antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 23 comments

Яана даа…

нийтлэсэн Admin

 ce9144f9798dc904original

Бидний хэтэвчинд орсон гэх 1072 хувьцааны 30 хувийг төсөв нь онгорхой Ч.Сайханбилэгийн Засгийн газар 30 хувийг нь худалдаж авна гэж цээж хөдөлгөх юм. Миний мэдэхээр хүүхдийн мөнгөний 130 тэрбумыг төсвөөс “хусчихсан” тэр нь онгорхой байдаг. Яагаав, өнөөх Б.Болорыг Сангийн сайд болгосон доо. Энэ даруйд цаадхи нь сайд болгосон ах нартаа чанга гартай хүн болж таалагдах гээд хүүхдийн мөнгөнд хязгаар тавьчихаагүй юу. 2015 оны төсөвт суулгаагүй гэсэн үг. Гэтэл түмний эсэргүүцэлтэй тулгарсан ах нар нь сандрахдаа төсвөөс “хусчихсан” юм. Энэ бол үнэндээ хулгай юм шүү дээ. Төсвийн хуулиа ч зөрчсөн гээд олон зүйл ярьж болно. Одоо зөв шударгаар 1072 хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөг хүрэх эзэндээ хүрвэл бид нар лавтай энэ оныг дуустал идэхгүй, уухгүй, өмсөхгүй, сурахгүй, боловсрохгүй байх тийм л дүр зураг шууд санаанд бууж байна. Магадгүй 2017 оны эхний хагаст ч байдал үргэлжилж мэдэхээр. Яагаад гэхээр энэ оноос гаднаас авсан өндөр хүүтэй бондын зээлийн төлөлт үргэлжилнэ. Би эдийн засагч тооны хүн биш, жирийн нэг бичгийн хүн. Гэхдээ барагцаалж бодоход энэ мөнгө чин шударгаар очих насны эзэддээ очно гэвэл Монгол Улсын төсвийн чамгүй хувьтай тэнцэнэ. Тэгэхээр бид бүсээ чангалахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ мөнгөний олголт энэ сарын 29-ийг хүртэл настай учраас ийм зүйл болохгүй байх гэж найдая. Ямартай ч төсөвт их бага хэмжээгээр дарамт учруулна даа, харж байгаарай.

      Мэдээжийн хэрэг энэ бол эрх баригч намынхан санал зулгаах гэж ийм балай тактик барьж байна л даа. Маргааш бидний идэж уух, өмсөх зүүхийг эс тооцон сонгуульдаж байна. Харамсалтай байна. Ийм хэмжээний мөнгийг Монгол Улсын төсөв яагаад ч гаргаж чадахгүй, зургадугаар сарын 29-нөөс эхлээд та банкин дээр оочёрлохоо больж санаа чинь амрах байх. Гэхдээ бид энэ мөнгийг эргээд төлнө гэдгээ санах хэрэгтэй. Юун эх орны баялаг эзэмшигч. Яагаад гэхээр Тавантолгойн орд газрын ашиглалт ерөнхийдөө зогсонги байна. Олигархиуд авах гээд байгаа юм уу, эсвэл ард түмэнд өгөх гээд байгаа юм уу, нөгөө бол хятад, оросуудад өгөх гээд байгаа эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Тавантолгойн төлөөх дайн энэ удаагийн сонгуулиар ч илэрхий талбайд гарч ирж байгааг мэдэх нэг нь харж байгаа.

