antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2016 22 comments

1072 ширхэг хувьцаа “Амь оров”

нийтлэсэн Admin

14655133045759f558ebfea

Халамжийг нэг ч нүдээрээ үздэггүй эрх баригчид ард түмнээ “халамжилж” эхэллээ. Энэ нь өчигдөр Төрийн ордонд хийсэн “Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс харагдана.

Тэрбээр Монгол Ардын Намын засаглалын үед иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг гэнэт “амь оруулж” талыг нь бэлэн мөнгөөр худалдаж авах тухай мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр Монгол Ардын Намын засаглалын үед иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг гэнэт “амь оруулж” талыг нь бэлэн мөнгөөр худалдаж авах тухай мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ 1072 ширхэг хувьцааны 300 мянган төгрөгтэй дүйцэх дүнг нь төр худалдан авч 700 мянган төгрөгтэй тэнцэх хувьцааг иргэнд үлдээнэ гэнэ.

Нөгөө талд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл санаачилснаа мөн дуулгасан. Аль аль нь сонгууль эхлэхтэй холбогдуулж хийж байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр халаас нь дэндүү нимгэрсэн иргэдэд 300 мянган төгрөг нь ашигтай юу, нэг сая төгрөг нь хэрэгтэй юу гэдгийг бодох л ёстой асуудал. 2012 онд Монгол Ардын Нам засаглаж байхдаа иргэдийн 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж аваад эхэлчихсэн байсан юм.

Хэрэв Монгол Ардын Нам тухайн жилийн сонгуульд олонхи болсон бол үргэлжлүүлэн хувьцааг нь бэлэн мөнгө болгох байснаа өнөөдөр ч ярьж буй. Гэтэл сүүлийн дөрвөн жил эрх баригчдын хараанд огт өртөөгүй, харахыг ч хүсээгүй 1072 ширхэг гэнэт үнэд орох нь юуг зөгнөнө вэ. Сонгууль дөхөөд ирэхээр АН-ын шоу тоглолт идэвхжиж, чамин хээнцэр зүйлсээр тайзаа чимэглээд, ард түмний хулхин дээр цэцэг ургуулаад сурчихсан улс л даа. Тодруулбал, хэн нэгний эхлүүлсэн ажлыг өөрийн болгож, хэн нэгэнд авторлагдсан үйлсийг “минийх” болгохдоо дэндүү гаргуун хүмүүс юм.

АН-ын дарга нь ард түмнээ халамжлахгүй гэж мэдэгдээд байхад Ерөнхий сайд нь “халамжилна” гээд гүйгээд байгаа нь тун чиг ойлгомжгүй. Ард түмний халаас хэнээс болж нимгэрсэн бэ? Кг-ын эдийн засгаас граммын эдийн засаг руу хэн уруудуулсан бэ? Талхаа хувааж авдаг болсон амьдралыг хэн “бэлэглэсэн” бэ? Эдгээр асуултын хариуг холоос хайх хэрэггүй. Дэлхийн эдийн засаг ч ярих шаардлагагүй. Сүүлийн дөрвөн жил эрх барьсан АН-ын “ганган” бодлого, “чамин” үгийн гай.

Анхнаасаа л Монгол Улсын эдийн засгийг хямрааж, иргэдийнх нь халаасыг хоосолж байгаад сонгууль дөхөөд ирэхээр хэдэн төгрөг өгөөд саналыг нь худалдаад авчихна гэж бодсон байх л даа, АН-ынхан… Харамсалтай нь Монгол Ардын Намынхан 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авах санаачилга гаргачихлаа. Тэдэнд Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа тараасан, буцаагаад нэг сая төгрөгөөр иргэдээсээ авч байсан туршлага бий.

Энэ өнцөгөөс нь харвал Монгол Ардын Намын зөв. Нөгөө өнцөгөөс нь харвал АН-ын буруу. Ядарсан ард түмнийхээ саналыг нэг сая төгрөг давуулаад үнэлчихэж чадахгүй, аргагүй л АНдуурсан тоглолт байлаа, эрх баригчдаа. Харин хаа очиж Монгол Ардын Намынхан чинь ядарсан ард түмнээ МАНдуулчихаж байгаа юм биш үү. 300 мянган төгрөг, нэг сая төгрөгийн хооронд маш хол зөрүү бий гэдгийг АН-ынхан даан ч ухаарсангүй дээ.

С.НЭМЭХ

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (June 10, 2016 8:30:11 am )

    тэгж ярьвал манайх шиг их халамжлуулдаг хүмүүс байдаг юм уу?

