antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 2 comments

УИХ-ын шийдвэр өөх ч биш, булчирхай ч биш байгаа нь юутай холбоотой вэ?

нийтлэсэн Admin

Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэсэн

Үндсэн хуулийн заалт бий. Өнөөдөр ч юм бүхэн эсрэгээрээ эргэсэн цаг гэж хүмүүс ярилцах. Урдын цагт “Өргүй бол баян гэдэг өнөөдөр өртэй бол баян байх жишээтэй. Хазгар хүргэн хадамсаг гэж ярьдаг бол өнөөдөр хазгар хадам хүргэнсэг гэх болжээ. Төрийн хар хайрцагны бодлого алдагдаж, хагархай хайцагны бодлого болж, тив дэлхийгээр нэг тарчихсан байх.” Яг үүнлүгээ Үндсэн хуулийн дээрх заалт “УИХ-ын гишүүн бол намын гэх нэрийн дор, үгсэн хуйвалдсан бүлэг хүмүүсийн элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг бус зөвхөн бүлэглэлийн ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлана” гэж урвуугаар ойлгогдох болжээ. Учир юунд вэ гэвэл УИХ-аас гарч буй шийдвэр өөх ч биш булчирхай ч биш болж замхарч байна. УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжээгүй, “урт нэртэй хууль” биелэгдээгүй байна гээд хэдэн гишүүд хичнээн шаардавч үл хэрэгсэх жишээтэй.

Иргэн бүрт Таван толгойн хувцаанаас 560 ширхэгийг үнэгүй олгоно гэж хошгируулж байгаа нь Ухаа худгийг тасдаад авчихсан хэсэг нөхдийн эрх ашгийг хаацайлсан төдий зүйл юм. Учир нь гэвэл Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн 8.5-д “Компаний давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүйгээр Монгол улсын иргэнд эзэмшүүлэх бөгөөд хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулахыг хориглоно” гээд заачихсан байгаа. Зөвхөн ашиг хуваарилахад оролцох эрхтэй гэсэн үг. Бухын доодохыг харж үнэг турж үхэв гэгчээр хөрөнгө оруулалтаа нөхөөд ашгаа хуваарилтал хэдэн хөгшчүүд нь аль хэдий хадан гэртээ оччихсон байх биз. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээс үзэхэд сүүлийн арван жилд 179,4 мянган хүн нас баржээ. Тэгвэл 2030 он гэхэд ойролцоогоор 360,0 мянган хүний буюу 200.0 гаруй сая ширхэг хувьцаа хэнд ч өвлөгдөхгүй замхрана гэсэн үг. Замхрах ч гэж дээ “Төсөвийн гадуурхи данс” гэдэг шиг эрх мэдэлтэй нэг хэсэг нөхөд нууц харилцахад цуглуулж авчихаад сууж байх биз. Яг нөгөө “Алт деллирийн хэрэг”шиг.

Монгол улсын 2,7 сая иргэн бүрт 560 ширхэг хувьцаа өгөхөд 2700.0Х0.560 нийт тараах хувьцаа 1.5 их наяд болно. “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажиллаад нэгэн “гэгээн цагаан өдөр” иргэдэд 3,0 их наяд төгрөг хуваарилжээ гэж бодоход нэг ширхэг хувьцаанд ердөө 2 төгрөг ногдоно. Ингээд 560х2 буюу танд олгогдох нэг жилийн ашиг нь 1120 төгрөг. Тэр үед автобусны билетийн үнэ лав 1000 төгрөг болсон байх биз. Ямар вэ дээ. Их санасан газар есөн шөнө хоосон хонов гэдэг л болж байгаа биз. Өнөөдөр ч гэсэн Монголын айл өрх бүрт “Их хувьчлал”-ын цэнхэр тасалбар хэвтэж л байгаа хэн ямар ашиг хүртсэн юм бэ? Харин нийт хувьцааны арав хүрэхгүй хувийг цуглуулсан нөхөд тухайн обьектийн эзэн суугаад дураараа дургиж, хувийн өмч аятай зарж үрээд сууж байгаа шүү дээ.

