antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

Хүүхдээ төрүүлээд зугтаасан эмэгтэй баригдлаа

нийтлэсэн Admin

Өнгөрсөн баасан гаригт Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хийсвэр хийлгэж нярайлсан эх хүүхдээ хаяад зугтаасан хэрэг гарчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж хүүхдийн ээжийг олсон байна. Хүүхдээ орхиод явсан эмэгтэй нь Ховд аймгийн Буянт сумын харьяат 37 настай С юм байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр хүүхдээ орхиод явсан С-ийн оршин суух хаяг нь тодорхой бус иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байсан гэнэ. Монгол Улсын эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг” юм байна.

Э.ХҮРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car