УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшиж буй 498 эрхэм маргаашнаас хэн, хэн бэ гэдгээ харуулахын тулд өөрийгөө цагаанаар, өрсөлдөгчөө хараар будаж эхэлнэ гэсэн үг.
Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх, 125.4.2-т албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, 125.4.3-т нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэхчилэн заасан байгаа юм.
Ингээд харахаар нөгөө “Буян”-гийн Жагаагийн хэлдгээр “багачууд нь ТҮЦ-нд, томчууд нь банкинд өртэй” гэдэг үг ор мөргүй алга болчихсон мэт санагдана. Учир нь хуулийн дээрх заалтыг харахад ямар нэгэн өр, зээлгүй хүн л нэр дэвших эрх үүснэ.
Нэр дэвших батламжаа авсан хүн бүрийг л сонгоход бэрх хэмээж байгаа ч тэд биднээс, сонгогчдоос ядаж л хөрөнгийн хувьд өөр гэдэг нь харагдаж байна. Тэд өргүй. Бас зээлгүй. Бүр ипотекийн байтугай цалингийн ч зээлгүй гэсэн үг. Өр, зээлгүй байх нь өнөө цагт бас л баяны тоонд орох байх л даа. Хувьдаа өргүй нь ингээд нэр дэвшиж байгаа бол хувийн компани, аж ахуйн нэгжтэй нь хүнтэй бол бүр ярилтгүй. Хуульд аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гээд заачихсан байхад л цойлж, ойлоод нэр дэвшиж байх жишээний.
Ингээд энгийнээр бодоход их баян хүмүүс Монголоор маань дүүрэн байгаа бололтой юм. Гэхдээ энд бас эрсдэл хүлээгээд сонгуульд гаргаж буй их хөрөнгөө эргүүлээд олж авна гэсэн бодолтойгоор “гарааны зурхай”-д ирсэн хүмүүс байхгүй гэхийн баталгаагүй. Тодруулбал, өртэй, зээлтэй гэдэг асуудлыг хаахын тулд хэн нэгнээс дахин зээлж, өөрийн нэр дээрхээ дарна. Албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй гэж харагдахын тулд тухайн аж ахуйн нэгжид байгаа хувьцаагаа ядаж л 51 хувиас доош болгох гэж хэн нэгэнд шилжүүлэх зэргээр өөгүй болж харагдахыг хичээсэн биз. Тийм л учраас улс, орны өр хэр хэмжээнээсээ хэтэрчихээд байхад сохор зоосны өргүй хувь хүн, байгууллага байгаа нь бас л нэг хардах өнцөг гэмэээр.
Нөгөө талаар нэр дэвшигчдийн хувьд өргүй болохоос өөр ямар ч хөрөнгөгүй мэт санагдах боллоо. Цахим ертөнцөд л гэхэд нэр дэвшигчид бүгд л өөрийн зураг бүхий хандивын дансны дугаараа бичсэн “гуйлгын пайз”-аа илгээж байна. Энэ нь ч бас аргагүй. Хуульд 40.2.Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ гээд 40.2.1. хандив, 40.2.2 намын өөрийн хөрөнгө, 40.2.3 нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гээд заачихсан байгаа.
Тиймээс л ихэнх нь хандив нэрээр гуйлга гуйж буй царай гаргаж байна гэсэн үг. Мэдээж хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэгчээр хэнээс ямар хэмжээний “хандив” авч, өөрөөс хэр хөрөнгө гаргахаа ч тооцчихсон л байгаа. Учир нь зардлаа хэрхэн бүрдүүлэхийг заасан шигээ зарцуулалтыг нь ч гэсэн хянахаа дурдчихсан.
