antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 8 comments

Ц.Цэнд-Аюуш: “Өнөр бүл өнөө цагт” киног үзээд өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрсөн

нийтлэсэн Admin

Монголын инээдмийн киноны түүх  “Өнөр бүл” киноны жүжигчдийн гэгээн дүрээр  үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Тус кино хэдийгээр инээдмийн төрлийнх боловч хэлэх гэсэн санаа бүр нь үзэгчдэд уярал, ухаарлыг бэлэглэсэн гайхамшигтай бүтээл болсон. Тэгвэл, тус бүтээлийг саяхан залуу уран бүтээлчид шинэчилэн “Өнөр бүл өнөө цагт” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгосон.

Үүнтэй холбогдуулан, “Өнөр бүл” киноны ахмад уран бүтээлчид болох МУГЖ Ч.Алтан-Өлзий, Ц.Цэнд-Аюуш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий хэвлэлийн хурлын эхэнд хэлэхдээ, Өнөр бүл киногоор маань залуучууд маань “Өнөр бүл өнөө цагт” нэртэй кино гэхэд хэцүүхэн киног бүтээсэн юм шиг байна лээ. Би “Өнөр бүл” киноынхоо хоёрдугаар ангийг хийх гэж сүүлийн хэдэн жил ярьж яваа юм. Гэвч энэ киног бүтээхэд 250 сая төгрөг хэрэгтэй байгаа. Тэр мөнгө байхгүй учраас би өнөөдрийг хүртэл киногоо хийж чадахгүй явна.  Тиймээс ард түмнээсээ кино бүтээхэд минь туслаж хандив өргөхийг хүсэж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна” гэсэн юм.

Мөн тэрбээр, “Өнөр бүл өнөө цагт” киноны талаар “Боловсрол” телевизийн нэвтрүүлэгт намайг урьсан. Тэгээд миний хэлсэн үгсийг монтажлаад, киног хийхийг нь дэмжиж байгаа юм шиг болгоод нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн байна лээ. Уг нь би анхнаасаа эсэргүүцэж байсан. Мөн “Өнөр бүл өнөө цагт” киноны хүмүүс над руу болон “Өнөр бүл” киноны зохиолчийн хүү рүү утасдан “Мөнгө өгье” гэсэн. Мэдээж бид зөвшөөрөөгүй. Би өнөөдөр 50 жил урлагт зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Алтан үеийнхний хийсэн кино өнөө цагт гологдоод байгаа болохоор шинэчилж байгаа нэрээр иймэрхүү кино бүтээдэг болсон юм болов уу л гэж бодож байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм.

Харин Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш хэлэхдээ, “Өнөр бүл-Өнөө цагт” киноны талаар өөрийн бодлоо хэлж, сэтгэл гонсгор байгаа талаараа ярьсан юм. Тэрбээр “Тэр киног үзээд миний ухаан хүрээгүй. Хошин урлагийн залуучууд тоглоод, сайхан кино бүтээсэн байх” гэж бодоод очсон. Гэтэл бидний хэлж байсан үгнүүдийг тэр чигээр нь шахуу хэлж байна билээ. Би үзэгчдийн дунд суугаад, тэр киног үзсэн. Миний дүрд Ц.Оюундарь тоглосон байсан. Яг миний хэлдэг үгнүүдийг дуурайж хэлж байна лээ. Нэг зүйл өөр байсан нь Ц.Оюундарь киноны ихэнх хэсэгт бохь зажилж байна лээ. Тэгэхээр нь тэр үед би бохь зажилахыг нь орхисон юм байна. Тэгээд шинэчилсэн юм байна гэж бодож суусан. Кино дууссаны дараа өөрийн эрхгүй өөрөөсөө л ичсэн дээ. Нэг бодлын Ц.Оюундарь ингэж тоглох ёстой байсныг ингээд тоглочихож гэж гаргаад ирж байгаа юм шиг. Нөгөө бодлын арай өөр ч юм шиг. Ёстой ухаан хүрэхгүй юм билээ. Зарим киноны мэргэжлийн хүмүүс сайн кино болсон гэж ярьж байгаа харагдсан. Харин би гайхаад л байгаа” гэсэн юм. Мөн энэ киноны хоёрдугаар ангийг заавал хийх хэрэгтэй. Тиймээс энэ жил урлагт зүтгэсний 50 жилийн ой нь тохиоу буй Ч.Алтан-Өлзийд маань киногоо бүтээхэд нь туслаад сэтгэлийн хандив өргөхийг нийт ард түмэндээ уриалж байна” гэв.

Дашрамд, “Өнөр бүл-2” кинонд 36 жилийн дараах Цэрмаа, Гармаа хоёр болон хоёр ихэр хэрхэн аж, төрөн амьдарч байгааг харуулах аж.

Т.Гэрэл

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ззз (June 09, 2016 5:04:34 pm )

    зохиол олдохоо байчихсан юм уу нэг утгатайгаа заваараа байх юм?

  • Баадай (June 09, 2016 9:44:43 pm )

    Уран бүтээлчдэд сайн анхааруулах хэрэгтэй.Чанаргүй маш олон кино бий болсон.Ямар ч хэрэггүй.Хайран хөрөнгө.Цаг нөхцөөсөн аргаа барсан залуус л түүнийг үзэж ямарч таашаалгүй гарч ирэх юм даа.

  • Mongol (June 10, 2016 7:10:44 pm )

    Ene uneen unen. Altan uyeiin jujigchid yag l dreged baigaa yuma shig sanagdtal toglodog bailaa. Bi uuruu zaluu hun ch gesen odoogiin kinonuud ihenhii ni uzeed oilgodogchgui taalagddag ch ugui , yamar ch amidralgui chanargui ………….

  • ee chaabaas (June 11, 2016 5:27:48 pm )

    ene bansh bataa ene ter geed alia salbadai nar odoo boliosoi ichix nuur baidaggui ym baix daa ydarsan ch ym daa chaabaas uur ym oldoxgui dee setjej chadaxgui dee muu xar xuur

  • Зочин (June 11, 2016 7:51:23 pm )

    Би чамд хайртай 2 кино бүүр хөгийн болсон ш дээ. Ер нь ингэж хуучны кинонуудыг дууриаж онигоо болдогоо больмоор юм.

  • Зочин (June 15, 2016 3:33:03 pm )

    Рекламыг нь үзсэн үйл явдал энэ тэр зүгээр л хуулбар байх шиг санагдсан.

  • иргэн (June 20, 2016 10:27:38 pm )

    ийм юм хийхээ болиочээ энэ чинь монгол кино урлагийн шилдэг бүтээл түүх шүүдээ сайхан санагдахгүй байна

  • zochin (June 21, 2016 7:51:51 pm )

    tiim shuu ene kinog uzsen iluu goyo boloogui sanagdsan barag buh ug ni tseejind bnlee shdee end ingej heldeg sh dee geel,

antalya rent a car