antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2016 51 comments

Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?

нийтлэсэн Admin
527-1465180923cea033ea62d4d11d4d3afaa22247ec09_large
Зайсан дахь Богд уул сувиллын газрын эмч, сувилагч нь Н.Батцэрэг сайдтай уулзах гэж БОНХАЖ-ын яаман дээр очиж суугаад даруй долоо хоног өнгөрчээ. Эрхэм сайдтан яамаараа тун цөөхөн үзэгддэг бөгөөд голдуу Төрийн ордонд ажиллаж байгаа гэх бөгөөд түүний өмнөөс хоёр зөвлөх нь бас ТХГНЗахиргааны дарга Батсансар нарыг уулзуулсан талаар эмч нарын төлөөлөл ярьж байна. Эмч сувилагч нар ингэж яамны үүдэнд сайдыг хүлээж суухад хүргэсэн энэ нөхцөл байдал нь яамны зүгээс олгосон хууль бус газар олголттой холбоотой аж. Тодруулбал, Зайсан дахь Богд уул сувиллын эзэмшил газарт Байгаль орчны сайд компани иргэдэд газар олгох зөвшөөрөл олгожээ.
Хууль бус ийм шийдвэр гаргасаны эсрэг Богд уул сувилал шүүхэд нэхэмжпэл гаргаж, асуудал анхан шатнаас эхлээд дээд Улсын дээд шүүх хүртэл үргэлжилжээ. Анхан шатнаас эхлээд Дээд шүүх хүртэлх шүүхийн бүх шийдвэр нь “Эмнэлэг сувиллын хашаанд газар олгосон нь хууль зөрчсөн байна” гэж гарчээ. Монгол Улсад дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэр үг дуугүй л хэрэгжих ёстой уг нь. Гэтэл Байгаль орчны яамны сайд, дарга нар гэж өөрсдийгөө шүүхээс, хуулиас давсан гэж үзсэн улс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зургаан жил болжээ.
Зургаан жилийн хугацаанд эмнэлгийн эзэмшил газрын гэрчилгээг элдэв арга саам хэлж, асуудал шүүхээр явж байгаа гэх мэтээр булзааруулан бултуулж, сунгалгүй явж иржээ. Яамныхан өөрсдийнхөө энэ хариуцлагагүй үйлдлийн бурууг ТХГНЗахиргааны дарга Батсансар эмнэлэг сувиллын газрынханд тохож “Танай Сувилалын газар Гэрчилгээгээ сунгуулаагүй байгаа учраас хүчингүй” гэж ярьж, буруутгаж байгаад эмч, сувилагч нар ихэд эгдүүцэж дургүйцэж байна. Тэд зүгээр ч нэг бухимдаад зогсохгүй газраа шүүхийн шийдвэрийг биелүүлэх болон “Богд уул” сувиллын эзэмшил газраа баталгаажуулах хүсэлт өгсөн 20 гаруй удаагийн албан тоотуудаа үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, ганцхан гарын үсгээрээ Богд уулын газрыг хааш нь хэнд өгөхөө мэддэг Батсансар гэдэг дарга үнэнд гүйцэгдэж байна гэсэн үг.
“Богд уул” эмнэлэг сувиллын газраас явуулсан албан бичгийн дагуу асуудлыг шийддэггүй мөртлөө нөгөө талаасаа эмнэлгийн хашаанд хууль бусаар газар авсан хөрөнгө мөнгөтэй компаниудын талд асуудлыг шийдлээ гэдэг бичиг тоотыг яамнаас ийш тийш нь харамгүй явуулсан байдаг аж.
Тусгай хамгаалалттай газар нутгийн газрыг нийслэл шийддэггүй, Байгаль орчны асуудал хариуцсан яам шийддэг. Гэтэл ТХГНЗахиргааны дарга Батсансар эмнэлэг сувиллынхантай уулзахдаа “Танай байгууллага Нийслэлийн харьяа газар юм байна. Тиймээс Нийслэлийн газрын алба, Бат-Үүл даргатай ярьж байгаад танай газрын асууддыг шийдвэрлүүлж өгнө” гэж хүртэл хууль бус асуудал ярьж байгаа нь юу гэж ойлгох вэ. Товчхондоо бол, “Бид яасан ч хууль биелүүлэхгүй” гэж байгаатай агаар нэг сонсогдож байгааг уншигч та анзаарч буй байх.
Яаманд, сайдад, өөрт нь хаягласан тэр олон албан бичигт хариу өгөхгүй явж ирсэн нь эргээд өнгөрсөн жилүүдэд хууль биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байсан гэдгийг баталгаа биш гэж үү хэмээн өнөөдөр сувиллын эмч, сувилагч нар асууж байна. Харамсалтай нь энэ асуултын хариуг өгөх ёстой сайд нь уулздаггүй, уулзахаараа “Судлая” гэдэг жижүүрийн хариулт өгсөн байна.