  • irgen (June 10, 2016 8:46:47 am )

    gadni hymuust uguh geed bsan irged odoo ZG-taa uguh heregteish dee

  • Anonymous (June 10, 2016 9:07:50 am )

    өөр энэ талаар ойлголтгүй байна иргэдэд битгии өөрийн муухар арга нам ярь

  • Anonymous (June 10, 2016 9:09:52 am )

    ард түмнийхээ саналыг нэг сая төгрөг давуулаад үнэлчихэж чадахгүй, гэдэг энэ үг бол халамж нь ихдээд (“эрх нь дэндээд эрхийн балай болчихсон айлын эрх хүүхэд” шиг) , зүгээр сууж байгаад л төрөөс мөнгө нэхэж идэх санаатай ХАЛАМЖИЙН БАЛАЙГИЙН үг мөнөөсөө мөн байна даа хэ хэ … тэгээд бас болоогүй Халамжийг нэг ч нүдээрээ үздэггүй эрх баригчид гэж гцуаад байгаа …

  • Бабаяр (June 10, 2016 9:14:29 am )

    Ядарсан ардуудаас санал худалдан авах шоу юу. АН ялвал 300000₮ тараана шүү гэдэгтэй агаар нэг сонсогдож байх чинь. Хуцдаг лагаанууд юм аа.

  • найз (June 10, 2016 9:17:11 am )

    сонгуулийн пиар л байхгүй юу даа чааваас даа манай хороонд нэр дэвшиж байгаа з энхболдын намын гишүүд нь з энхболдод саналаа өгвөл урамшуулал өгнө гээд хүмүүсийн регистрийн дугаар аваад яваад байна гэсэн ардчилсан намынхан ингэж л луйвар хийж гардаг л байхгүй юу даа энэ тэгээд шударга ёс мөн ү.

  • сэлэнгэ хүдэр сум (June 10, 2016 9:30:35 am )

    хүмүүс хувьцаагаа хужаа нарт зараад байгаа сураг дуулдсан энэ чинь эх орноо худалдсантай ялгаагүй шүү тэгээд ч манайх шиг төр засагтаа эрхлээд суудаг азтай ард түмэн байдаггүй байх монгол хүн болж төрсөндөө баярлах хэрэгтэй

  • Од (June 10, 2016 9:48:59 am )

    Иргэн бүрт байгаа нэгж хувьцааг 300 мянгаар авна гэн юм бол 500 орчим тэрбум төгрөг болж байна.Энэ их мөнгийг дахиад Өр тавьж авах юм гэнэ.4 жил ямар ч сураггүй байсан хувьцааг гэнэт амь оруулж байгаа нь сонгуультай холбоотой нь хэнд ч тодорхой.Дахиад өр нэмэх гэж байгаа нь өмнөх өртэйгээ нийлээд бүр дороос нь өндийхөөргүй юм болно шүү.МАНАН олигархи дэглэмийг нураацгаая.

  • Зочин (June 10, 2016 10:01:48 am )

    Саяхан цуу гараад бсан ийм л учиртай байж

  • Азаа (June 10, 2016 10:04:04 am )

    Саналыг чинь 300000 аар худалдаж авна гэсэнтэй яг ижил бна даа. Мөнгөгүй засаг төр яагаад мөнгөтэй болчивоо

  • БАТ (June 10, 2016 10:08:15 am )

    АН-н Сайханбилэгийн ЗГазар хувьцааг амь орууллаа гэж сонгуулийн далд хэлбэрийн шоугаа хийгээд эхэлчихлээ шүү дээ.Энэ их мөнгийг тараах нь эргээд нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Наанадаж өргөн хэрэглээний барааны үнэ өснө. цаанадаж ӨР гээч зүйлээ нэмнэ шүү дээ.Ухаантай сонголт хийх цаг болжээ.МАНАН-н төрөөс зайлуулъя.

  • ОД (June 10, 2016 10:50:44 am )

    АН зам барисан, орон сууцны зээл олгосон, цалингийн доод хэмжээг нэмсэн, нийгмийг халамж тэтгэврийг нэмсэн ,1072г чинь худалдаж авна гээд л ярьж өгөх нь ээ.Эдгээр зүйлсийн 90 хувь нь дөнгөж сая л шийдэгдсэн асуудлууд .Нэмлээ нэмлээ гээд яах юм? Дагаад өргөн хэрэглээний хамаг зүйлс өсчихдөг.Эцэстээ нэмэхгүй байсан нь бараг зөв болж таардаг.Төрийг дампууруулж ханадаггүй улстөрийн ДОХ болсон МАНАН-с салцгаая.

