УИХ-ын сонгуулийн өмнө бүр сурталчилгаа ч эхлэхээс урьтаж, нэр дэвшигчид нь гэж нөхөд ёстой л олны элгийг хөшөөх шахаж байгаа билээ. Ерөнхийдөө УИХ-ын сонгуульд өрсөлдөөн АН, МАН-ын хооронд явагдаж, бусад жижиг нам болон бие даагчид санал хуваах байдлаар оролцсоор өнөөг хүрсэн. Энэ удаа ч ялгаагүй, ихэнх сонгогч АН-аас бас МАН-аас хэн бэ гэдэгт анхаарлаа нэлээд хандуулж буй. Жижиг намуудын тухайд бол ойлгомжтой үйл ажиллагаа нь ердөө л дөрвөн жилийн давтамжтайгаар буюу аль нэг намын нэр дэвшигчийн саналыг хуваахаар оролцоод бүр сурчихсан. Тэгээд ч онцлоод харчихаар боловсон хүчнүүд нь МАН, АН-д элсээд, батлахаа халаасалчихсан яваа.
Гэхдээ “будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчээр мань намууд энэ жил их тууштайгаар өрсөлдөх байх гэж харж байтал харин ч бүр “сахил хүртээд шал дордов” гэдэг болж орхилоо.
Тэдэнд өөрийн гэсэн үнэт зүйл, төрдөө илгээчих олигтой боловсон хүчин ч гэж алга. Тийм зэрэгтээ тулахаараа бөхчүүдийнхээ дэвжээ, дуучин, жүжигчдийнхээ тайзыг “сольж” өгч өөрсдийн эгнээндээ оруулахыг хүсч байгаа бололтой. Урлаг, спортынхон ард олноор хүндлэгдэж, бишрэгдэж, хайрлагдаж ирсэн болохоос бохир улс төрд гараа дүрж, муу, муухайг нь үүрч дүүрэх чадвартай хамелионууд биш. Нэгэнтээ “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж” тус хүргэсэн бол түүнийхээ төлөөх шанг битгий улс төр рүү татаж нэхээч.
Ядаж урлаг, спортынхон чинь улс төрийн буруу, явуургүй бодлого шийдвэрээс болж бухимдаж суугаа иргэдийг тайвшруулж, сэтгэлийн амгалан, баяр баясал олгодог юм шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн хувьд улс төрийн нам, хүчнийхэн иргэд, сонгогчдыг ухамсар, сэтгэхүйн хувьд хэт доройтчихсон мэт үйлдлүүд хийсээр байна. Энэ нь үндсэндээ сонгогчдыг ядуу байлгасны хэрээр улстөрчдөд ашигтай байдаг гэдэгтэй утга, агаар нэгэн гэлтэй. Иргэдийн амьдрал, ахуй ядуу, зүдүү учраас мөнгө, эд зүйлс их хэмжээгээр тараасан нь парламентад сонгогддог гэдэг байсан. Харин энэ удаа хуульд эд зүйлс, хөрөнгө мөнгө тараахыг хориглосон учраас сэтгэхүйг нь хэт ядууд тооцож, заримыг нь бүр бичиг үсгийн боловсролгүй мэт үнэлж байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн сүүлээр мэдээлэгдсэн ТТЭНН-аас Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшсэн П.Бямбачулуун гэгч нөхөр эцэг, эх нь хайрласан өөрийн нэрээ улс төрд хүч үзэхийн тулд Лүндээжанцан болгон өөрчлөхөөр баахан хөөцөлдсөн гэх. Үндсэндээ АН-ын дарга З.Энхболд Д.Лүндээжанцан гишүүнээс сүрдэхдээ Г.Уянгын намын нөхрийг л баахан найрч байгаад нэрийг нь хүртэл солиулж, санал хуваах арга хэрэглэх гэсэн юм байх.
