antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 5 comments

Монголоос 5700, Японоос 9300 төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж эхэллээ

нийтлэсэн Admin

6-8-5_700x700

Х.ХАТАН

Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Ингэхдээ Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болжээ. Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өчигдөрөөс эхлэн тэглэгдэж эхэллээ. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Энэ нь манай орны нийт худалдааны 3-4 хувийг эзэлж байгаа юм.

Монгол Улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншллэлийн тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал өчигдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихара нар оролцон хурлыг нээж үг хэлсэн юм.

Үүний дараа талууд хэлэлцээрийн хамтарсан хорооны үйл ажиллагааны дүрэм, журам болон барааны худалдаа, гарал үүслийн талаарх үйл ажиллагааны журам зэргийг баталж, тарифын хөнгөлөлт олгох барааны болон гарал үүслийн гэрчилгээ, квотын гэрчилгээ зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, баталгаажуулав.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихара нар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хамтарсан хорооны хурлын протоколд гарын үсэг зурснаар ийнхүү хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын хувьд Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ Японоор дамжуулж бусад гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх боломжтой болох юм.

Цаашид Хамтар­сан хорооны дэр­гэд 13 дэд хороо байгуу­лагдаж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцан ажиллана. Ингэснээр Монгол Улс, Япон Улс хоорондын худалдаа, хө­рөнгө оруулалтыг нэмэг­дүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байнгын зөвлөлдөх механизм бий болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (June 08, 2016 9:43:12 am )

    ХЯТАДЫН ХЭЛ ДАГУУ НУТАГЫГ ЯПОНД 50 ХҮРТЭЛ ЖИЛЭЭР ТҮРЭЭСЛЭХ ХЭРЭГТЭЙ МУУСААН ХУЖАА НАРЫГ МОНГОЛ НУТГААС ШАХАН ГАРАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГ БА БУСАД ЗҮҮЛ ШИНЭ ШИНЭ ҮҮЛДВЭР, ХӨГЖИЛ ДЭВШИЛ, АЖИЛ ХӨДӨЛМӨР, СУРЧ МЭДЭХ ,ГЭЭД БҮХ ЗҮҮЛ ӨӨРӨӨ МОНГОЛД ҮҮНИЙГ ДАГААД ОРООД ИРНЭ

    • Пурэв (June 09, 2016 6:25:26 am )

      Япончууд юу хийх гэж ямар хэрэгтэй гэж тэр элсэн газрыг турээслэнэ гэж бодоовээ чи

  • Ganaa (June 08, 2016 11:16:53 am )

    Ug ni zov sanaa.Gazar nutag bagatai Ypond Hytdin hiliin daguu zarim gazrig zarsan ch yadgiim.Ene olon hujaagaas hamgaalah,holildohgui,uusahgui bhin tuld oor arga bgaamuu.Ajillah huch nereer ene olon kompaniud baahan hujaa oruulj irchiheed butsaagaad gargaj bgaa ni haa bgaam.Ingeseer bgaad ene hujaa nar uusah sanaatai.Yponchuud irvel shine tenologitoigoo irj ulsin maani amidral ireedui saihan bno.

  • xun (June 08, 2016 3:32:36 pm )

    Exleed mongol xunii tarxiig sain ugaax xeregtei bna.bid bugdere zalxuu,xudalch,ataarxu,arxichin … gex met muu zurshulaas yaraltai salax xeregtei bna…

  • Dorj (June 09, 2016 5:58:53 am )

    dandaa amar hyalbar amidrah arga bodoh um. Ajil hiij busdiin gar harahgui amidray.

antalya rent a car