“Богд Уул” сувиллын газрын ажилтнуудаас Байгапь Н.Батцэрэг сайдад хаягласан шаардлага ч хүргүүлсэн байна билээ. Уг шаардлагадаа, нэгт, тус яамнаас 2008, 2009, 2013 онуудад гаргасан /№2 №3 №4 дугаартай “Газрын гэрчилгээг сунгах тухай” албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус тушаал гаргасан байна гэж хүчингүй болгуулах.
Хоёрт, Захиргааны хэргийн анхан шатнаас авахуулаад Улсын дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, манай сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгаж өгөхийг шаардаж байна гэсэн байна.
Эмч нарыг яамныхаа жижүүр шиг суулгаж, эмнэлгийн газар руу хүрз, жоотуу барьсан бөхчүүд дайруулж суух нь лав хууль хэрэгжүүлж байгаа арга биш. Яамны үүдэнд суугаад Н.Батцэрэг сайдыг олж уулзаж чадахгүй байгаа эмч нар сонгууль эхлэхээр баталгаатай уулзах газар гээд нэр дэвшсэн тойрог дээр нь явж очих арга л үлдэж байгаа тухай ч хэлж байна билээ. Монгол Улс төртэй, хуультай улс. Төрийн сайд хийж байгаа хүн хуулиар биелүүлж, хуулийн дагуу ажиллах учиртай.
Хуулиа хэрэгжүүлэхгүй бол Зайсанд яамны нэр барьсан, бөхчүүдээр хүч түрсэн улс эмнэлэг сувиллын газрын хашаа руу хүч түрэн дайрч улмаар эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудад хүч хэрэглэсэн асуудал үүссэнийг эрхэм сайд Н.Батцэрэг эрх биш дуулсан л баймаар. Дуулаад зогсохгүй асуудлыг шийдэх хугацаа сайдад байсан гэдгийг ч хэлэх хэрэгтэй биз ээ. Харин хэн түүний ард зогсоод Н.Батцэрэгийг хууль хэрэгжүүлэхийг нь зогсоогоод байна вэ гэдэг сонин! Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?
БОНХАЖ-ЫН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН  Н.БАТЦЭРЭГ ТАНАА
Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг
Хэрэгжүүлэх талаарх шаардлага
хүргүүлэх тухай
Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 1956 оноос эхлэн Эмнэлэг сувиллын газрууд байрлаж, ажиллаж байсан түүхтэй. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан манай сувиллын хашаанд 2008 онд тухайн үеийн Байгаль орчны сайд нь хууль бусаар газар олгосон.
Үүнээс болж, маргаантай асуудал үүсэж, хууль хяналтын байгууллагаар хоёр жил гаруй үргэлжлэн явсаар Захиргааны хэргийн анхан шатнаас эхлээд Улсын Дээд Шүүхээр эцэслэн шийдэхдээ, Эрүүл мэндийн болон холбогдох хууль журам, стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож, Сувилалын эзэмшиж байгаа газрыг хэвээр үлдээж баталгаажуулан Газрын Гэрчилгээг сунгахаар шийдвэрлэсэн.
“Шүүхээс ингэж шийдвэрлэсэн байхад БОНХЯам болон түүний харьяа байгууллагууд нь одоог хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 6 жил болж байна. Сувиллын эзэмшлийн газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгахаас тодорхой бус, үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж ирсэн. БОНХЯам, түүний шууд харьяа Богд-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, харин эсрэгээрээ эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг тасалдуулах, саад учруулахуйц байдлаар асуудалд хандаж байна.
Сувиллын газрын эрх ашгийг биш, хууль бусаар газар олгосон гэж шүүхээс тогтоогдож түдгэлзүүлсэн компаниудын эрх ашгийг хамгаалж, пүүс, компаниудын эрх ашигг нийцүүлэн ажиллаж байна. Төрийн албанд хуулийг дээдэлж, хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ зарчмаар бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сувиллын эзэмшил газрыг баталгаажуулж өгөх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн албанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаагийн тод илрэл гэж үзэхээс өөр аргагүй билээ.