Яах вэ, жаран чавганц уралдвал нэг түрүүлдэг гэгчээр өнөө цагт сонгоход ч хэцүү нэр дэвшигчдийн дундаас арай л цойлж мэдэхээр, туршлагатай хүн нь МАН-ын Д.Лүндээжанцан гэдэг нь гарцаагүй. Гэлээ гээд бүхэл бүтэн хүний нэрийг солиулах хэмжээний лобби хийж байгаа нь сонгогчдын боловсрол, эрүүл мэндийг уландаа гишгэж байна гэхээс өөр юу гэх вэ. Үндсэндээ баянголчууд Д.Лүндээжанцан, П.Лүндээжанцан хоёрыг гүйцэд ялгахгүй л гэсэн тайлбараар ийм арга хэмжээ авах гэсэн биз. Түүнчлэн тун удахгүй хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо ч сонгогчдын бүртгэл гэх мэтээр ярьж, сонгогчдын идэвхийг сайжруулахын тулд янз бүрийн сурталчилгааны арга хэмжээ авч эхэлнэ. Харамсалтай нь саналаа өгөх гэсэн сонгогчийн үнэмлэхтэйгээ хавсарч авч очих шаардлагатай иргэний үнэмлэхүүд нь хүнсний дэлгүүрүүдийн барьцаанд хэдэн сараар хадгалагдчихсан байгаа нь өнөөгийн нийгмийн амьдрал. Улстөрч, нэр дэвшигчид олон нийтийн цахим сүлжээнд амьдарч, ердөө л тэнд болж буй үйл явцыг харж, дүгнэж суух зуурт өдөр, хоногийг өнгөрүүлэх гэсэн иргэд үмх мах, ширхэг ногооны үнэд иргэний үнэмлэхээ барьцаалж байгаа. Ардчилсан Монгол Улсад ардчилсан сонгууль болно гэдэг юу л бол. Одоо анхнаасаа л биесээ хараар будах пи-арын уралдаан болж байна шүү дээ.
Намууд нь нэр дэвшигчдээ тодруулж, тэднийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаа мэдэгдчихсэн. Өнөөдрөөс 11 нам, эвслийн 416 нэр дэвшигчийн батламжийг нь гардуулна. Гэтэл гэнэт өртэй, цагдаагийн лавлагаагаар ялтай зэрэг нь илэрч байх жишээний. Тойргоо булаалгасан зарим нь эсрэг намдаа үйлчилнэ гэдгээ илэрхийлж, нөгөө хэсэг нь намын батлахаа наймаалцаж, ямар боловч хамаагүй аргаар УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрын төлөө улайран дайрч байна. Тэрхүү улайрлынхаа ард ард түмнийг дэндүү басамжилж, үгээгүй ядуу, ядаж л тархи нь ажиллахгүй, оюуны хомсдолтой мэт үнэлж байгаа нь тун харамсалтай.
Энэ жишгийг үгүй хийхгүй бол бид баялгаа ард олондоо хүртээсэнгүй гэж орилж, эсэргүүцэж амжилгүйгээр парламентад морилж буй хүмүүсийн “идэш” болох нь ээ.
Иргэдийн итгэл, үнэмшлээр тоглогсдын хүч хүрээгээ тэлсээр байгаа нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс илхэн харагдана. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороонд бие даан нэр дэвшихээр 74 хүн бүртгүүлсэн. Хэрвээ улс төрийн нам, хүчнүүдэд итгэл алдарсан сонгогчид эдгээр хүмүүст саналаа өгвөл яах бол гэдэг асуудал ч үүсч мэднэ.
