antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 2 comments

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Э.Галбадрал томилогдлоо

нийтлэсэн Admin
erdenet-medee-640x427

Монголын ураны асуудлыг хариуцан ажиллаж байсан “Мон атом” компанийн захирал Э.Галбадрал энэ сараас уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.

Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний советын хурлаас энэ албан тушаалд томилсон шийдвэр гаргажээ. Мэдээж, ийм шийдвэр гаргахад Э.Галбадралын уул уурхайн чиглэлээр, ураны асуудал эрхэлсэн төрийн компанийг удирдаж байсан туршлага, боловсрол нөлөөлсөн байж таарна.

Тэрээр БХИС-д санхүүгийн удирдлага, Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцсан, Бизнесийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр. Мөн мэргэжлээрээ АНУ-ын Виржиниягийн Их сургуульд ахисан түвшний сургалтанд сурч төгссөн.

Түүнийг анх Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Мон атом” төрийн өмчит компанийн захирлаар томилж өөрийн хүнээ дэмжиж байсан. Э.Галбадрал нь Ардчилсан намын хотын фракцынх гэгддэг, нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргын сонгуульт ажилтай, төрд ажиллаж, туршлага хуримтлуулж бэлтгэгдсэн менежер юм.

Б.Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 08, 2016 11:55:01 pm )

    15- ХАН ХОНОГ Ч ГЭСЭН ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ БАЙСАНД ГАЙХАХ ЮМГУЙ ЮМ БИЗ ДЭЭ МУУ ЛУЙВАРЧИД 15- ХАН ХОНОГ ЭРДЭНЭТИЙН ДЭД ЗАХИРАЛ ХИЙГЭЭД УЗЧИХ САНААТАЙ АЙЙЙН???!?!?!?!? ЕМХМЙ АРДЧИЛСАН НАМЫН ХУВАЛЗ ГАЙ БАРЦАДНУУД!!!!

  • Anonymous (June 09, 2016 8:47:07 am )

    даваацэрэн к захирал муу эр хүн баина даа. ниигмиин асуудал хариуцсан ганц эмэгтэи орлогчоо халж баидаг. хэлэх үг алга. ерөнхиилөгч энэ эрдэнэт үилдвэрииг эзэгнэдэг гэсэн биз дээ.

antalya rent a car