antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2016 19 comments

Засгийн дампуурал юунаас эхлэлтэй вэ

нийтлэсэн Admin

1465254876575603dc1ced1

Сонгогчид 2012 оны намрыг мартчихаж. Үүнийг сануулахгүйгээр цааш нэг алхам ч гишгэх, ахиж дэвших, хөгжих аргагүй билээ.

Юуны өмнө сонгуулиас хойш нэг сарын хугацаа өнгөрч байж 2012 оны долдугаар сарын 24-ний өдөр Ардын намын 25 гишүүнгүйгээр хууль бусаар УИХ-ын чуулганыг хуралдуулж, хууль бус УИХ-ын даргатай болсныг санаж байна уу.

Юуны өмнө сонгуулиас хойш нэг сарын хугацаа өнгөрч байж 2012 оны долдугаар сарын 24-ний өдөр Ардын намын 25 гишүүнгүйгээр хууль бусаар УИХ-ын чуулганыг хуралдуулж, хууль бус УИХ-ын даргатай болсныг санаж байна уу. Энэ  бол нь сонгууль дууссаны дараах Ардчилсан намын хамгийн эхний ажил байлаа. Дараа нь буюу 2012 оны наймдугаар сарын 8-нд УИХ дахь байнгын хороодыг олон зуун мянган иргэдийн итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д сонгогдсон 25 гишүүнгүйгээр, тэдэнд ямар ч хамааралгүйгээр байгуулсан. Байнгын хороодыг  өөрсдийн талд байгуулснаар аль ч байнгын хорооны хуралдаанаар орж байгаа асуудлыг олонхийн хүчээр шийддэг болсон нь Ардчилсан намын хоёр дахь том ажил. Нэгэнтээ УИХ-ын байнгын хороодыг мэдэлдээ оруулсан нөхдүүдийн гурав дахь том ажил нь Засгийн газраа бүрдүүлэх байв. УИХ дахь дэд хороодын дарга нарыг наймдугаар сарын 30-ны өдөр томилсон бол УИХ-ын дэд даргыг наймдугаар сарын 17-ны өдөр томилсон гээд тэдний алдаа ёстой л цуварч байсныг одоо санаж байна уу.

Засгийн газраа бүрдүүлэх ажил хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэйгээ гэхээсээ илүү Ардчилсан намын фракцуудын үл ойлголцлоор нэг хэсэг өрнөсөн. “Шударга ёс” эвслээс Сангийн сайдад горилогчийг хүлээж авахгүй байх зэргээр нэлээд  хөл хөдөлгөөн болж байж Засгийн газар “Шинэчлэлийн” хэмээх малгайн дор наймдугаар сарын 17-ны өдөр байгуулагдлаа.

Хагас сайн өдөр хүртэл ч хуралддаг энэ Засгийн газрыг эрч хүчтэй гэж хэлж болохоор боловч хуралдааны мэдээг маргааш нь хэвлэлийн төлөөлөгчөөс нь сонсдог болж эрч хүч хийгээд хаалттай байдалтай нүүр тулгарав.

Хууль зүйн сайд нь өмнөх Засгийн газрын үеүдэд тус яамны нэр дээр хэн, хэний хүүхэд гадаадад тэтгэлгээр сурч байсныг зарлаад л, Зам, тээврийн сайд нь МИАТ, “Монголын төмөр зам” зэрэг Төрийн өмчит компаниудад зарим онцгой эрхүүдийг өгч, хувийн компаниуд “будаа” болж АН-ын Засгийн газрын үед “ардчилал” гээчийн үндэс суурь үнс нурам болох нь тэр.

Н.Алтанхуягийн Засгийн газрын дэд сайдуудын томилгоо 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр өндөрлөж, есдүгээр сарын 23-наас агентлаг газрын дарга нарын эхэлсэн. Гэвч тэр томилгооны эздээс хэчнээн нь гэмт хэрэгт холбогдсон, АТГ-т шалгагдсан, хэр хэмжээний халаа сэлгээ хийснийг тоочоод барахгүй болсон.

