УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нд буюу ердөө хоёрхон хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд намуудын зар сурталчилгаанд зориулах мөнгөний хэмжээ болон зарцуулалтыг Үндэсний Аудитын газраас тогтоож, хянаж байгаа. Өнгөрсөн 2012 оны сонгуульд МАН 14.5 тэрбум, АН 16.2 тэрбум, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван тэрбум, бусад намууд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоог Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлжээ. Энэ удаагийн сонгуульд холбогдох хуульд орсон гол өөрчлөлттэй холбоотойгоор зарцуулах мөнгийг багагүй танаж хасан сурталчилгаанд зарцуулах нам, эвсэл бүрийн зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөг болгон бууруулсан. Ийнхүү зарцуулах төсвийг бууруулснаа сурталчилгаа хийх хугацааг богиносгосон, замбараагүй сурталчилгааг хумисантай холбож тайлбарлаж байгаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар жагсаалт гээч үгүй болж, жижиг можаритор хувилбараар сонгуулийг явуулахаар болсон. “Жижиг” гэдэг үгийн цаана аль олон хүнтэй уулзаж, өөрийгөө таниулж чадсан хүн сонгогдох магадлал өндөр гэдэг ч үнэндээ хэн мөнгөтэй нь УИХ-ын гишүүн болох эрхийг авдаг гэлцдэг. Үүнийг ч дээрх хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр 76 маань нуугаагүй. Сурталчилгаа эхэлмэгц хорь хүрэхгүй хоногт өөрийгөө тултал рекламдах хүсэлтэй нэр дэвшигчид мөнгийг баруун солгойгүй цацаж эхлэх нь дамжиггүй. Яг энэ үед нь л Үндэсний аудитын газраас хяналтаа сайжруулж, Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч мөн адил нүдээ нээх хэрэгтэй болов уу.
Д.СҮРЭН
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
ОНОН (June 09, 2016 9:24:09 am )
ЭНЭ ИХ МӨНГӨӨР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙ СОНГУУЛЬ БОЛДОГООРОО Л БОЛНО Ш ДЭЭ. ТЭРНИЙХЭЭ ОРОНД САЙХАН САЙХАН ЯРИАД БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Ч ЮМУУ ЭМНЭЛЭГ ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛ ХИЙ ДЭМИЙ МӨНГӨ ЦАЦСАНААС Л ДЭЭР БАЙХ МАН АН 2 БОЛ МӨНГӨӨР ТАРХИДААД СУРЧИХСАН ЮМ БАЙНА ШДЭ
-
ОНОН (June 09, 2016 9:31:17 am )
МАНАН ЕР НЬ МӨНГӨӨР ЗОДОЖ Л СОНГУУЛЬД ГАРДАГ ШД МАН 14.5 АН 16.2 ТЭРБУМААР ӨМНӨХ СОНГУЛИАР СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ 4.4 БОЛГООД МАНАН-ГИЙХ Ч ЯЛАГДХАН ДЭЭ ХӨӨРХИЙ
2 Comments