antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 2 comments

Сошиал орчинд садар самуун сурталчилж бусдын биеийг үнэлүүлсэн этгээдүүдийг илрүүлжээ

нийтлэсэн Admin

1465877797575f85252552c

Олон нийтийн цахим сүлжээ буюу сошиал орчинд садар самуун агууламжтай контент /мэдээлэл/ байрлуулан бусдад тараан сурталчилж буй хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудас мөн бусдыг биеэ үнэлхэд зуучилсан, биеэ үнэлхэд татан оролцуулж байж болзошгүй зарын бүлгэм /facebook group/ хуудас зэргийг олж тогтоох ажлийн хүрээнд 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа хийж байна. Эдгээр цахим хуудсанд садар самуун агууламжтай мэдээлэл байрлуулан бусдад тараан сурталчлах үйл ажиллагаа явуулж байсан.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл садар самуунтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлүүдийг зөрчсөн есөн этгээдийг олж илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Үүнд: Иргэн Б /26н/ нь хуурамч фэйсбүүк ашиглан нууц фэйсбүүк бүлгэмийг үүсгэн садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэн У /32н/ нь хуурамч фэйсбүүк ашиглан садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан нь тогтоогдсон тул гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэн У /30н/ нь хуурамч фэйсбүүк ашиглан нууц бүлгэмийг үүсгэн садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэн М /30н/ нь хуурамч фэйсбүүк ашиглан бэлгийн гаж урсгалыг сурталчилан, садар самуун агууламжтай дүрс бичлэг зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Фэйсбүүкт хаалттай бүлгэм үүсгэж биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байсан С гэгчийг олж тогтоон Эрүүгийн хуулийн 124 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн ийм орчинд биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан, бусдыг залилан мэхэлсэн насанд хүрээгүй С, Б нарын биеийг үнэлүүлсэн Ч гэгчийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Фэйсбүүкт охид, эмэгтэйчүүдтэй танилцаж зургийг нь авч дарамталж бэлгийн харьцаанд ордог гэх Ө гэгчийг олж тогтоон гэмт үйлдлийг нь баримтжуулан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

О.Сайхан Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (June 14, 2016 3:24:19 pm )

    талархаж байна… хуулийн дагуу хариуцлагыг нь ногдуулж, ухамсарлуулах хэрэгтэй… садар самуун завхай явдалыг сурталчилах, янз бүрийн сохор болзоо нэрээр хүмүүсийг мунхруулах ажиллагааг ил тод эрээ цээргүй цацаж байна даа…

  • Mongol (June 14, 2016 5:53:15 pm )

    bayartai baina, zambaraagui zavaan um ih baina, olond tanil hymyys ch gesen teneg zurag tavihaasaa ichih heregtei shdee

antalya rent a car