        Нөгөө талаар Ч.Сайханбилэгийн нуугдаж яваад үзэглэдэг Дубайн гэрээнд 2037 оноос бид Оюутолгойгоос ашиг хүртэх ёстой хэмээн айлдсан. 20 гаруй жилд нийгэм эдийн засгийн байдал ямар байх вэ. Монгол Улсын геополитекийн асуудал хаашаа эргэсэн байх вэ. Оюутолгой, Тавантолгой орд газраас гарах гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт чухам ямар хэмжээний үнэлэмжтэй байх вэ. Хамгийн наад зах нь нүүрсийг орлох дараагийн эх үүсвэр гарвал нүүрс бол зүгээр үнс болчихыг хэн байг гэх юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унасан хэвээр байна. Нөгөө талаар овлигогүй улстөрчдийн хар гайгаар манай нүүрсийг авах зах зээл алга. Ерөөсөө л хятадын зах зээл ш дээ, далайд гарцгүй, нарийн царигийн төмөр замгүй бид өөр хаашаа явахав дээ. Хятадын гар дагуулан харж суугаа л өрөвдмөөр амьтад ш дээ.

   За, стратгийн том асуудал ч надад ахдах байх. Зургадугаар сарын 29 хүртэл 1072 хувьцааны 30 хувь болох 300 мянган төгрөг олгогдоод санхүүжилт зогссон нэрээр оочёр дугаар цэгцрэх байх. Өөр аргагүй юм чинь. Энэ хугацаанд чамгүй мөнгө олгогдоно. Чухам хэдэн тэрбум төгрөг эзэндээ очихыг хэлж мэдэхгүй. Харин эрх баригчдын энэ мөчид ажиллагаа нь сонгуулийн дараа бүрэлдэх Засгийн газарт маш том дарамт болно. Хүүхдийн мөнгөнд гулсуулсан 130 тэрбум төгрөгөөс эхлээд олон зүйлийг хаанаас олж төсөвт суулгах тухай төлөвлөгөө ч байхгүй. Дээр нь 1072-ын 30 хувийн цоорхойг хаанаас олж нөхөх тухай давхар шаналгаа нэмэгдэнэ. Ахин давтая. Стратегийн орд газрын ажиллагаа бүгд зогсонги байгаа төдийгүй яг хэнд очих нь мэдэгдэхгүй далд дайн болж байна. Хөдөлгөөнд оруулсан гэх Оюутолгой нь хамгийн багадаа 2037 оноос нааш ашиг харалтгүй гэж “шинэ баян” Ч.Сайханбилэг нь хэлээ биз дээ. Миний мэдэж байгаагаар шүү дээ. Энэ шаналгаа дуусч амжаагүй байхад  2017 он гарна, энд онд Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын … гээд өр төлөлт эхлэнэ. Энэ өрнүүдийн 40-50 хувийг хувийн хэвшил төлнө. Гэтэл өнөөдөр үндэсний 40 гаруй мянган ААН дампуурчихсан байна. Хамгийн наад зах нь энэ удаагийн сонгуулиар гарч байгаа хэдэн тэрбумаар хэмжигдэх ил далд мөнгө ч бидний хөлсөө урсгаж олсон татварын мөнгө, ёстой хэлэх ч үг олдохоо болиод байна. Арай ч дээ.

С.Ууганбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • иргэн (June 15, 2016 9:56:54 am )

    за даа 100-200 сая доллар гарах бололтой. Нэг их мөнгө биш шүү дээ

  • зочинОДОНард (June 15, 2016 10:13:14 am )

    яасан баян гар вэ.цээж баячуудын нэг биз. энэ чинь их мөнгө

  • аниа (June 15, 2016 10:35:06 am )

    сандал суудалтайгаа үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болжээ наад ЗГ чинь

  • Sanaa (June 15, 2016 11:28:10 am )

    AN neg bol songuulid ymar ch uneer hamaagui ylj bgaad ahiuhan idehed uls oron ireeduig zolioslohod,2-rt:hervee songuulid ylahgui bol daraagiin zasgiin gazar ene olon oriig tolj chadahgui bolohoor AN-sanaatai hiisen or daramtnaas bolj TT,oor baylag yu bgiin taviad tuuh uchir ylsan nam muu ner zuune.Uls eh ornoo horloj l bval AN-d ih ashigtai,oorsdoo negent ih idsen bolohoor ard tumen tedend yaj bh ni hamaagui bh ni bna sh dee.Z.Enhbold,Saihanbileg nar Mongolin ard tumniig mon ch ih honzontoi horloh um daa.