Мэдээж нэр дэвшигчдийн хувьд сонгогдох эрхээ эдэлж байна хэмээн чангахан дуугарах нь гарцаагүй. Тиймээс нөгөө талд нь сонгох эрхээ эдлээд гайгүйхэн хүнээ төрд илгээхдээ сонгогчид ч нэрийг нь гайгүй тодхон дугуйлаасай. Хэнийг сонгох нь сонгогчдын итгэл. Хэрхэн ажиллах нь улстөрчдийн мэдэл. Тэр их эрх, мэдлийг олгохын тулд иргэд өөрсдийн сонгогчийн боловсролыг “үзүүлээд” өгөхгүй бол намуудын найраагаар бол арай л хэтэрхий дорд үзэж, доромжлоод байгаа юм шиг ээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 07, 2016 8:34:22 am )
Уншихаас үнэхээр залхуу хүрлээ жоохон товчхон бичилдээ
-
ЗОЗО (June 07, 2016 9:50:20 am )
АН ӨНГӨРСӨН 4 ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЛЭЭДЭЭ ОДОО ХАНАХГҮЙ СОНГУУЛИЙГ БУДЛИАНТУУЛЖ ХОР НАЙРУУЛЖ ЯВЖИЛ БАЙДАГ
-
ЗОЗО (June 07, 2016 9:54:50 am )
СОНГУУЛЬ БОЛОХООР Л ЭНЭ ХҮМҮҮС БАЙДГАА БАРЖ ЮУ Ч ХИЙЖ АМЛАХААС БУЦДАГГҮЙ ТИЙМ БОЛОХООР ИРГЭД БИД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ ХУВЬСГАЛ ХИЙЕ МАХН- ДЭМЖИЖ БАЙНА
-
монгол (June 07, 2016 10:01:21 am )
МАНАН-гийн оффшор хулгайчид болон хулгайчдын удам “нялх сэнгүм”-үүд л биш бол хэнийгч байсан сонгоно.
-
Төв (June 07, 2016 10:02:28 am )
Сэтгүүлч нь даанч муу юм даа санаа нь яахав зөв
-
Иргэн (June 07, 2016 10:34:49 am )
Энэ 4 жилд арай л их ядарлаа. Амьдрал их муудлаа. Ажилтай байсан нь ажилгүй боллоо. Мөнгө гэж цаас боллоо. Энэ хямрал, ядуурал эрүүл мэндийг маш ихээр муутгалаа.
-
Үнэн (June 07, 2016 11:51:36 am )
МАНАН-хан төрийн толгойд гараад Монголын ард иргэдийн идэх хоол, эрүүл мэнд, ажил төрөл гээд бараг л бүх зүйлээр тоглож байгаа. 4жилийн хугацаанд хэдэн ч ерөнхий сайдаа солив. Сайд сольж холиж байгаа нэртэй баахан мөнгө урсгаад. Дэмий л юм хийж байхын. 4жилийн хугацаанд ходооруугаа хийсэн мөнгөө жаахан хэмнэсэн бол хичнээн цэцэрлэг сургууль, үйлдвэр баригдах байсан бол.
-
СЕХ (June 07, 2016 12:05:13 pm )
ард иргэдийн итгэлийг алдсан, сэтгэлийг хөсөрдүүлсэн хүмүүс сонгууль нэр дэвших эрхийг хасах хэрэгтэй. СЕХ-оос нэг намаас хэдэн хүн нэр дэвшихийг хуульндаа тусгаж өгөх хэрэгтэй. УИХ-д орох шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй. Хэн дуртайн УИХ-д орж төрийг шоу цэнгээний газар болохыг зөвшөөрч болохгүй. УИХ-д гараад ямарч мэдлэггүй хүмүүс
Монголын эдийн засгийг дампууруулж идэж уухаас цаашгүй л юм болно. -
Эрх чөлөө (June 07, 2016 12:09:00 pm )
АН АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛООД ДУУСАХГҮЙ ИТГЭЭД СОНГОХООР ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛДЭГ НЬ АН-ын ТӨР БАРИХ АРГА ЮМ БОЛ ОДОО ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ЭД БАРАА ТАРААХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ ГАРГАСАН Ч АН-д ҮЙЛЧЛЭХГҮЙ БУСАД НАМД ХАМААТАЙ юм байгаа биз
-
Намуунаа (June 07, 2016 12:25:16 pm )
Ард түмний итгэл үнэмшлийг МАНАН хөсөр хаяж дөрвөн жил дураараа идэж ууж амлаж гарч ирсэн амлалт нь хуурамч болж хувирсан байхад одоо ч хуулиа үл дээдлэн уландаа гишгэж монгол улсын төрийг бузарлаад л байгаад байх юм даа…