3 шатны шүүхээр нэгэнт Эмнэлгийн хашаанд газар олгогдсон Компаниудыг хууль бусаар газар олгогдсон болохыг тогтоож, эрхийг нь түдгэлзүүлсэн байхад Яам нь 2013 онд тэдгээр компаниудын “Газрын гэрчилгээг сунгаж” байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл болсныг тогтоож, Шүүхийн шийдвэр хангагдаагүй байна гэж үзэн Захиргааны Хэргийн Шүүхийн 130-р шийдвэр гарсан. /тушаалыг хавсаргав/
Гэтэл БОНХЯам нь Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг нь сунгахгүй өөрсдөө хууль зөрчиж байгаа үйлдэлдээ Эмнэлгийг газар нь баталгаажаагүй, Газрын гэрчилгээгээ сунгуулаагүй байгууллага гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Таны толгойлж байгаа яамны хууль зөрчигчид одоо өөрсдийн эрх мэдэлд дулдуйдан хууль зөрчин сувиллын эзэмшил газрыг баталгаагүй болгочихоод Яам болон Богд-Уулын хамгаалалтын захиргаанаас төрийн албан хаагчид тэргүүлэн 2016.05.25-ны өдөр “Дэжид” ХХК-д орц гарц гаргаж өгнө хэмээн гүйцэтгэгчид болох 50 гаруй хүний хамт Сувилалд хүч түрэн нэвтэрч, эмнэлгийн эмч ажилтан руу дайрч, доромжлон тэдгээрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байгааг улс даяраа харж, гайхан сэрдхийж байна.
Хүнд машин механизм оруулж ирэх гэж дайрч байгаа 50 гаруй хүний үйлдэл нь Сувиллын цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг алдагдуулах ихээхэн эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэчихээд байна.
Энэхүү айдас хүйдэстэй, эмх замбараагүй байдал улам газар авч, хүний амь нас эрсдэх, эмнэлгийн ажилтан албан хаагч, цаашилбал эмчлүүлэгчдийн эрх эрүүл мэнд зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь Танай яам Шүүхийн шийдвэрийг, хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг Сайд Танд албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн Төрийн албан хаагчид Төрийн хууль тогтоомж биелүүлэхгүй, Компаниудыг хууль бус хүчирхийллийн арга зам руу хөтлөн түлхэж байгааг Танд сонордуулж байна.
Манай эмнэлэг сувиллын эмчилгээ үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаа эмнэлэг сувиллын байр, эмчилгээний том заал, цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээ, уурын зуух, гарааж, зоорь гэх мэт обьектын талбай нь 3 орчим га газар болж байгаа бөгөөд орчны сувилгаа эмчилгээний зориулалтаар ашигладаг талбай 10 га байдаг. Энэхүү нийт 13 га улсын стандарт норм, дүрэм журмын заалтын доод хязгаарыг хангаж байгаа болно. /Улсын стандарт MNS 5232:2003/
Эрүүл мэндийн салбараа дэмжин эмнэлэг сувиллын эзэмшил 13 га газрын асуудлыг Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэж өгөхийн оронд аялал зугаалгын газар болгохоор улайран эсэргүүцэж байгаад Сувиллын цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг алдагдуулах, улмаар сувиллын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан түүнээс урган гарах бүх хохирлыг хуулийг хэрэгжүүлээгүй яам, түүний харьяа байгууллагууд, албан тушаалтнууд хуулийн дагуу хүлээх болно.
ЭРХЭМ САЙД ТАНААС
Нэгт, Тус яамнаас 2008, 2009, 2013 онуудад гаргасан /№2 №3 №4 дугаартай “Газрын гэрчилгээг сунгах тухай” албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус тушаал гаргасан байна гэж хүчингүй болгуулах.
Хоёрт, Захиргааны хэргийн анхан шатнаас авахуулаад Улсын дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн Шүухийн шийдвэрийг хэрэгжүүлж, манай сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгаж өгөхийг шаардаж байна.
Эрхэм сайд Та, Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийг хэрэгжүүлэн сувиллын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж, ард түмнийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэж байна.
ЭМНЭЛЭГ СУВИЛЛЫН ХАМТ олон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