Тухайлбал, 40.3. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна. 40.4. Сонгуулийн зардлын данс нь төгрөгийн данс байна. 40.5. Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд болон хандивын бус аргаар сонгуулийн зардал цуглуулах, түүнчлэн бэлэн мөнгөөр хүлээн авсан хандивыг зардлын дансанд оруулахгүйгээр зарцуулахыг хориглоно гээд заачихсан байдаг. Ингээд харахаар нэр дэвшихийн тулд баян, бас ядуу болон жүжиглэх авьяастай байх ёстой болж таараад байгаа юм. Ёстой л “баялгаа сандайлсан монголчууд” гэгчээр биднийг, сонгогчдыг нэр дэвшигчдээр төлөөлүүлэн харвал аргагүй л баян улсын арчаагүйдээ ядуу яваа сонгогчид болж харагдах нь дээ. Сонгууль ч ёстой лүдийн эд юм даа. Дөрвөн жилдээ ганц удаа болж байгаа нь л их юм болов уу даа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ТУУЛ (June 10, 2016 10:43:24 am )
МАН АН ХУВЬЦАА НЭРИЙН ДОР АРД ИРГЭДДЭЭ МӨНГӨ АМАЛЖ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН МӨНГИЙГ НЭМЖ МӨНГӨНИЙ АВИЛГАЖСАН ЛУЙВРЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА ТИЙМЭЭС СОНГОГЧИД БИД ХУДАЛ АТЛАЛТАНД ХУУРТАХГҮЙ ШУДАРГА СОНГУУЛЬ ӨГХ БҮРЭН ЭРХТЭЙ
-
ТУУЛ (June 10, 2016 10:49:49 am )
МАН АН ХУВЬЦАА НЭРИЙН ДОР АРД ИРГЭДДЭЭ МӨНГӨ АМАЛЖ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН МӨНГИЙГ НЭМЖ МӨНГӨНИЙ АВИЛГАЖСАН ЛУЙВРЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА ТИЙМЭЭС СОНГОГЧИД БИД ХУДАЛ АМЛАЛТАНД ХУУРТАХГҮЙ ШУДАРГА СОНГУУЛЬ ӨГХ БҮРЭН ЭРХТЭЙ
-
ОРХОН (June 10, 2016 10:58:39 am )
МОНГОЛ ТӨРИЙН АМЛАЛТ НЬ ҮНЭН АЖИЛ НЬ ҮНЭН ХУУЛЬ НЬ ҮНЭН МЭДЭЭ ТАЙЛАН ҮР ДҮН НЬ ҮНЭН БАЙЖ ТӨРӨӨ ЧИНЬ ҮННЭЭР НЬ ХАМГААЛЖ ҮЛДЭХЭД СОНГОГЧИД БИД ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХЭН НЬ ИХ МӨНГӨ ӨГЧ АМЛАЖ БАЙН ГЭДГЭЭР НЬ БУС ХЭН НЬ ИХ ЮМ ХИЙЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХЭД АМЬ БИЕЭЭ ҮР ХАЙРЛАН ЗҮТГЭЖ ЧАДАХ ХҮН БОЛОН НАМ-Г СОНГОХ ХЭРЭГТЭЙ МАХН- ДЭМЖИЖ БАЙНА
-
ОРХОН (June 10, 2016 11:07:14 am )
ҮНДЭСТЭН ДАМСНАСАН БОЛОН УЛС ТӨРИЙН БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙН НӨЛӨӨГ УЛС ТӨРӨӨС ШАХАН ЗАЙЛУУЛЖ УЛС ТӨРИЙГ ИЛҮҮ ШУДАРГА ОЮУНЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГОТОЙ БОЛЖ УЛС ТӨРИЙН БИЗНЕСИЙН НӨЛӨӨГӨӨР УИХ_Н СУУДЛЫГ ХУЙВАЛДАЖ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ СОНГОДОГ ТОГТОЛЦООГ БҮРЭН ЗОГСООЖ ИТГЭЛ ДҮҮРЭН ЭХ ОРОНДОО ИХИЙГ БҮТЭЭХ ИРГЭД УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛРҮҮ ЧИГЛЭСЭН БОДЛОГЫГ ДЭМЖИН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ ХЭРЭГТЭЙ МАНАН-ГИЙН БУРУУ БОДЛОГО ЭХ ОРНЫГ МААНЬ УНАЛТАНД ОРУУЛЖ БАЙНА
