Өнөөдөр Улаанбаатар хотод АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын уулзалт болж байна. Уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 орны Сангийн сайд нар болон 220 гаруй төлөөлөгч оролцож байна. Уулзалтын хүрээнд “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүнчлэн өнөөдөр АСЕМ-ын Мэдээллийн төвд төвд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан , ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалт Монгол Улсад болоход нэг сарын хугацаа үлдлээ. 49 орноос оролцоно гэсэн мэдээ бий. Долдугаар сарын 1-ээс эхлэн таван салбар хуралдаан болж, 15, 16-ны өдрүүдэд Дээд хэмжээний уулзалт болох юм. АСЕМ-ын уулзалтын бас том чухал хурал бол Бизнес форум байдаг. Энэ хурал долдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болно. АСЕМ-ын гишүүн улс орнуудын бизнес, компаниудын удирлагууд ирж оролцдог чухал хуралдааны нэг юм. Унааны асуудлыг Зам тээврийн сайд М.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцохоор 3500-4000 орчим зочид, төлөөлөгчид, сэтгүүлчид ирэх төлөвтэй байгаа. Мэдээж хүндтэй зочид ирэх үед бэлэг дурсгалын зүйл чухал байдаг. Бид Үндэсний үйлдвэрээ дэмжиж, эко бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. Бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа явж байна. Зарим амжуулах чухал ажлууд хийгдэж байгаа хэмээн тэд хэлж байлаа.
Б.Тамир
Холбоотой мэдээ
-
zochin (June 09, 2016 11:33:30 pm )
Ter hog haygdlaa Ulaanbaatariin oir haviinhniig bugdiig ni tseverlej ustgasanuu?
Tedgeer humuus chin tegeed hurliinhaa daraa ergen toirnoor yvj delhii niited Ulaanbaatar hotiig taniltsuulna shdee. Ter setguulchid tvgiinhen chin zovhon hotiin tov bish Ulaanbaatariig buheld ni l haruulna shdee. Ydaj hog haygdlaasaa buren salah heregtei
1 Comment