51 Comments

  • ганаа (June 06, 2016 11:13:40 am )

    ИЧИХЭЭ БАЙСАН ЛУЙВАРЧИД, БОЛИМООР ЮМАА

  • bagana (June 06, 2016 3:33:02 pm )

    ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААЖЭЭ БАТЦЭРЭГ ГЭДЭГ ХҮНИЙ ЦАРАЙ НЭГЭНТ УНАХ БОЛЖЭЭ. БАРГАР БАЙНА

  • Монголчууд (June 06, 2016 5:56:26 pm )

    та бол улсын төсөвт ёстой мөнгийг баримтаар идсэн хулгайчийг өнөөдрийг хүртэл хамгаалсаар байх уу.

  • Anonymous (June 12, 2016 1:48:56 pm )

    amjilt husey

  • Anonymous (June 12, 2016 1:49:12 pm )

    amjilt

  • Anonymous (June 12, 2016 1:49:30 pm )

    saixan boljee

  • Anonymous (June 12, 2016 1:50:19 pm )

    gudamj, dahin tuluwlult gd l hiisen hiij bgaa buh ajluud ni odoo l ew zugee olj goldiroldoo orson shvv dee daraagiin 4 jild ur shimiig ni hurtej dutuu zuiluudee guitseeh bolomjiig bat-uul bolood tednii bagiinhand olgoh heregtei

  • Anonymous (June 12, 2016 1:50:54 pm )

    Ажил хийж байгаа нэгнээ тамын тогооны үлгэрээр унагаах гэж тэнэгтэнэ. Газараа луйвардуулж, цонхон дээрээ байшин бариулаад сууж байхдаа таарсан юм даа бид. БАТ-ҮҮЛЭЭ ТЭНЭГҮҮД НЬ ЯРЬЖ УХААНТНУУД НЬ ХИЙДЭГ ЮМ. УРАГШАА,

  • Anonymous (June 12, 2016 1:51:55 pm )

    Бат-Үүлийн хийсэн ажлууд нь үр дүнтэй байгаа Цаашдаа ч хийх ажил нь тодорхой ойлгогдоод иргэдээсээ дэмжлэг аваад байгаа хүн шүү дээ. Иймээс түүний багийг бүхлээр нь дэмжих нь бидний ирээдҮй яалт ч үгүй мөн.

  • Anonymous (June 12, 2016 1:52:32 pm )

    Хэр их зҮйл хийсэн хийгээгҮйг нь хэлж мэдэхгҮй. гэхдээ замын тҮгжрээ хамаагҮй багассан. ӨвӨл утаатай ч гэлээ зун хотынхоо гудамжаар алхахад урамтай болсон. ДургҮй хҮрвэл буух эзэн буцах хаяг нь тодорхой 11-11 тӨвд хҮссэнээрээ гомдоллож болно. Хамгийн их таалагдаж байгаа нь автобусны карт. Ёстой амар эд.