Ерөн­хий сайд Н.Алтанхуяг 2013 оны гуравдугаар сарын сүүлчээр өмнөх Засгийн газрын “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларын өрийг төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Тус компанитай хийсэн гэрээг цуцалж, энэ алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоож байв. Хариуд нь хятадууд манайхаас ганц ч шуудай нүүрс авахгүй гэсэн бойкот хийсэн. Үр дүн нь юу байв. Нүүрсээ гаргахгүй ердөө л хоёрхон сар болоход манай улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Нүүрсээ экспортлохгүй бол болихоо байлаа, “Чалко” Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч, бид дэлхий дахинд шившгээ дэлгэнэ” гэцгээж байв.

Нүүрсний борлуулалтаас 95 хувийн хамааралтай Монголын эдийн засаг Хятадын бойкотын өмнө сөхрөхгүй гээд яах билээ.

Нүүрснээс үүдэлтэй хэрүүл үргэлжилсээр АН-ын дотоод хямрал, фракц хоорондын зөрчил, ашиг сонирхлын бүлэглэл хоорондын тэмцэл гэдэг хэлбэрээсээ хэдийнэ хальж монголчуудыг тэр чигт нь талцахад ч хүргэсэн. Одоо ч намжаагүй л байна.

Ерөнхий сайдаа солиод ч, Засгийн газраа өөрчлөөд ч, МАН-ынхныг уриад ч хөөгөөд ч нэмэр болсонгүй. Ийнхүү дөрвөн жил хямарсан Засаглалын хямрал Монголыг ард түмнийг “Хүн шиг амьдруулж” Монголыг “Улс шиг улс” болгож чадсан эсэхэд дүн тавихын өмнө ирээд байна. Энэ улс орон, эдийн засаг нь элгээрээ хэвтэх байтугай болчихоод амь тавих гэж буй ч айхавтар их хэмжээтэй өрний өмнө эгээ л бид “хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж” буй мэт дүр эсгэн гадны зочдыг урьж, мөн л аймшигтай их өрөөр дайлах гээд бэлдэж сууна. Энэ бүхэн АН доторх явцуу бүлэглэлийн тэмцэл төр, засгийн тогтвортой үйл ажиллагаа, бодлогод нөлөөлж байгааг одоо засаглалын хямрал, төрийн ой санамжтай нь холбоод хар даа! Сонголтоо хийхийн өмнө үүнийг сануулах нь яах аргагүй шаардлагатай, энэ бол ирэх дөрвөн жилд ямар засаглал, ямар дампуурал, хямралыг сонгох вэ. Эдийн засгаа сэргээх үү, элгээрээ хэвтэж байхад нь дээрээс нь дэвсэх үү гэдэг сонголт юм шүү.

Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Монголчууд (June 07, 2016 9:10:03 am )

    Монголд үнэн бодит байдал, байдаг бол энэ бичсэн зүйл үнэн.

  • Мөнхөө (June 07, 2016 9:28:20 am )

    Ер нь энэ их дампуурал сүйрлийн эх үүсвэрийг АН МАН тависан нь үнэн ч бас нөгөө талаасаа ард иргэд бидний буруу сонголт нөлөөлсөн гэдгийг мартаж болхгүй.Оюу-Толгойгоос 250 сая доллар аваад 21000 болгоод тараачихсан.Мөнгө орж ирлээ зүгээр л гарын салаагаараа урсгаад гарчихсан.Их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж болохоор маш их боломж цаг хугацаа байсан ч АН МАН тэгж чадсангүй .Энэ удаагийн сонгуулиар бид дахиад яагаад ч МАНАН гарагж болохгүй.

  • Азаа (June 07, 2016 9:35:13 am )

    Сонгуульд хүнийг нь харж сонгоорой ард түмээн одоо энэ их өр ширийг дарахад яах аргагүй шилдэг эдийн засагчид хэрэгтэй шүү болоосой ард иргэдээ

  • ЛҮНДЭГ (June 07, 2016 9:46:21 am )

    2008 оноос Засгийн хямрал эхэлчихсэн.2012 оноос энэ байдал улам даажраад дордчихсон.Улсын маань эдийн засаг сэхээний байдалд хэвтэрт орчихоод байхад манай хэдэн улстөрчид юу ч хийсэнгүй харж суусаар байгаад одоо бүр амьсгалын аппрат залгуулчихаад байна.МАН АН нь нийлж Засаг төр барихаараа өвөр түрүүндээ хамт орчихоод улсаа худалдаж ,ард иргэдээ хүн чинээ тоож үзэхгүй л байна.

