antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө 34 градус хүйтэн хонолоо. Харин амралтын өдрүүдэд Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 0,0-0,2 мм зузаантай бага зэргийн цас орсон байна. Ихэнх нутгаар салхи 3-8 м/с, говийн нутгаар 7-14 м/с хүрч ширүүсч, 0-20 см зузаан цастай байсан байна. Бусад нутгуудтай харьцуулбал Алтайн-Өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр хамгийн бага14-23 градус хүйтэн байсан бол Увс, Тэлмэн нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын ай саваар 30-45 градус хүрч хүйтэрсэн байна. Харин энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 25-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга

шуурна. Салхи 25-нд баруун зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас бага ч хүйтний эрч чангарсан хэвээр байх төлөвтэй байна. Тиймээс идэр есийн хүйтэн үргэлжилж буй энэ өдрүүдэд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар болон Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

Д.ДАВААСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car