  • Anonymous (June 12, 2016 1:53:05 pm )

    busad darga nar ulsiin hurungiig halaasladag bizde hrn ene hun uurgee uhamsarlaad hj bn bid demjih heregtei

  • Anonymous (June 12, 2016 1:53:35 pm )

    BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA

  • Anonymous (June 12, 2016 1:53:52 pm )

    Ганц нэгхэн ажил биш хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байгаа шүү дэ бат-үүл бол маргаангүй хотын баатар

  • Anonymous (June 12, 2016 1:54:28 pm )

    өч төчнөөн уулзвар заслаа өч төчнөөн айлыг дахин төлөвлөлтөнд хамрууллаа ахиад жаахан ашиглаад авмаар л байна шүү дээ ахиж жаахан ашиглаж ахиад жаахан юм хийлгэж авчихая л даа тэгэх үү хахаха

  • Anonymous (June 12, 2016 1:55:09 pm )

    Agaariin bohirdol umnuh jiluudee bodwol haritsangui bagasaad l bga. Odoo hasha baishintai ailuudiin ded buttsiig shiided ugchihwul utaanii asuudal bur musun shiidegdeh n. Ireh 4 jild uluwlusun ajliin neg boloh Sain hasha tusluu zaawal heregjuulerei. Uul darga helsen buhnee hiisen bolohoor itgej bn

  • Anonymous (June 12, 2016 1:55:27 pm )

    Өмнөх улаан хацарт мэтийг тавьж тэр үеийх шиг болгое гээч нэртэйгээр нь та нар

  • Anonymous (June 12, 2016 1:55:42 pm )

    МАН тӨр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. ӨмнӨх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь хэн ч танихгүй биз хаха.

  • Anonymous (June 12, 2016 1:55:58 pm )

    TUUHEND BHGVI HAMGIIN IH TUSUW ZARTSUULSAN L GEED BH YUM TEGEED L TUUHEND BHGVI IH BVTEEN BGUULALT HIISEN SHVV DEE YU NI BURUU GEJ HURUNGU MUNGU ZARTSUULAHGUIGEER YAJ BVTEEN BGUUKLALT HIIH YUM BE

  • Anonymous (June 12, 2016 1:57:26 pm )

    саппорогийн тойрогийг 4 замын уулзвар болгосон бас зуслангийн замыг зассанд нь үнэхээр талархаж явдаг шүү цаашид ч гэсэн олон сайхан бүтээн байгуулалт хийгээрэй амжилт

  • Anonymous (June 12, 2016 1:57:42 pm )

    MAH-iin yed hot tohijiltond zartsuulah mungu tuswuus gargadg l bsn. Getel hotiin darga nar n yu hj bsiin yu ch hiigegui l bhgui yu, uchnuun terbumiig huwiin dansandaa haw darsan bh da. Harin odoo bol ter mungu gudamjind tsetseg bolon urgaj, gerel bolon gereltej, baishin bolon sunderlej bn.

  • Anonymous (June 12, 2016 1:58:00 pm )

    Дугуй зам тавихийг чинь их дэмжиж бас зундаа машин биш дугуй бие бялдартаа анхаар ч байя гэж уриалья

  • Anonymous (June 12, 2016 1:58:26 pm )

    utaag shiideh hamgiin zuw naidwartai arga bol oron suutsjuulah yum gedegtei sanal niilj dahin tuluwlultiig chin demjij bgaa shvv amjilt

  • Anonymous (June 12, 2016 1:58:57 pm )

    талархууштайяа

  • Anonymous (June 12, 2016 1:59:29 pm )

    batuuliin bagiig ene jil hamtaar ni demjih heregtei.. busdiig ni bol medehku

  • Anonymous (June 12, 2016 1:59:44 pm )

    Зам засвар чанартай хийгддэг болсон. Шинэ уулзваруудыг нэмснээр түгжрэл ч багассан. Ардчилсан намынхан хотод их ажил хийж байгаа.