  • ard tumen. (June 07, 2016 10:15:13 am )

    Ali ch nam bai gol bugd turiivch negtee bolsond bgaamaaa maluudaaa

  • зочин (June 07, 2016 10:20:21 am )

    Юунаас эхтэй байдийн, Ямарч чадваргүй,аж ахуй удирдаж үзээгүй, 10 сая ч төгрөг атгаж үзээгүй ,,Сэлэм эргүүлсэн,, нөхдөөр 20 гаруй жил удирдуулсан улс Хөгжлөө юу?, баахан балай багш нар,суваг солигч, комсомолын ажилтан, тоонд таг \10 жилд гавалууд нь тоондоо, цээж бичигтээ сайн нь сэтгүүлч ,болдог байлаа\ нөхдүүд,ерөнхийлөгч, ЕС,хийлээ шүүдээ, Монголоос өөр газар ийм хүмүүсээр удирдуулсан түүх байхгүй,ийм л байна.,,Ямар ард түмэн байна,тийм л удирдагч нар байдаг гэж,үхэр Монголчууд.

  • ard tumen. (June 07, 2016 10:29:49 am )

    Ali ch nam bai gol bugd turiivch negtee bolsond bgaamaaa maluudaaa.

    • Anonymous (June 07, 2016 10:36:43 am )

      чи МАНАНд маллагдаж байгаа мал юм байна л даа хэлснээр чинь бол

  • ТЭНГИС (June 07, 2016 10:39:03 am )

    АРД ТҮМЭНГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН ГАРУУД ЧИНЬ МАНАН ШҮҮДЭЭ ЭНЭ ИХ ӨРТЭЙ ДЭЭРЭЭ ДЭЭРЭЭС НЬ АСЕМ ГЭЖ НЭМЖ ӨР ТАВИАД ТЭРИЙГЭЭ ЯАЖ БАРАГДУУЛАХ ЮМ БАЙГААН БҮҮ МЭД ТЭГЭЭД ХИЙСЭН ЮМ НЬ ХОЁРЫН ХООРОНД ГУРАВЫН ДУНД

  • ОД (June 07, 2016 10:41:00 am )

    АН МАН аль нь ч олонх цөөнх болж үзлээ .Тэгээд өөдөлсөн юм юу байна.Татвар татаасаа нэмэх,улсын ажлыг үзэмжээрээ хийдэг, дэлхийд том тооцогдох ордуудаа гадны компанид найр тавиад өгчихөж байгаа нь л уг үндсээрээ ялзарсан хэдхэн ОФФШОРтой хүмүүсийн бүлэглэл төрийн дээр байгаа цагт дампуурал бол юу ч биш.Жаахан удах юм бол улсаа зарах дээрээ тулах нь .

  • ZOCHIN (June 07, 2016 10:43:39 am )

    ACEM IITAIGAA ZAILAA AN MANAN

  • ТЭНГИС (June 07, 2016 10:44:56 am )

    МАНАН-ГЙИН ЗАСАГЛАЛД БАРЬЦААЛАГДСАН МОНГОЛ УЛС БУРУУ БОДЛОГООР ЯАЖ ХӨГЖИХВЭЭДЭЭ ӨРӨӨ ЗУУЗААЛААХААС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ БАЙЖ СОНГУУЛЬД УЛАЙРААД Л БАЙГААМДАА МАНАН-Г ЯАСАН Ч ГАРГАЖ БОЛОХГҮЙ

  • Зочин Эр хүн (June 07, 2016 11:03:46 am )

    Ялтанхуягийн ЗГ хомлоглосон халаа сэлгээ хийж олон мянган хүний амьдарлаар тоглосон доо. Одоо шангаа хүртэх цаг чинь ойлтож байна даа. Халаа сэлгээ хийгээд засгийн төрийн ажил сайжирдаг бол сайжрахаар болсон хаа байна Ялтанхуяг, Сайханбалагуудаа.

