүрдсэн байна.
Уул уурхайгаараа дэлхийд алдаршиж буй Монголыг чөдөрлөж буй ганц асуудал нь авлига. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж, дэлхийн 186 орноос 120-д эрэмбэлэгдэх болсны буруутан нь өнөөх л авлига гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хурлын эхэнд тодотгов. Иймээс УИХ-ын хэсэг гишүүн гурван жилийн өмнө Авлигын эсрэг бүлэг байгуулж улмааресөн гишүүн уг хуулийн төслийг өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулсан нь энэ. Ингэхдээ төрийн албыг илүү өргөн утгаар нийтийн алба хэмээн томьёолжээ.
Мөн эл хууль батлагдсанаар жараахайтай биш акулуудтай тэмцэх боломж нөхцөл бүрдсэн гэнэ. Өмнө нь Авлигатай тэмцэх газар зөвхөн жараахайтай хөөцөлдөж, жинхэнэ авлигачдыг нуун дарагдуулдаг, тэдэнд хуулийн дагуу шаардлага тавихыг хүссэн ч ямар нэгэн байдлаар хаалттай учирдаг талаараа зовлон тоочдог. Харин энэ удаад тийм асуудал гарахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, АТГ-ын ажиллах нөхцөл боломжийг эл хуулиараа 100 хувь хангаж өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцлов. Харин авлигатай тэмцэж буй дарга нарын ХОМ болон хувийн ашиг сонирхлыг УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хариуцаж ажиллах аж.
Мөн Монголд улс төрийн намуудыг дагасан авлигын том бүлгүүд оршин тогтнож байдаг гэнэ. Иймээс энэ сүлжээг таслан зогсоохын тулд намуудын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр ажиллах ёстой гэсэн юм. Эрх мэдэлтнүүдийн авлига авах, ашиг сонирхлын зөрчилд автах боломжийг хаасан уг хууль долдугаар оарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Учир нь нийтийн албан тушаалтан анх ажилд орохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөх бөгөөд цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгч байхаар болжээ. Өмнө нь төрийн албан хаагчид АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг байсан бол энэ хуулийн дагуу ХОМ-ээс гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг ч давхар өгөх гэнэ.
Сандарч, будлиад хөрөнгө орлогоо мартаж, гээсэн, нуун дарагдуулсан, эсвэл орлогоо нотолж чадахгүй бол шууд албан тушаалаас нь чөлөөлнө. Гэхдээ хариуцлага ганц үүгээр дуусахгүй. Хөөрхий гэнэ алдаж, санамсаргүй байдал гаргасан хэмээн хаацайлдаг шалтгааныг сонсоод, эхний удаад албан тушаалаас нь бууруулах гэнэ. Харин давтан үйлдвэл албан тушаалаас чөлөөлнө.
Мөн тухайн албан тушаалтанд хариуцлага тооцсон болоод албан тушаал ахиулдаг зөрчлийг ч эл хуулиар хязгаарлаж өгчээ. Өөрөөр хэлбэл, уг хууль эрх мэдэлтнүүдийн зан авирыг өөрчилж, хүмүүжүүлж чадна хэмээн хууль санаачлагчид нь тодорхойлов. Учир нь тухайн албан тушаалтанг аргагүй байдалд оруулах зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ч дагалдуулан баталжээ. Энэ байдлаараа албан тушаалтанд халтай, иргэдэд ашигтай хууль болсон гэдгийг үг хэлсэн хүн бүр тодотгож байлаа. Жишээ нь, тендер шалгаруулах комисст орсон албан тушаалтан гэхэд оролцож буй компаниуд дотор хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгээ албан ёсоор баталгаажуулж, гарын үсэгзурна. Хэрэв хамаатан садан, янаг амрагийн холбоотой гэдэг нь илэрвэл авлигын хэргээр шийтгэж, ял оногдуулах аж.
Хууль ганц ажлаа эрхэлж буй албан тушаалтнуудаас гадна нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа тодорхой хугацаанд албан тушаалаар олжавсан нэрхүнд, нөлөө, харилцаагаа ашигланбусдаасдавуубайдал олжавах боломжийг хоёр жилээр хязгаарлажээ, Өөрөөр хэлбэл, гүйцэтгэж байсан албан тушаалтай холбоотой байсан аж ахуй нэгж, байгууллагад ажилд орох, гэрээ контракгг байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх зэргийг хориглосон байна.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 24, 2012 11:41:14 am )
ambaardaad yavuulaachee tegeed avilga gedeg odoo zugeer l hoorog zoruulehtei adil zuil bolj mongold
1 Comment