Монголчууд бид энэ жил долоо дахь удаагаа улстөрийн сонголт хийх гэж байна. УИХ-ын долоо, Ерөнхийлөгчийн дөрвөн удаагийн сонгуульд оролцохдоо бид хэн юу өгөх нь үү л гэж харж сонгодог байлаа. Үүнийхээ үр дүнд одоо сонгох хүн үлдсэнгүй гэж халаглах. Үнэндээ сонгууль бол зөвхөн нэр дэвшигчийн ажил, үүрэг биш. Сонгуулийн хамгийн чухал субъект бол сонгогч та өөрөө. Гэтэл иргэд сонгох үүргээ төдийлөн ухамсарладаггүй. Өөрөөр хэлбэл сонгогчийн боловсрол гэдэг ойлголт үнэхээр муу түвшинд байдаг учраас сонгуулийн дараах дөрвөн жилд сонгосон гишүүнээ муулж үгээ барсаар дараагийн сонгуультай золгодог.
Үүний гол шалтгааны нэг нь сонгогч нэр дэвшигчээ судалдаггүй. Уг нь бол хийсэн ном, сэтгүүл сурталчилгааны материалыг гал асдаг, асдаггүйгээр нь ялгаад суухын оронд юу бичсэнийг нь хальт ч болов уншаад үзчих ёстой юм. Энэ бол сонгогчийн үүрэг. Хаалган дээрээ сонгуулийн материал хүлээж авахгүй гэж бичсэн айл ч харагддаг. Тэгвэл энэ хүн үүргээ биелүүлэхгүй байна л гэж дүгнэмээр байгаа юм.Тэгсэн хэрнээ нийт массд нэг сонирхол байна. Тэр нь шар мэдээлэл, фактууд. Сошиал орчинд тарж буй хэн нэгэн нэр дэвшигчийг доромжилсон, хүнийг хэтэрхий доош нь хийсэн хувийн чанартай постыг маш ихээр үзэж, сонсож, үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь харагдаж байна.
Гэтэл үнэндээ өөрийнхөө тойргийн нэр дэвшигчээ бараг мэдэхгүй. Мэдэж байгаа ганц нэг хүн нь өнөө л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга муу муухайгаа дуудуулж явдаг нэгэн байх. Өөрийн тойрогтоо нэр дэвшээгүй хүний муу муухайг гайхаад сууж байхад чинь “чоно борооноор” гэгчээр таны сонгохыг хүсээгүй нэгэн төрд гарчих гээд анаж сууна. Хэдий бид эцэг эхээ сонгож төрдөггүй ч харин эх орноо хөгжүүлэхэд өөрийн минь дуу хоолойг хүргэж чадах хүнээ сонгох эрхтэй бас үүрэгтэй. Муу төрийн эхлэл муу сонгогчтой ч бас холбоотой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Иргэн (June 08, 2016 11:47:13 am )
Тийм шүү. Эх орон минь гэсэн хүмүүс их л байдаг. Харин ийм зүйл дээр идэвхтэй, тунгаан хараад, зөв сонголт хиймээр байна аа. Ажилд орохдоо бид шалгалт өгч, шалгуур давдаг шиг нэр дэвшиж байгаа хүмүүсийг тал талаас нь харж сонгомоор байна аа. Байнга зурагтаар гарч нүдэнд дасал болсон царайг сонгох бишээ. Танихгүй хүн сонгохгүй гэдэг зүйл яваад байдаг.
-
ИРГЭН (June 09, 2016 7:51:11 am )
ИЙМ ЮМ БИЧСЭН ХҮН, АСУУДЛЫГ ОЙЛГОХГҮЙ ТӨӨРЧ ЯВАА ЮМ БАЙНА. ОДОО ТЭГЭЭД ИХ ХУРАЛД ДЭВШЭЭД БАЙГАА 400 ГАРУЙ ХҮНЭЭС ТАНЫ ХҮСЭЭД БАЙГАА ТИЙМ ХҮН БАЙНА УУ ? ХОВОР, БАРАГ БАЙХГҮЙ. СОНГУУЛЬ БОЛОХ УУ БОЛНО. САНАЛ ӨГӨХ ҮҮ? ӨГНӨ. ТЭГЭЭД ХЭНИЙГ СОНГОХ ЮМ БЭ? ХАНАЖ ЦАДАХ АА МЭДДЭГГҮЙ АВИЛГАЧДЫГ СОНГОХ УУ? ЭСВЭЛ АМЬДРАЛ, АЖЛЫГ ТУРШЛАГА, МЭДЛЭГГҮЙ АВИЛГАЧДЫН ЗАЛУУ ХАЛААГ СОНГОХ УУ? ЭНЭ НЭР ДЭВШИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЯРИХЫГ СОНСОЖ, БИЧИХИЙГ УНШИХ БОЛ ТЭД АГУУ ХҮМҮҮС, МОНГОЛЫГ БАЙТУГАЙ АМЕРИК, ДЭЛХИЙГ УДИРДААД ЯВАХААР. БОДИТ БАЙДАЛ ДЭЭРЭЭ ХУЛГАЙЧИД, ХООСОН ЧАЛЧИГЧИД, АРАЙ ДӨМӨГ НЬ НЭДЭН ГАНЗАГЫН НАЙМАА ХИЙСЭН ГАРУУД. ҮЙЛДВЭРТ, ХАА-Д, ГЭХ МЭТЭЭР АЖИЛЛАСАН, ЖИЛ АМЬДРАЛЫН ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН ХҮН МАШ ХОВОР ЭДНИЙ ДУНД. ТИЙМЭЭС СОНГУУЛЬ БОЛНО. ГЭХДЭЭ ИРГЭД БИДЭНД СОНГОЛТ АЛГА. БИДЭНД НАМУУДААС ХУЛГАЙЧ-АВИЛГАЧ-ХУЙВАЛДАГЧ НАРЫГ ТУЛГАЖ БАЙНА.
2 Comments