Үйлвэрийн удирдлага хувьцаа эзэмшигчдийн дунд “Брокерийн пүүс” гэж нэг жуучлагч хүмүүс бий болж, ногдол ашгийг нь хувийнхаа хэрэгцээнд ашиглаж суудгийг иргэд ч мэддэггүй, хууль хяналтынхан ч анзаардаггүй орхидог. Уг нь олны олон таван цэн гэгчээр нэг ширхэг хувьцаанд ногдох ашиг нь шалихгүй ч гэсэн нийт дүнгээрээ бодохоор хэдэн арван сая төгрөг болно шүү дээ. Тухайлбал хөдөөгийн 234,3 мянган өрх бүрт 1000 төгрөгний ногдол ашиг хуваарилагджээ гэж бодоход нийт дүнгээрээ 234,3 сая төгрөг болно шүү дээ. Үүнийг 20 аймгийн “брокерийн пүүс”-т хуваахад нэг брокер 17,0 сая төгрөгийг эргэлдүүлж байна гэсэн үг. Энд би идлээ, уулаа гэж байгаа юм биш зүгээр л “авгайнхаа дэлгүүр”-т бараа татахад ашиглачихаад буцаагаад хийгээд байхад ядаж банкны зээлийн хүү төлөхгүй шүү дээ. Ингээд бодохоор үнэгүй бас тодорхой “эзэн”-гүй хувьцаа эзэндээ биш эрхтэн дархтнуудад ашгаа өгдөг нь тодорхой байгаа биз. Саяхан Ардчилсан намаас сонгогдсон нэгэн гишүүн манай нам сонгогчдод бэлэн мөнгө амлаагүй хувьцаагаар “эрдэний хувь” тараана гэсэн түүнийгээ ч өгнө гэж байна билээ. Чухам юу гээчийг өгөх гэж байгааг та лав ухаарсан байх. Айл айлын найр хэсээд халзан цагаан хонь амлаад хагарч цадталаа ууж, идээд явдаг нөхөртэй л төстэй байгаа биз дээ.

Ер нь ойрын тав арван жилээр төсөөлж Монгол орны эдийн засгийг бүхэлд нь харьцуулж, эрэмбэ дараа тогтоож, иж бүрнээр төлөвлөсөн алс хэтийн бодлогогүй, яам бүр “.. ийм, тийм салбарын талаар төрөөс баримтлах бодлого” гэгч эзэн биегүй, тодорхой хугацаагүй, бэлтгэгдсэн боловсон хүчингүй, хөрөнгө мөнгөөр баталгаажаагүй баахан мөрөөдлийн жагсаалт баталчихсан байдаг учраас шинээр томилогдсон сайд болгон өмнөхөө үгүйсгэж, өөрийгөө рекламдаж, залуусын хэлдэгээр “бүлтэрч” эхэлдэг хуучтай болжээ. Тухайлбал: Монголд элсэн чихэр, ургамалын тос үйлдвэрлэнэ, хөдөө аж ахуйн болон хүнсний барааны биржийн сүлжээ байгуулна, хангай говийн дундуур зүүнээс баруун тийш нэвт шувьт “ногоон хэрэм” босгоно”, нийслэлийг утаагүй болгоно гээд хэсэг нөхөд гадны зээл тусламж, төсөвөөс баахан мөнгө цохисон. Өнөөдөр болохоор цэвэр зэс хайлуулдаг үйлдвэртэй болно, нүүрс нэрж, нефьт боловсруулж бензин үйлдвэлэнэ, төмөр зам тавина, нийслэлийн баруун зүүнийг холбосон метро тавина, атомын цахилгаан станц барина, боловсролыг Ангилдана, эмнэлгийг Солонгосдоно, соёлыг Япондоно гэх ухааны юм яриад гүйж явах.

