antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 6 comments

Ямаан омогтой монголчуудыг яалтай билээ

нийтлэсэн Admin

1465894568575fc6a8c0eb4Эгээтэй л эргэж харахын завдалгүй хальж дэвэрдэг шүү шиг огцом ууртай залуус энэ нийгэмд олширчээ. Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, элдэв бухимдлаас үүдсэн стресс их байлаа ч бусдыг хүндэлж хүндэтгэнэ, аливаа асуудалд хүлээцтэй хандана гэсэн ойлголт манайханд ер байхаа больжээ.

Сав хийвэл нэгнийхээ мууг үзэж, муухайг нь илчлэх гэж дайрна. Элдэв үг хэл амаараа эрээ цээргүй доромжилно, цаашлаад зодож дарамталж эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохихоор асуудал энүүхэнд. Одоо бүр сүүлийн үед “Зам тавьж өгсөнгүй, хурдан явсангүй” зэргээр шалтгалж харааж ерөөж, зодож нүддэг болсон асуудал нүдэнд ил харагддаг болов. Тиймдээ манайхныг ямаан омогтой гэж ярьдаг нь үнэн.

Ялангуяа залуус маань хүмүүжлийн асар их доголдолтой, хүн хүнээ гэх сэтгэлгүй, хүрэн зүрхний хайргүй, харилцааны ямар ч соёлгүй, хараалыг амны уншлагаа болгосон, ахмад настнаа хүндэлдэггүй, ах захаа мэддэггүй болсон цаг. Ёстой нөгөө нь хүн нь зэвүүн цаг нь цөвүүн болсон гэж үнэн бололтой. Юу ч хийхээс буцахгүй бузар булай үйлтэй, буруу үлгэр дууриалалтай залуус олон болжээ. Цагдаагийн байгууллагад үл ойлголцлын улмаас зодолдож нэгнийгээ бэртээх гэмтээлээ гэх дуудлага өдөрт 2-3 удаа ирдэг байна.

Ердөө жижиг асуудлаас болж биенээ үг хэл амаараа доромжилж зоддог байна. Өнгөрсөн өвөл гэхэд машины жолооч хүүхдээ хөтөлж явсан залууг “машин өшиглөлөө” гэсэн шалтгаанаар зодсон хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө “гэрлэн хурдан гарсангүй” гэсэн шалтгаанаар нэгэн эмэгтэй бага насны хүүхдээ дагуулаад зам хөндлөн гарч явсан залуусыг элдэвлэж, хүүхдийг нь алгадаж цохисон асуудал мөн л цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

1465894566575fc6a679c20Тэгвэл өчигдөр гэхэд цагдаагийн байгууллагад маргаанаас үүдэж зодолдсон гэх хоёр хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, БГД-20 “Петровис” ШТС-ын гадна үл таних хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус ШТС-ын хамгаалагч ажилтай 31 настай эрэгтэй Б нь ЧД-20 хороонд оршин суух Б нар нь автомашины зогсоолоос болж марган зодолдсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн түүнчлэн Налайх дүүргийн 2 дугаар хороонд “3, 4-р байрны дунд манай хүүхэд зодуулсан байна“ гэсэн мэдээллийг шалгахад… тоотод суух Т /эр.24н/-г НД-1 хороонд суух З нь автозам хааж, автомашинаа зогсоолоо гэж хэвлий рүү өшиглөж танхайрсаныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Нэгнээ зам хааж зогслоо гэх шалтгаанаар биед нь гэмтэл учруултал зодно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Энэ мэтчилэн өөр хоорондоо өстөн дайсан мэт арсалдан зодолдож эрүүл мэндээр нь хохироох цаашлаад амь насаар нь хохироох аюултай зүйл болохыг үгүйсгэхгүй юмаа. Залуусаа тэр дундаа ноён нуруутай байх эрчүүдээс хамгийн муухай увайгүй хүн чанаргүй үйлдэл хэтэрхий их харгислал гарах юмаа. Тиймээс монгол хүмүүс байна даа аливаа асуудалд уужуу тайван ухаантай хандаж, ул суурьтай хандаж байгаарай гэж захимаар байна.

Эх сурвалж: О.Сайхан, Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • zochin (June 15, 2016 12:59:41 pm )

    mashin unaad yavad bga malnuud zamiin hudulguund soeltoi oroltsoj suraach uhej dald ormoruud chin

    • aan! (June 15, 2016 1:41:13 pm )

      yugenee chi tegeed yahiin

      • 2016 (June 15, 2016 2:58:47 pm )

        ene aan! gsen nuhur yum unshaad ch tolgoid ni yum buudaggui hun bololtoi

  • 2016 (June 15, 2016 2:57:22 pm )

    unen ug bichjee zaluusaa negiig bodoj 2g tungaamaar yumaa

  • Anonymous (June 15, 2016 5:39:57 pm )

    Tevcheed duugui baigaad baihaar davraad baidag batsaanuud olon bolson bna lee, odoo etseg eh ni surgahgui baigaa bol umnuus ni uhamsriin shanaa ugch baih l heregtei, zarim negen hiree medehgui ymnuud tged urugdul bariad tsagdaagiin uud sahiad baidag ym

  • зочинзочин (June 16, 2016 7:47:25 am )

    манай монголчууд унэхээр эмэгтэй эрэгтэйчууд ялгаагуй аймшгийн барагар царайтай сав л хийвэл хэдэрлэж хэрэлдэж гудамжаар муухай царайтай инээмсэглэл муутай соелгуй гэрэл гэгээ байхгуй явж байдаг. цоохуулее байж. Хун муулахаараа бичиж байгаа нь аймшиг монголчууд шиг хун хунээ элдэв муугаар хэлдэг ядаж л машинаар явж байхдаа хуртэл орилж хашгирч хэлэх ч уг алга даа

antalya rent a car