  • Anonymous (June 12, 2016 2:00:07 pm )

    za ajil hiisen huntei yu yrihaw hun muu helehees oor yum chaddaggui humuus manaid buur ih bhiin maa setgeghuigee joohon zasmaar bna

  • Anonymous (June 12, 2016 2:01:25 pm )

    Tanii gargaj bgaa shiidver bodloguud yer n zuv. demjij bgaa. Minii dotroo bodoj yavdag sanaanuudiig yag l medsen yum shig heregjuuldeg. Medeej aldaa onoo bgaa.

  • Anonymous (June 12, 2016 2:01:43 pm )

    Сайхан сайхан шинэлэг санаанууд дэвшүүлэн ажиллаж байгаад талархаж байна

  • Anonymous (June 12, 2016 2:03:12 pm )

    zamuudiig uneheer goe bolgoson bna le ylanguyaa zuslangiin zamuud buur goe bolson mashin ewdeh shaham enhel donhol bsn urid ni

  • Anonymous (June 12, 2016 2:03:49 pm )

    Өнөөдөр ресторан, цэнгээний газар утаанд хорддог байсан үе өнгөрсөн. Шөнө орой гудамжаар архидан согтуурдаг байсан үе өнгөрсөн. Автобусанд чихэлддэг байсан н түүх болсон. Энэ бүхэн хэний гавьяа вэ. Өмнө нь хот ямар байлаа гэдгийг бид мартаж болохгүй. Одоо ямар боллоо. Энэ чинь л хөгжил дэвшил

  • Anonymous (June 12, 2016 2:04:34 pm )

    Тав тухтай амьдрах орчинг бҮрдҮҮлж ӨгсӨӨн ӨгсӨн АН-ынхан. Залуу хосууд лизингээр байранд ордог болчихлоо, Гэр хорооллын айлууд дахин тӨлӨвлӨлтӨнд хамрагдаад байраар сольчихлоо, зарим айлууд нь хӨНгӨлӨлттэй зээлээр хашаандаа халуун устай, халаалттай амьдрах боломжтой болчихлоо.

  • Anonymous (June 12, 2016 2:05:42 pm )

    УУЛЗВАР ТӨДИЙГҮЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ САЙН ХАШАА ГЭЭД ӨМНӨХ ЗАСАГТ БАЙСАН НӨХДҮҮДИЙН ХИЙХ НЬ БИТГИЙ ХЭЛ СЭТГЭЖ Ч БАЙГААГҮЙ ОЛОН САЙН САЙХАН АЖЛИЙГ ХИЙСЭН ХИЙЖ БАЙГАА ХИЙСЭЭР Ч БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА

  • Anonymous (June 12, 2016 2:06:15 pm )

    улаанбаатарт ийм гоё замууд нэмэгдэж байгаад баярлалаа, урьдийн дарга нар та нар шиг ажиллаж байсан ч болоосой гэж бодох юм тэр үед эдийн засаг ч сайн байсан болхоор тэд хичээж та нар шиг зориглосон бол бид өнөөдөр бараг л метротой байх байж дээ, даанч хотын газрыг зарж өөрсдөө л баяжихыг бодсоноос хотын иргэдээ ерөөсөө бодож байсангүй. та нарт амжилт хүсье, та нарыг муулаад байгаа хүмүүс бол иргэд бид биш харин юу ч хийгээгүй нь одоо илрээд ичиж яваа ардын намынхан шүү, тэд л сайтаар нэрээ гаргахгүй муухай үг бичиж хорсол бухимдлаа жаахан тайлдаг юм шиг байна лээ тэрнээс биү иргэд сохорсон биш та нарын ажлын ялгааг харж дэмжиж байгаа шүү, ман-ынхан их даварвал бид гарч жагсаж дэмжнээ