Хөрөнгө мөнгө, цаг хугуцаа, боловсон хүчний бодлогыг судалж тооцсон, их бүтээн байгуулалтанд эрэмбэ дараалал тогтоосон, иж бүрэн төлөвлөлтийг тав таван жилээр дэвшүүлж гүйцэтгэж ирсэн туршлага монголд бэлхнээ байгаа. БНСУ 1962 оноос эдийн засгаа бүхэлд нь тав таван жилийн алс хэтийн төлөвлөгөөтэйгээр хөгжүүлсний хүчинд Азийн бар болж чадсан. Монгол улс 1948-1952, 1953-1957, 1958-1960, 1961-1990 оны хооронд нэг гурван жил, найман таван жилийн төлөвлөгөөтэйгээр Улс ардын аж ахуйгаа удирдан чиглүүлж, хөгжүүлж ирсний үр дүнд улс орон маань эдийн засгийн салбар болгонтой өөрөөр хэлбэл юм юмны захтай. Хүн ард нь эрүүл мэнд, боловсрол, соёлоороо бусдын дор орохооргүй болсон юм шүү дээ.

Ашигт малтмалын гэнэтийн ашигаас 68,0 хувийн татвар авахаар хууль гаргахад нэг хэсэг нөхөд үгсэн тохироод сөрөг хууль санаачлаад унагах юм уу, эсвэл үндэсний комнаниудад Таван толгойн хувьцаанас тодорхой хувийг олгоё гэж шийдэхээр нөгөө хэсэг нь олгохгүй байя гээд хууль санаачлах жишээтэй. Яг нөгөө кинон дээр гардаг шиг “Жанжаан буудчих уу” гээд л бие биенийхээ өмнүүр хөндөлсөөд л хувийн явцуу эрх ашгийн эргүүлэгт орчихсон, улс эх орныхоо эрх ашгийг умартсан талцсан бүлэгрэхсэн хүмүүс байх. Эрх ашгийн эрэмбэ урвуугаараа эргэчихсэн байна. Би Ерөнхий сайд болбол юуны өмнө үүнийг цэгцлэнэ гэж хэлсэн С.Зориг агсныг золигт гаргасныг уншигчид сайн мэдэж байгаа. Эх орон, ард түмний эрх ашгийг урьдал болгогсодыг “албан ёсны мангуу”, “цагаан солит”, “шар хадны байнгын үйлчлүүлэгч” хэмээн доромжилж гадныхны өмнө бөхөлзөж явдаг авилгачдаас засаг төрөө аварах аргыг ард түмэн сонгогчид 2012 оны сонгуулиар эцэслэн шийдэж чадахгүй бол Монгол нэг л биш ээ гэж гэрт ч, гадаа ч, гудамжинд ч, кафет ярих болж ээ. Сайн цаг ирэхийн эхлэл юм болов уу?

 

М.Далайхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 24, 2012 11:44:48 pm )

    mash zob bn! yls oron maani ezengui ail bolson,ooriigoo showdogch hydlaa hoshgiryylagch eronhiilogchtei,ebsen hybaaj idegch oligarhiyd ni zasgiin erhend garsan,ard tumnii omch baylgaar gadniihan togloson ,hariytslga erosoo huledegui darga sain,toriin ajiltangyydtai ,archaagui zalhyy,arhichin ard tumen ni ytaandaa toorch eruul menderee hohirson iimerhuu dur zyrag l manai ylsad haragdaj bn.hamgiin turuund UB hotiig ytaand ideuulj ard tumnii yyshig eruul mendeer togloj habdart mohooj bgaa M.ENHBOLD metiin amitadiig ehleed shuuhiin omno shuuj tsaazlah heregtei tegj bj l hariytslga huleelgej bj yls ornii buh zuiliig hariytslagaiin togtoltsoond abachij bj l bid abragdanaaa! yu UNEN ene l gants unen…

  • Anonymous (January 24, 2012 11:47:01 pm )

    abilgachodiig turuus tseberlej shorond hiih estoi,tegjiij l buh zuil tsbershine!

antalya rent a car