  • Иргэн (June 10, 2016 1:47:33 pm )

    Саяхан овоо хэдэн мөнгөтэй холбоотой зүйлийг шийдээд эхлэх чинь. Ард түмний элгийг наашлуулах гэсэн юм болов уу даа. АН элгээр нь хэвтүүллээ гээд шагшраад байхаар тэгж байгаан болов уу. Өнгөрсөн жилүүдэд ажиллаж байгаа газруудыг нь дэмжисхийгээд ажлын байрны тал дээр илүү анхаарсан бол ажилгүй, орлогогүй хүмүүс орширч, ядуугийн эгнээнд орчихгүй байсан ч юмуу.

  • зочин (June 10, 2016 6:23:44 pm )

    Хувьцааны 300 мянган төгрөгийг 3 тасдаж өгнө гээд байсан мөнгөө аваад сонголтоо АН-д өхгүй, дахин 4 жил элгээрээ хэтмээргүй л байна шүү

  • joke joke (June 11, 2016 3:16:43 pm )

    Ugsen manai uls shig halamjluuldag uls bhgui ch gehshig manaih chin harin halamjaaraa dampuu gej bhguil bh.

  • joke joke (June 11, 2016 3:19:04 pm )

    Dampuu oron geh bhguil bh da ondor hoghiltei orontoi hartsuulah ch yum bish….

  • tsekaa (June 11, 2016 4:15:40 pm )

    yun halamj mongolchuud shig niigmiin halamj ni novsh oron haa bgaa yum be ydarsan ard tumnee huursan zasag tortei deer garsan heden hun l hagartalaa bayjaad tsag baitugai minut sekund tutamd horongojood bgaa oron bnuu avilga heel hahuul ni bur il bolchihson shuuh tsagdaa ni toriin heden hunii haraat alban tushaaliin naimaa ni deed tsegtee hurchihsen nen yduu oron hovor baih shuu 300000 togr huurch bhd yun halamj geed soliorood bgaa yum bechatsaga mini hoorhii ard tumnee doromlilood heniig magtaad bgaa yum be shal buruu ajillaj bgaa erh barigchidiig hamgaalaad bnuu ugee olj yri za

  • хүн хүн (June 11, 2016 4:21:56 pm )

    ЛУЙВАРЧИН НАРЫН ХИЙЖ БАЙГАА БҮХ ЗҮҮЛ УРДАА ҮЗҮҮРТЭЙ БӨХСӨНДӨӨ БАЛРУУЛТАЙ ГЭДЭГ НЬ ХУВЦАА АВЧ БАЙНА ГЭСЭН БУЖАГНААРААР МЭДЭГДЭЖ БАЙНА АВААГҮЙ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ АВСАН НЬ ОДОО ИЛ БОЛОЖ БАЙНА ЭНЭ БОЛ ЗОРИУД АРД ТҮМНИЙ ХУВЦААГ ҮНГҮЙДҮҮЛЭН ӨМНӨ НЬ АВЧ АШИГЛАХ ГЭСЭН МЭДЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН АЖИЛ ДЭЭРЭЭС ЧИДСЭН ЧУЛУУ

  • 0000 (June 11, 2016 4:24:04 pm )

    ХУВЦАА 100 100 100 ТӨГӨӨР ТАСЛАЖ ӨГНӨ АРД ТҮМЭН ТИЙМ ТЭНЭГ ЮМ УУ МӨН ИХ ДОРОМЖОЛОЖ БАЙНА АА МУУСААН ХУЛГАЙЧ МАНАН ГУУД

  • yaanadaa (June 12, 2016 9:40:57 am )

    Irged ni turuusuu belen mungu shaardsan, tur ni ard tumneeree togloom hiisen iim uls manaihaas uur bdag bolov uu!!! 1 saya ch bai, 300 myanga ch bai yamar yalgaatai yum be. Ter mungu chini duusna shuudee. Ajil hiigeech dee.

  • Anonymous (June 13, 2016 11:40:02 pm )

    Улсаа улс шиг болгох боломж өнгөрсөн хугацаанд 2 намд хангалттай бсан. Хийж чадаагүй л бол болоо штээ. Ахиж амлаад хийнэ гэж байх уу? Тэнэгтэж дуусахгүй юм аа.

  • irgen (June 15, 2016 8:23:29 am )

    buur hetsvv amidraltai hvmvvs bainshde zailshgui ter 300 mynga heregtei hogiin sdanud talhiig tallaj ideh hvrtel bolgochd butsaagd heden tal talhni mongo ogch hvmvvsiin setgehvigeer togloj baigan bainlda 4jiliin omno bodson bodlogo baihda AH-n

antalya rent a car