“Их засаг их сургуулийн оюутан Нарансолонго” хэмээн өөрийгөө танилцуулж бага насны хүүхдийг залилсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, “БЗД-1 хороонд өчигдөр 19.00 цагийн үед 48-р сургуулийн хойд талын 28-р байрны хүүхдийн тоглоомын талбай дээр үл таних эмэгтэй хүн хүүхдүүдийн зүүж байсан ээмэг бөгж, гар утасыг залилан авсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус дүүргийн 5 дугаар хороонд суух 11 настай эмэгтэй Ц-ийн монетон хос ээмгийг, мөн дүү дөрвөн настай Э-гийн хос монетон ээмгийг, БЗД-16. хороонд 11 настай Э-гийн “Samsung Zoom-2” гар утасыг М /эм.15н/ гэгч өөрийгөө “ИЗИС-ийн оюутан Нарансолонго байна, буяны ажилд ашиглаад буцааж өгнө” гэж залилан авсныг шуурхай илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Эцэг эхчүүдийн анхааралд бага насны хүүхэддээ үнэт эдлэл хэрэглүүлэхгүй байхыг мөн хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
О.Сайхан
Холбоотой мэдээ
Comments are closed.