antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 8 comments

Замын хавтанг солих нэрийдлээр мөнгө угаах болсон уу

нийтлэсэн Admin

527-146527046055

Зуны турш үргэлжлэн орох бороо шинээр тавьсан автозамын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг. Ус зайлуулагчгүй учраас борооны усанд автозам эвдэрч, хашлага нь нурдаг.

Үүнээс шалтгаалан замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажлыг жил бүр л хийх юм. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй 9364.7 ам метр явган хүний замын хавтанг хуулж шинээр тавих болсныг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Тодруулбал, Энхтайван, Нийслэл хүрээ, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Зайсан, Гэндэн, Олимп, Их сургууль, Токио, Сүхбаатарын гудамжны явган хүний замын хавтанг шинэчилж байна.

Гэтэл эдгээр гудамжны замын хавтанг өнгөрсөн жил ч тавьж л байсан. Уржнан ч мөн адил. Явган хүний замын хавтангийн нэг ам метрийг 40 мянга, хуучин замын , засварын ам метрийг нь 15-20 мянгаар хийдэг. Эдийн засаг хямарч, улс эх орон элгээрээ хэвтэх дээрээ тулчихаад байхад энэ мэт ажилд хөрөнгө зарцуулах зөв үү. Бодох л асуудал.

Хотын төв бус гэр хорооллынхоо замд анхаараасай

Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгийг цацдаг энэ үйлдлийг иргэд “Улстөрчдийн мөнгө угаах нэг арга” хэмээн тодотгож байна. Баянзүрх дүүргийн иргэн Б.Өлзий “Ноднин тавьсан замаа энэ жил хуулаад дахин тавьж байна. Жил бүр ингэж дэмий зүйлд мөнгө зарцуулах нь ихэслээ. Явган хүний замын хавтанг солих нэрийдлээр сүүлийн жилүүдэд улстөрчид багагүй мөнгө угаалаа. Энэ бол улстөрчдийн мөнгө угаах нэг арга болчихжээ. Үүнийг хэн толгойлоод байгаа нь хачирхалтай. Энэ бүх дэмий үйлдэл нь улс эх оронд маш хор хохиролтой байна.

Ийм дэмий зүйл хийхийн оронд гэр хорооллын замаа янзлаач ээ. Гэр хороололд хүн явчихаар олигтой зам алга. Оршин сууж буй айлууд нь шороо тоосондоо дарагдчихсан. Явж байгаа газар нь энхэл, донхол, харанхуй шөнө хамраараа газар хатгаж унахаар. Улсын төсвийн мөнгийг иймэрхүү байдлаар үрчихээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Улсын эрх барьж буй түшмэд эрх мэдлээ хэтрүүлж ашиглахаас биш үүргээ биелүүлдэггүй. Дураараа улсын санг хоосолчихоод, дахин бүрдүүлэхийн тулд зээл авдаг. Ингэхээр ард түмний амьдрал доройтохоос өөр яах билээ” гэв. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Оюунханд “Энэ бол дээдчүүлийн мөнгө угаах арга. Ард түмнийхээ амьдралд зарцуулахгүй хэрнээ буруу зүйлд хэтэрхий их мөнгө үрж байна. Одоо миний зогсч буй төв зам зүгээр л байсан. Жил бүр явган хүний замыг тавьж, хуулаад ямар ч үр ашиггүй зүйл хийж байна.