-
ДАК (June 10, 2016 11:11:44 am )
ARD TUMEN MUNGIIG NI AVAAD SONGOHODOO HARIN UURIINHUURUU L SONGOCHIH
-
Anonymous (June 10, 2016 12:24:57 pm )
манан монголын төр нийгмийн 3 үрийг тарьж ургуулж цэцэглүүлж байна мөнгөний авилгажсан сонгууль мөнгөний авилгажсан төр олигарх дэглэмийг тогтоосон мөнгөөр бүхнийг хийж ядуу ард иргэдийгээ мөнгөөр луйвардаж мөнгөөр сонгуульд ялдаг болчихсон энэ нийгмийг халж сонгуулын хувьсгалаас хөгжлийн хувьсгалруу тэмүүлж манан-г халж махн-г сонгоё
-
Anonymous (June 10, 2016 12:33:37 pm )
ядуу ард иргэдээр тоглоом хийж өчнөөн өр зээл тавьж зүгээр л халамж нэрээр мөнгө тарааж буцаагаад татвар татаас авж иргэдээр буцаан төлүүлж байна оффшор данстай баян төрийн эрх мэдэлтэнгүүд мөнгө хараад сонгохоос өөр аргагүй болдог энэ нийгмийг халж махн-г дэмжий
-
Anonymous (June 10, 2016 12:38:53 pm )
төрийн эрх мэдэл бүхий л ажилын байр албан тушаал бодлого шийдвэрийг мөнгөөр худалдаж авч төрийг өөрийнхөө болон зарим хүний эрх ашигт үйлчлүүлж сонгуулийг мөнгөөр худалдаж авч сонгогдог болцон оффшор данстай манан-ханыг төрөөс халж шинчлэл хийх цаг нь болсон
-
Anonymous (June 10, 2016 12:43:52 pm )
мөнгөний сонгуулийг зогсоож мөнгөний томилгоог зогсоож мөнгөний төрийг халж бүгдийг өөрсдийн оюун ухаанаар төр түших итгэлтэй хойч үедээ ихийг хийж бүтээх махн-г дэмжиж мөнгөний төрийг халж шиидэцгээе
-
ОД (June 10, 2016 12:59:22 pm )
МАНАН бол олигархи дэглэмийг бий болгогчид.Тэд өөрсдийн хүссэн зүйлээ хийж байна.Мөнгөний ,авлигажсан,луйврын сонгуулийг тэд хийхээр завдаж байна.Өмнө нь хөндөлссөн хэнийг ч бай мөнгө эсвэл дарамтын аль нэгнээр дуугүй болгож байна.АРД ТҮМЭН МИНЬ СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ УЛАМ ОЙРТОЖ МАНАН-С САЛАХ ХУГАЦАА ДӨХСӨӨР.
-
Мөнгөө (June 10, 2016 1:22:36 pm )
МАНАН-н үед төрийн бүх түвшинд буюу УИХ-саа эхлээд албан тушаалын наймаа газар авч бүр ямар яам агентлагт орох нь хүртэл тарифтай болсон.Тухайн албан тушаал нь газрын дарга,хэлтсийн дарга гээд бүгд үнэ ханштай болсон .Нэг иймэрхүү бүх зүйлийг мөнгөөр шийддэг буруу үзлийг дэлгэрүүлсэн МАНАН-с төрөөс зайлуулцгаая.
-
Мөнх-Од (June 10, 2016 1:38:25 pm )
Мөнгийг шүтэж толгой дээрээ залсан луйварчид энэ төрд үүрэлжээ.Үндэстэн дамнасан улс төр бизнесийн бүлэглэлийг шахан зайлуулж байж л улс маань ард иргэд маань хөгжлийн замдаа орно.Өнөөгийн энэ ялзарч муудсан тогтолцоог сонгуулиар бүрэн халж байж л бид өрнөөс өр зээлнээс зээл , хоногоос хоногт байгаа амьдралаа өөрчилж чадна.
