Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж заргаа авсан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн гэж үзэн улмаар ИЗНН сонгуульд оролцох боломжтой болсон юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд тус намынхан хуралдаж УИХ-д нэр дэвших 20 гишүүний нэрийг тодруулжээ.
2013 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг 64 дүгээр тойрогт буюу Чингэлтэй дүүрэгт МАН-ын М.Оюунчимэг, АН-ын Г.Баярсайхан, МАХН-ын Ц.Эрдэнчулуун, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн Ж.Батболд нартай өрсөлдөхөөр болсон байна. Энэ удаагийн сонгуульд тус намын дарга С.Оюун нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бол дэд дарга асан С.Дэмбэрэл АН-д элссэн билээ.
Д/Д | Нэр дэвшигч | Тойрог |
1 | С.Баатарсүрэн | 7 |
2 | Д.Батсайхан | 25 |
3 | Д.Сарантуяа | 30 |
4 | Г.Батболд | 40 |
5 | Т.Сүнжидмаа | 50 |
6 | Л.Рагчаасүрэн | 56 |
7 | Т.Наранцэцэг | 58 |
8 | А.Баярхүү | 60 |
9 | С.Эрдэнэчимэг | 61 |
10 | Ц.Эрдэнэсайхан | 62 |
11 | Б.Амартүвшин | 63 |
12 | Ц.Ганхуяг | 64 |
13 | Д.Дашпүрэв | 65 |
14 | Б.Баттулга | 67 |
15 | С.Батбаатар | 69 |
16 | Б.Батбаатар | 70 |
17 | Т.Гантулга | 71 |
18 | Д.Чинцэцэг | 72 |
19 | У.Эрдэнэбат | 73 |
20 | Д.Энхтайван | 74 |
Д.СҮРЭН
Холбоотой мэдээ
-
зочин (June 06, 2016 5:27:46 pm )
70-r toirog Batiin Batbaatariig demjne
-
Болд (June 06, 2016 6:23:22 pm )
Тумбаашийгаа бид дэмжинээ. Зи чаддаг л юм бол тойргоо сольдоо .
-
od (June 06, 2016 7:40:37 pm )
zub zorig buhniig yalna demjij bn
3 Comments