Одоо үүнийгээ болиоч ээ. Зогсоогооч. Үүний оронд ядарсан ард түмнээ анхаараач. Зам ч гэлтгүй барилгын ажил мөн ялгаагүй ямар ч үр бүтээлгүй өрнөж байна. Бариад л байдаг. Эцэст нь ямар ч үр дүнгүй байгааг иргэд мэдэж байгаа байх’’ гэлээ. Харин Хан-Уул дүүргийн иргэн С.Долгор “Эдийн засаг хямарлаа, мөнгө төгрөггүй боллоо. Гаднаас өчнөөн төгрөгийн зээл, тусламж авлаа гэж байнга ярих хэрнээ энэ мэт зүйлд мөнгө үрж байгаа нь буруу гэж бодож байна. Нэг эхэлсэн зүйлээ гүйцээдэггүйн хар гай. Өнгөрсөн жил энэ замын хавтанг хийж байсан. Одоо болохоор өнгөрсөн жил хийсэн замаа хуулаад дахиж нэг улаан өнгөтэй хавтан тавьж эхэллээ. Өмнөх жилийнх нь яачихсан юм, бүү мэд. Энэ улс эх орны толгой хаашаа ч яваад байгаа юм. Үүний оронд гэр хорооллын зам, гэрэлтүүлгийг янзалж, хотын зах, хязгаар руу түлхүү анхаарч ажилламаар юм” хэмээн бухимдаж байв.

Чингисийн өргөн чөлөөний явган замыг солиход 120 сая төгрөг төсөвлөсөн

Явган хүний замын хавтанг солихдоо дутуу орхисноос дараа жил нь ажлыг үргэлжлүүлэх боломжгүй, эхнээс нь хийхэд хүргэдэг байна. “Өнгөрсөн жилүүдэд явган хүний замын хавтанг хэсэгчлэн хийж явсаар зарим хэсэг нь үлддэг. Түүнийг нь үргэлжлүүлэн хийе гэхээр тухайн төрлийн хавтан нь байдаггүй. Тиймээс өнгөрсөн жил тавьсан хавтангаа хуулж энэ жил дахин шинээр хийхээс өөр аргагүй болсон” хэмээн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Даваахатан ярив.

Тэрбээр “Энэ жил АСЕМ-тай холбогдуулан 13 байршлын явган хүний замын хавтанг шинээр сольж, заримыг нь засч байна. Гудамж бүр харилцан адилгүй хэмжээтэй учраас 22 хэсэгт хуваагаад нийслэлийн Төрийн захиргааны байгууллагын хот тохижилтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хянаж байгаа. Миний хувьд Чингисийн өргөн чөлөөний зам дагуух тохижилтын ажлыг хариуцаж байна. Энд нийт 7000 ам метр урт явган хүний зам байдаг.

Тэрнээс шаардлага хангахгүй байгаа хэсгийн хавтанг сольж, 4400 ам метрт дугуйн зам тавьж байна. Энэ ажил одоогоор 60 хувьтай явж байгаа. Чингисийн өргөн чөлөөний явган замын хавтанг солих, засах ажилд 120 сая төгрөг төсөвлөсөн. Хуучин хавтангуудаа тоо ёсоор нь бүртгэж хүлээж аваад гэр хороолол юм уу харьцангуй жижиг гудамжид цул шороон замыг хавтанжуулах ажлыг хийгээд явж байна. Явган хүний замын хавтанг солих ажлыг 10 гаруй компани хийж байгаа байх. Яг нарийн тоог хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Ер нь, хотын утаа, хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга, бизнесийн бүлэглэл бий болчихсон юм биш үү. Дээдчүүл нь хавтанг сольж байна гэж иднэ. Доодчуул нь нэг хэсэг замын хашлагын бизнес цэцэглэж байсан шиг явган хүний замын хуучин хавтангаа цааш нь дамлаж багагүй мөнгө олдог бололтой. Төв зам дагуух явган хүний замын хавтанг сольж буй ажилчидтай хэсэг зуур ярилцахад “Хэдэн ширхэг хавтан хэрэгтэй вэ. Хүргээд өгч болно” хэмээж байсан нь энэ хардлагыг батлах шиг болсон.