-
Иргэн (June 10, 2016 2:32:28 pm )
Ядуурсан үнэндээ. Өртэй мөртлөө орох оронгүй болчихлоо. Ажил орлоготой бол болоод л байдаг. Ажилгүй болчихоор ядуурч байна даа. Ийм байдалтай хүмүүс олон болоод байвал аргаа бараад мөнгө гэх дуунаар сонгууль өгчих гээд байна. Энийг бас тооцоолж үзсэн байх л даа сүрхийчүүд нь. Тэгээд сонгууль дөхөөд ирэхээр мөнгө яригдаад байгаа байх.
-
zochin (June 10, 2016 3:21:20 pm )
ajil hiideg hvmvvse demjii j n garamjav erdenechimeg eh oron ch javhlan baterdene avarga er ntegeed emegtei gishvvdiig demjii
-
zochin (June 10, 2016 3:23:09 pm )
an iin mungunii hvvdii bathvv naranhvv nariig bolii
-
БАЯР (June 10, 2016 4:05:08 pm )
Луйвар хийх гол найдвар нь Америкийн хар машин. Үүнд ямар ч программ суулган өөрсдийгөө илүү тоолуулж, бусад намынхныг баллуурдаж болно. Манайхан телеви¬зээр гадны жишээ харуулс-ныг үзсэн байх. Найман хүн санал өгч нэг нь “дэмжинэ” гээд хийчихэд машинаас гарахдаа зургаа нь “дэмжсэн” болоод гарч ирж байгаа юм.Ийм байдлаар санал тоолох л гэж энэ хүмүүс чинь үхэн хатан зүтгээд байгаа юм. Энэтхэгт 15 сая хүний саналыг гараар тоолж байна билээ. Тэгэхэд монголын сая гаруйхан сонгогчдын саналыг яагаад гараар тоолж болдоггүй юм?! “Хяналтын тооллого” бол худал
-
Zolboo (June 10, 2016 5:52:03 pm )
ENe jil xar mashinii daraa garaar toolno gj yriiad bh shig bsan shvv
-
-
МАН (June 10, 2016 6:05:40 pm )
МАН гарна байхаа
-
Zolboo (June 10, 2016 6:07:12 pm )
ene jil MAN d itgesen ni deerdee
-
зочин (June 10, 2016 6:17:18 pm )
Хувьцааны хэдэн төгрөгөнд хууртаж болохгүй сонголтоо зөв хийнэ. Гэхдээ АН-д санал өгч дахин 4 жил элгээрээ хэвтэхгүй
-
sanal (June 10, 2016 10:08:46 pm )
наад хувьцааг зарах асуудлыг чинь МАН-ийн мангарууд санаачилч гаргасан шүү нөхдүүдээ бодож бурцгаа. МАНгарууд л сонгууль болохоор хачин хачин тэнэг юм сэддэг биздээ. Түүнийх нь нэг нь болж байна даа
-
sanal (June 10, 2016 10:12:54 pm )
Ард түмний тархийг яаж мөнгө рүү шилжүүлж сонгуулийг зөв гольдролоор нь явуулахгүй байх , боловсон мөнгө өгч байна гэсэн утгатай л юм хийгээд байгааг анзаараач эээ таминь эээ. Санаачлагч бид нар гээл зурагтаар МАНгарууд эгнэж байгаал яриал байсан . Хорлонтой ажил хийж байгаа нь
-
Чука (June 11, 2016 8:15:05 am )
Хувьцаа зарах асуудлыг Фортуна Батбаяр санаачилсан шүү дээ. Энэ бол хүүхэд чихрээр хуурч байгаатай адил юм Сонгууль хурдан болоод дуусаасай. Нэр дэвшигчдийн энхийн цагаан тагтаа болж жүжиглэхийг харж сонссоор бүр залхлаа.
23 Comments