  • ЗОЧИН (June 15, 2016 1:00:17 pm )

    АН-д санал өгвөл үхэлрүүгээ явж байгаатай адил.

  • Сүмбээ (June 15, 2016 3:24:41 pm )

    АН өнгөрсөн сонгуулийн аймшигт түүхээ давтаад сууж байна шд. 2012 онд баахан мөнгө тараасан, тэрнийхээ лайг ч ард түмэн үүрээд сууж л байнадаг. Дахиад бэлэн мөнгө тарааж яахаа алдсан эдийн засгаа газар доор ортол нь муутгах хариутай зүйл хийж байна. Тэглээ ч энэ хувьцааг зарж борлуулах эрх зүйн орчин үүсээгүй, хууль бус зүйл.

  • Сүмбэрэл (June 15, 2016 3:49:01 pm )

    Тэр тараасан мөнгө нь бидэнд баахан өр болоод ирчихсэн нөгөөдүүл нь өглөг гэж нэрлэнэ гээд солиороод явж л байна. АН биднийг хэзээ ч өрнөөс гаргахгүй нь, сонгууль болгоноор худлаа мөнгө тараасан буянтай амьтны дүр эсгэж, бид итгэн ирээдүйгээ баллаж байна. МАНАНг дахин төрд гаргах хэрэггүй, төр самарч дууслаа. Эд нарт битгий саналаа өгөөрэй

  • Намуунаа (June 15, 2016 4:12:08 pm )

    МАНАН-гийн засаг өр тавьж мөнгө тараасаар л бүрэн эрхээ дуусгавар болгож байна. Ард түмэн тарааж байгаа мөнгийг нь зүгээр аваад байх хэрэгтэй ард түмэн, улс оронд зориулагдах ёстой мөнгө МАНАН-гийн луйварчид дарагдуулж танасаар байгаад одоо л гаргаж ирж байна. Монгол улс МАНАН-тай байхуу? үгүй юу гэдэг ар түмэн бидний гарт байна СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭЕ…

  • Болд (June 15, 2016 4:32:16 pm )

    Яагаад зөвхөн өнөө маргаашаа харж амьдардаг хүмүүс вэ.Бид өөрсдөө амьдраад л дуусах улс орон биш шүү дээ.Үр хүүхэд ,хойч үе минь амьдарна гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ.За энэ бэлэн мөнгө тараах нь бид өөрсдийгөө л өрөнд оруулж өтөнд бариулах нөхцлөө тавиад байгаа.Энэ чигээрээ явбал ДАМПУУРЛАА зарлах л үлдэнэ.

  • Мөнгөө (June 15, 2016 4:36:21 pm )

    Үнэхээр хэлэх ч муу олдохгүй нь .МАНАН эрх мэдлийн төлөө улс зарж чадах л улс.Нэг л аль нэг улс нь эзлээд авахыг үгүсгэхгүй.Тэд энэ болзошгүй зүйлийн эх үүсвэрийг гараараа тавиад байна.Сонгуулиар АН-МАН шахаж гаргахгүй юм бол бид сүүлдээ гишгэх газраа хэн нэгнээр заалгах цаг ирж магадгүй нь.

  • Цэрэн (June 15, 2016 4:43:54 pm )

    АН-д УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ БОЛ ЮУ Ч БИШ ГЭДШЭЭ ДАХИН НЭГ НОТОЛЛОО.ТЭД ЭНЭ ТӨРД ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ УДААН СУУЖ ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗАВШАЖ ОФФШОРТОО ХИЙЖ ОЙР ТОЙРНЫХОНТОЙГОО ХАМТ АЛТ МӨНГӨӨР БИЕЭ ОРООЧИХООД БАЙЖ БАЙХ Л САНААТАЙ.ТЭДНИЙ ӨНӨӨДРИЙН ЭНЭ ИХ ГАЙ ЗОВЛОНГ БИЙ БОЛГОХОД АРД ТҮМНИЙ БИД Ч БАС БУРУУТАЙ.ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИАР МАНАН-д бус МАХН-г дэмжиж энэ новширсон тогтолцоог үндсээр нь зулгааж хаяцгаая.