  • ООГИЙ (June 07, 2016 11:04:12 am )

    МАНАН АСЕМ ГЭХ НЭРИЙГ БАРЬЖ ХАЛААСАА ДҮҮРГЭЭЛ АРД ИРГЭД НЬ УЛАМ ЯДУУУРААД Л МӨН ТААРЧ ДЭЭ

  • Мөнх (June 07, 2016 11:39:05 am )

    Хэдэн цагаандаа гарсан хулгайч нар байгаа юм чинь дампуу байхаас яахав.Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал хийх цаг болжээ.

  • ЗОЧИН (June 07, 2016 2:59:42 pm )

    Монгол улсын дампуурал энэ их өр шир товчхондоо та бид хариуцлагагүй боловсролгүй эд хөрөнгийн шуналтай нөхдийг төрд гаргаж улмаар тэд ард түмний хөнгийг завшин хөрөнгөжиж бүлэглэл үүсгэсэн. Мөн энэ намуудад шинжлэх ухааны үндэслэлтэй монгол улсыг хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө байхгүй. наад захын жишээ гэхэд ИХ-ын гишүүн болчихоод ТАМХИтай тэмцээд байхдаа яадаг юм. Үүнээс өөр юм боловсруулаад ажиллая гэхлээр толгой нь хүрэхгүй ийм хүмүүс. Билэн нүүрсээ зарж чалахгүй булаацалдаад хүнд өгч өөрсдөө жаахан юм олж аван хаа байсан тэр офшор бүсэд нуух гэх жишээтэй. Та бүхэн дахиад НАМ НЭРТЭЙ эдгээр бүлэглэлийг энэ удаа сонговол бүрч дордон гэдгээ ойлгож байгаа байх. Тийм учираас мэдлэг боловсролтой, олонд танигдсан төрд ажиллах хүмүүсийг сонгох хэрэгтэй.

  • zochin (June 07, 2016 3:32:25 pm )

    20н жилийн дотор их бүтээн байгууллат хийж болох байсан манан-гиихн тгэж чадсангүй энэ удаагын сонгуулиар МАХН-г дэмжинэ

  • БАЯР (June 08, 2016 11:51:31 am )

    ЗАСГИЙН ДАМПУУРАЛ 2008 ОНООС ЭХЛЭЛТЭЙ УЛС ТӨСӨВИЙН АЛДАГДАЛГҮЙ ӨРНӨӨСӨӨ САЛЦАН 20МЯНГА 70 МЯНГА 500 МЯНГА САЯ500 ГЭЭЛ ТАРААЖ ЭХЭЛСЭН МАН АН ЗАСАГ БАРЬСАН ЖИЛЭЭС ДАМПУУРУУЛАЛ ЭХЭЛСЭН ХЭТ ИХ ХӨГЖИЛРҮҮ ДЭЛХИЙН ТҮВШИНТЭЙ ЗЭРЭГЦЭХ ГЭЖ ЯАРСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ГЭСЭН АРДЧИЛАЛ ХЭТ ИХ ХҮСЭНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ УЛСЫГ ТӨСВИЙН АЛДАГДАЛ ӨРӨНД ОРУУЛЧЛАА ЭНЭ БАЙДАЛААРАА УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВБАЛ УЛС ГАДНЫ ЯМАР НЭГЭН БАРЬЦААНД ОРОХ МАГАДЛАЛ БҮРДЭХ ЮМ.ЭНЭ САЛАХ АРГА ОДООГЫН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ИХ ХУРАЛТАЙ ДАХИН СОНГОХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ДАРААГЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨӨР ГАРАХ ӨНЦГӨӨС ХАРАХ БАЙЛГҮЙ ГЭЖ НАЙДАХААС ӨӨР ЗАМГҮЙ.

  • НАСАА (June 08, 2016 11:55:57 am )

    МАХН ЗӨВ Л ХӨГЖЛӨӨР ЯВУУЛЖ БАЙСАНШТ УЛС ӨРГҮЙ ТӨСӨВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БОЛЖ ИРГЭН БҮР БАЯН БОЛОХ ЗАМРУУГАА ЯВЖ БАЙСАН ГЭТЭЛ ЯАСАН АН МАН ГАРЧ ИРЭЭД ГАРНЫХАА САЛААГАР ЦАЦАЖ ЭХЭЛСЭН БИТҮҮ ӨРӨНД ОРУУЛЖ ДУУСГАСАН

antalya rent a car