-
зочин (June 07, 2016 1:40:13 pm )
Лав манй тойрогт саналаа өгчхөөр нэг ч хүн алга даа сонгууль өгхөө болихоосдоо,
-
БАРХАС (June 07, 2016 2:45:52 pm )
АРД ТҮМНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ МАНАН-Н ЗАСАГЛАЛ ЮУ Ч БИШ ГЭЖ БОДСООР ӨДИЙГ ХҮРЛЭЭ
МАНАН-Н ЗАСАГ БАРЬСАН ЭНЭ ХУГАЦААНД БИД БҮХЭН ӨР ЗЭЭЛ НЬ ДУНД АМЬДАРЧ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ЭГНЭЭНД ШИЛЖИЖ БАЙНА ОДОО АРД ТҮМЭН МАНАН-Н ЗАСАГЛАЛЫГ ХӨСӨР ХАЯХ БОЛНО -
БАРХАС (June 07, 2016 2:49:20 pm )
ИТГЭЛ ЭВДСЭН НАМ АРДЧИЛСАН НАМ
ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХГҮЙ НАМ АРДЫН НАМ
ИТГЭЖ БОЛОХ НАМ МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ -
БАРХАС (June 07, 2016 2:51:50 pm )
АРДЧИЛСАН УЛС ОРОНЫ СОНГУУЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛМЭЭР
ЛУЙВАРГҮЙ СОНГУУЛИЙГ АРД ИРГЭД ХҮЛЭЭЖ БАЙНА БИД МАХН-Г ДЭМЖИХ БОЛНО -
Nuuts (June 07, 2016 2:56:37 pm )
АН МАН зөвхөн ээлжлэн засаг баринагэж юу байдаг юм.Одоо болно та хоёр хоёулаа засаг барихдаа их хэмжээний зээл авчихаад нэгнийгээ буруутгана болиорой.АН МАН Монгол улсын өр 21,6 тэрбум доллар болоход хоёулаа буруутай ЦЭЦ 2012 онд Жагсаалт Үндсэн хууль зөрчөөгүй 2016 онд зөрчсөн гэж шийдвэр гаргасан нь МАХН болон бусад хүчнээс эмээсэн юм биш үү? Сонгууль болохоос 2 сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх нь ийм л завхарал авч ирнэ, МАН АН хуйвалдаж байна гэж хэл ам гарахаар санал зөрж байгаа дүр үзүүлээд байгаа юм биш үү???
-
Гүндэг (June 07, 2016 3:07:37 pm )
Доромжлохгүй байя гэж бодож байгаа ч идэж ууж байгаа гаруудыг доромжлохгүй шүүмжлэхгүй байж чадахгүй байна шүү дээ. Тэглээ гээд бүх асуудал шийдэгдэхгүй ч ард түмэн мэдэж авч байж дахиж тэд нар төрд гарахгүй шүү дээ.
-
zochin (June 07, 2016 3:15:28 pm )
ман нам хэзээ ч улс эх орон иргэдийнхээ төлөө ажиллаж чадаагүй гэдгээ сүлийн 20н жил харууллаа одоо МАХН-г дэмжих болно
-
Мөрөн (June 07, 2016 3:53:37 pm )
МАНАН-г доромжлоод ч дуусахгүй шүү дээ. Тэд нар доромжлоод ч ухаарахгүй гарууд шүү дээ. Уул нь ард иргэдийн төлөөлөл болон гарч ирсэн хүмүүс юмсан одоо даанч хэний ачаар гарч ирсэнээ санахгүй ард иргэдээ шулж мөлжиж байх ч гэж дээ.
-
зочин зочин зочин зочин зочинзочин зочин зочин зочин зочин зочин зочин зочин зочинчинззочигнззочиночинззочинзочинчзочинин (June 07, 2016 4:56:57 pm )
МАХН ямарч байсан хэдэн суудал авах болно бид энэ дэмжинэ энэ бүх найдвар байгаа шүү тийм болохоор эрх баригчид АН, МАН айгаад байгаа шүү дээ МАНХ -д амжилт хүсэе.
-
zochin (June 07, 2016 5:35:27 pm )
a nam bolood z enhboldod ichih bylchirhai baina y tamin ee
-
zochin (June 07, 2016 9:19:52 pm )
medeelliig zub shuurxai xund oilgogdoxoor bichij sur setguulch guai uuriiguu ta tagj l nerledeg bx mergejliinxee ner xundiig zub abch yabaarai
21 Comments