  • Энэбиш (June 15, 2016 4:47:19 pm )

    Улсын төсвийн алдагдал 877 тэрбумд хүрсэн гээд л хэнэгч үгүй мөнгө тарааж байгаа АН-ын засгийн газар ч монгол улсын эдийн засгийг бүр шалдаа буулгалаа ш дээ өөрсдийн эрх ашиг гэр хүндийн төлөө ингэж улс орныг самарах гэж дээ… Энэ байдал ахин үргэлжлэх юм бол монгол улсыг зарж дуусгаад колон л болгож орхих биз АРДЧИЛАЛ-ыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй

  • Цэрэн (June 15, 2016 4:49:15 pm )

    Жинхэнэ илжирч ногоорч муудсан хар ХҮҮРНҮҮД юмаа.Сандал ширээ,эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд одоо бол юуг бол юуг хийхэд бэлэн болжээ.Ямар сайндаа гадаад дотоодоос үзэж хардаг хүмүүсийг цуглуулаад явж байхав дээ.Сонгуулийн хувьсгал хийж шинэ чадварлаг, мэргэшсэн хүмүүсийг гаргаж ирэх цаг нь болсон.Энэ удаад л хийхгү бол бидэнд дараагийн удаа гаэж байхгүй.

  • Мөрөн (June 15, 2016 4:50:25 pm )

    1072 хувьцааг чинь зарж борлуулж болохгүй энэ тэр гээд байсан одоо болохоор зарж болоод баййдаг энэ ямар учиртай вэ??? Сонгуулийн шоу шүү дээ. Ард иргэд минь битгий хууртагдаж хувьцаагаа зараарай. Энэхүү хувьцаа нь ард түмний өмч шүү дээ.

  • Гүндэг (June 15, 2016 4:54:13 pm )

    Энэхүү хувьцааг ард иргэдээсээ худалдаж авах төсөв мөнгө байхгүй шүү дээ энэ зөвхөн сонгуулийн шоу. Монгол улс маань ямар их өр зээлтэй байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тийм байхад энэ их мөнгийг засгийн газраас гаргах ямар ч боломж бололцоо байхгүй.

  • Баяр (June 15, 2016 4:55:13 pm )

    АН энэ их мөнгийг тараагаад ч энэ удаагийн сонгуульд гарч ирэхгүй .Тэгэхлээр шинээр бүрэлдэх УИХ болон ЗГ энэ гайг нь үүрэх нь тодорхой боллоо.Зөвхөн 4 жилийн хугацаанд 4 орчим тэрбум ДОЛЛАРын ӨР тависан.Одоо бас худьцаа худалдаж авна гэж 800орчим сая ДОЛЛАРтай тэнцэх хэмжээний ӨР тавих гэж байна.МАНАН зөвхөн эрх мэдлийн төлөө л явдаг нь батлагдаад байна.

  • Отгоо (June 15, 2016 5:11:56 pm )

    Энэ их мөнгөөр гадаадын өр зээлнээсээ нэгийг нь гэсэн төлчихвөл ард иргэд бид чинь нэг ч гэсэн өдөр сэтгэл амар байхсан даа. Мөн энэ их мөнгөөр жижиг дунд үйлдвэрлэгчидээ дэмжиж дотооддоо эдийн засгийн эргэлтээ эргүүлвэл арай дээр байх болов уу гэж бодох юм.

