antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

Дэлбэрэлтэд өртсөн эмэгтэйг нийслэлд авчирав

нийтлэсэн Admin

Дархан-Уул аймагт бямба гаригийн орой газ дэлбэрсний улмаас орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтжээ. Оройн 21.20 цагаас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах багийн 22, 54-р ангийн бие бүрэлдэхүүнийг  очиход Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд 5 литрийн баллонтой газ дэлбэрсэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртсэн байна. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас уг байрны эсрэг талд байрлах Шуудан холбооны байрны нэг давхрын цонхнууд хагарсан байжээ. Дэлбэрэлт болсны дараа орцонд их хэмжээний ус алдагдаж, газын хий нэлэнхүйдээ тархсан тул өчигдөр орой тус байрны оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлт болсон айлын паар задарсны улмаас халуун ус битүү цацагдаж байсан тул Онцгой байдлынхан нэлээд хүнд нөхцөлд ажиллаж, шөнийн 01 цагаас аюулгүй болгожээ.

Дэлбэрэлт болсон айлын гэрт “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байжээ.  Гэтэл хэрэглээгүй байсан нэг газ нь дэлбэрсэн байна. Дархан-Уул аймаг Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатараас тодруулахад “Дэлбэрэлт есөн давхар байрны 26 тоотод болсон. 5 литрийн баллонтой газ дэлбэрснээс энэ байрны 24-26 тоот гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн бусад айлууд нь гэртээ байгаа. Мөн дэлбэрэлт болсноос 19 айлын 40 гаруй айлын цонх хагарсан байгаа. Тиймээс эхний ээлжинд эдгээр айлуудын цонхыг яаралтай шиллэж, дулаан алдахгүй байхад анхаарч байна. Цонх шиллэх, дулааалтын ажил 50 хувьтай байна” гэлээ. Тухайн үед ойр хавьд нь маш их дуу чимээ гарсан, долоон давхрын хэд хэдэн айлын хана цуурсан. Дэлбэрэлтийн улмаас дулааны шугам, паар задарсан тул өнгөрсөн шөнө байранд нэг ч хүн үлдээлгүй, бүгдийг нь өөр байранд аваачсан байсан ч дэлбэрэлт болсон айлын ойролцоох хоёр айлаас бусад айлын иргэд гэртээ байгаа юм байна.

Дэлбэрэлт болсон айлын хоёр эмэгтэйг өчигдөр нийслэлийн Гэмтэл согогийн үндэсний төвд хүргүүлэхээр хот руу гарсан бөгөөд гэрийн эзэн бага зэрэг бэртэл авсан учраас Дархан-Уул аймгийн гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын комисс газ дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэлээ. Азаар хүний амь эрсдээгүй ч иргэд газ болон шатаж, дэлбэрэх аюултай бодистой харьцахдаа сонор сэрэмжтэй байх нь чухал гэдгийг энэ осол харууллаа. Одоогоор хохирсон айлуудын цонх хана, хагарсан паар зэргийг онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж хүйтнээс оршиг суугчдыг хамгаалах бүхий л арга хэмжээг авч байгаа аж. Нийслэлээс өчигдөр Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын багийн бүрэлдэхүүнтэй  шинжээчдийн ажлын хэсэг гарсан бөгөөд газар дээр нь ажиллахаар Дархан-Уул аймгийг зорьсон байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ш.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car