Б.Заяа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочинpokpkхүшүгүзшuy (June 08, 2016 9:29:37 am )

    ЗАМЫН ХАВТАН, БОРЖУУР СОЛЬЖ ЮУГАА ХИЙН ЭЭ. ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТШЭЖ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТҮҮНИЙ ОРОНД НЭГ ЦЭЦЭРЛЭГ БАРЬЧИХВАЛ САЙН САН ДАА

  • иргэн (June 08, 2016 10:08:27 am )

    МАН-ЫНХААН ТА НАР ЯАСАН МУУХАЙ ХҮМҮҮС ЮМ БЭ. ӨӨРСДӨӨ ХОТЫГ ӨЧНӨӨН ЖИЛ ЗАСГЛАХДАА ГАЗРЫГ НЬ ЗАРЖ БАЯЖИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ . ТЭГЭЭД ХОТОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ГАРЧ ИРЭЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХЭЭР ЭЛДВЭЭР ГООЧЛООД БАЙДАГ. НЭМЭР БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ЯДАЖ САДАА БОЛОХГҮЙ БАЙВАЛ ЯМАР ВЭ.

  • зочин (June 08, 2016 10:10:05 am )

    Жил болгон энэ хэдэн хавтанг сольж бгаа харагдахийн. Муу материалаар муу хийсэн бол анх хийсэн хүмүүс юмуу компанитай л хариуцлага тооцож бгаа блгүй дээ. Бодоод бхнээ энэ нэг мөнгө угаах хэлбэр юм бишүү

  • Мгл (June 08, 2016 10:25:20 am )

    Манангынхан бугд иим бизнес хииж монго кармалдаг. Дуургиин том жижиг дарга нар замын хашлага, хайс, хавтанг жил бур солиод тал монгииг нь бултуулдаг балиар луйвар хориод жил ургэлжилж байгаа

  • Gxd (June 08, 2016 12:00:08 pm )

    Үнэхээр мөнгө идмээр байгаа бол зүгээр л шууд авчихаач аятайхан байсан замыг хэдэн төгрөг цохих гээд л эвдээд хаячих юм . Одоо яг авто замын нөхөөсний халтуурчидтай барьцдаг юм уу даа хаашаа юм хойтон дахин хийхээ бодоод л чанаргүй хийгээд байна даа? Татвар төлөгчидийн мөнгөөр ингэж тоглохоо болиочээ. Хуучин авто зам засварын нөхөөснийхөн ,дулааны шугам жил бүр засварладаг байсан одоо энэ явган замынхан нэмэгдэх нь шиг байна даа .

  • Anonymous (June 08, 2016 12:11:14 pm )

    Эд нар харин хийж бүтээж идэж байна МАН-ынхан бүр хийж бүтээх ч үгүй нөхсөн болгоод заслаа гэж иддэг байсан шүү дээ. Бат-Үүл сайн ажиллаж байгаа харин жижиг сажиг дутагдлууд байна ялангуяа явган хүний гарцтай хэсэг, бас замаас явган хүний зам руу ордог хэсэг дээр өндөр хашлага хийхээ больж налуу хашлага хийгээч дугуйтай хүн явж болохгүй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн зам руу эсвэл явган хүний зам руу орж болохгүй заавал хүнээр өргүүлэх болоод байна уулзваруудад налуу хашлага тавь та нар өөрсдөө тэрэгэн дээр суугаад яваад үз замын хяналтын инженер гуай. Хүний төлөө л зам тавьдаг юм шүү

  • Зочин (June 08, 2016 2:37:25 pm )

    Яг тавтан сольж бизхис хийдэг эрх дархтан ил болгож арга хэмжээ авах хэрэгтэй үүний цаанаа хотын орлогч дарга нар байгаа нь ойлгомжтой та нар ингэж мөнгө угаах ямар хэрэг байна Бат үүл баатар л юм бол одоо энд арга хэмжээ авах хэрэгтэй үнэхээр дургүй хүрч бна тэрний оронд сургууль цэцэрлэг залуусын чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалт хйих хэрэгтэй

  • хүн (June 08, 2016 9:05:56 pm )

    Явган Замын хавтан солих нэрээр мөнгө идэж байна. Шалгадаг хянадаг хүмүүс нь анхаараач. Бүрэн ашиглах боломжтой бүтэн хавтанг буулгадаг нь ойлгомжгүй байна.

antalya rent a car