  • Дондог (June 15, 2016 5:15:48 pm )

    Энэ төрийн өндөрлөгт суугаа улс төрчид надаасаа муу сэтгэдэг болцон юм уу?? Эсвэл ард иргэдийгээ тэнэг эж бодоод яваад байдаг юм биш биз дээ. Иймэрдүү юманд хууртагдах нас өнгөрсөн шүү дээ. АН МАН 2г төрөөс унагаах цаг нь ирсээн.

  • cоёлоо (June 15, 2016 5:17:25 pm )

    Урд 4жилд МАН ард түмэндээ мөнгө өгсөн энэ 4 жил АН үнэ тогтворжуулах нэрээр ан-ын хэдэн баячууд урд 4 жилд ард түмэндээ өгсөн мөнгөнөөс их ийг өөрсдөө хувааж аваад хагартлаа баяжсан.юмны үнэ улам өссөн жишэээ; 700₮-ний үнэтэй байсан талх 1100₮-өөр авч бна.Цалин тэтгэвэр нэмсэнгүй.Саяхан ахмадуудыг хуурч саналыг нь авах гэж 21000-ыг нэмэв

  • cоёлоо (June 15, 2016 5:24:59 pm )

    unuudur bid mungugui geed tavan tolgoin huvitsaagaa zarna gedeg tsaahid bid uursdiin ur huuhduudiig africiin ulsgulun huuhduud shig bolgoj baigaatai utga neg shuu de humuusee.huvitsaa gedeg chin uguuj uguh ni tsag hugatsaanii l asuudal.ehneesee 30 huvia mungujuuleh bolomj olgoj baigaa ni bodit ur dunguud haragdaj ehellee shuu dee. AH songuuliin umnu ard tumneeree togloj, MAH songuuliin daraa ard tumneere toglono. Eh orni, ard tumnii vnet baylag blsn huwitsaagaar toglohgui ta bvhnii baylag gd gart atguulah gants n MAXH baina shv. Hodoodooro bish tarhiaraa zuw songolt hiitsgiie.

  • zaya (June 15, 2016 5:25:28 pm )

    Saynii 4jild yadarlaa hari orond yadarch zuderch tsugluulj irsen mungu mine ch duuslaa. Sard heden tugrug ureed heden tugrugnii tsalin awch bgaa yum b. Udruus udurt hereglee usuj, ger buliinhee heregtseeg ch daahaa boliloo.. neg medsen end tendgui ur. Ardchilsan nam garaad yaj giiguulsen yum be? Turd ajillaj uzlee, huviaraa ch yum hiij uzlee. Nuden deer huviin business hiideg nz nuhud mine ur zeelend barigdaj utund zulgaagdaj duusch bn. Mongol ardiin huwsgalt namiin ued arai l ungutei uudtei amidardag bsan sanagdah yum. Hari orond ajillaj amidardag nz nuhud mine bugd Elbegeeg buruutgaj bn. Unen shdee. Ardchilsan nam garahgui bol yamai.. odoo songuuliin umnu 30huviig ni 300k zasgiin gazar awna chihshg zugeer l naadaj bn shdee. uldsen 70huvii ni hezee hereglej bolohiin burheg burheg show hiihee boliosoi.!!!!!

  • zochin (June 16, 2016 7:40:49 am )

    ard tvmenee ajiltai bolgohiin orond zvgeer mongo taraaj baigaa zacagiin gazar olon hyyli zorchij baindaa nogoo hyyli mandag hvmvvc zogcoh heregteidee tegvel congyyli asemiin daraa bid ajil hiimeer baina

  • Irgen (June 16, 2016 1:44:19 pm )

    An ard tumneere togoldgiig medseer baij elvegeen uyhan dongdoltond huurtaj songdogo bolimoor odoo elvegeevii dondolt z.enhboldii uhhii sanaagaar nairuulsan horond hordood ahiad songvol eh oron erdes baylaggui bolno suuldee heshgeh gazarchgui bolno “hairan mongol oron”!!!!!!

antalya rent a car