  • Anonymous (June 12, 2016 2:06:31 pm )

    Hiisen umtai hun shuu bayarlalaa TAND, hotiig maani hog shoroogui buglurulgui bolohiin tuluu ih zuil hiij baigaa shuu TA

  • Anonymous (June 12, 2016 2:06:47 pm )

    Бат-Үүл мундаг хүн дээ хотоо гэсэн сэтгэлтэй

  • Anonymous (June 12, 2016 2:07:10 pm )

    Өмнө нь нэг ажил хөөцөлдөх гэж өдөржингөө юм болдог байлаа. Зардал мөнгөний ч гарз ихтэй байсан. Одоо харин нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.

  • Anonymous (June 12, 2016 2:08:00 pm )

    Дахин төлөвлөлтөнд хамрагдах айлууд барилга барьж байгаа компанитайгаа харилцан тохирсны үндсэн дээр газар, хашаа байшингаа үнэлүүлж байраар сольдог юм билээ. Дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлж олон айлыг хамруулаарай. Хот утаанаасаа салах цаг ойрхон байгаа шүү.

  • Anonymous (June 12, 2016 2:08:25 pm )

    Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн. Өөр олон ажлуудыг хийсэн. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.

  • Anonymous (June 12, 2016 2:08:41 pm )

    Batuul darga uneheer ih yum hiisen hun shuu Ulaanbaatar hotiig hugjuulj bga gudamj talbaig saihn bolgoj bna

  • Anonymous (June 12, 2016 2:09:15 pm )

    Би Яармагт амьдардаг иргэн байна. Яармагийн дэнжийн цэцэрлэг үнэхээр сайхан болсон шҮҮ. Манай дүүрэгт чӨлӨӨт цагаа ӨнгӨрӨӨх тухтай газар нэгээр нэмэгдсэнд баяртай байна. Орой болсон ч гэрэлтүүлэгтэй болчихсон болохоор хүүхэд, хӨгшид, хүн бүрийн салхилж суух дуртай газар болсон шүү. Өөр олон газар ногоон орчин бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулаарай. Хотын захиргааныхан ажлаа сайн хийж байгаа шүү. Амжилт хүсье.

  • Anonymous (June 12, 2016 2:09:31 pm )

    Batuul bol Ardchilsan ulsiin ardchilsan hotiin darga

  • Anonymous (June 12, 2016 2:10:54 pm )

    Bi bat-uuliig demjij bna, hiisen yimtai heleh ugtei hun

  • Anonymous (June 12, 2016 2:11:34 pm )

    Bat-Uul tuunii bagiin humuusiig songono. Tegehgui bol Bat-Uul gantsaaraa songogdwol hotiin dargaaraa ajillah bolomjgui bolno.

  • Anonymous (June 12, 2016 2:12:27 pm )

    Хотын иргэд бид утаа, хогондоо хордож байхад МАН-ынхан юу ч хийгээгҮй. Бат-ҮҮл хотын дарга болсноос хойш гэр хорооллын айлуудыг дахин тӨлӨвлӨлтӨӨр байранд оруулж утааг багасгалаа. Хогийн цэгҮҮдийг устгаж хотыг хогноос салгалаа. Цаашдаа ч илҮҮ ихийг хийгээрэй.

  • Anonymous (June 12, 2016 2:13:49 pm )

    Бат үүлийн өмнө хэн хотын дарга байсын болоо ? толгойд орж ирж байгаа нэр нээрэй ганц ч алга

  • Anonymous (June 12, 2016 2:14:24 pm )

    Хуучин удирдлагууд ичдэггүй юм бхдаа Бат-үүлээс суралцаасай

  • Anonymous (June 12, 2016 2:15:13 pm )

    Хотын дарга хотод тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилд их ч ажил, их ч бүтээн байгуулалт хийсэн. Дараачийн 4 жилд илүү ихийг хийгээрэй.

  • Anonymous (June 12, 2016 2:15:47 pm )

    27ger horoololoor ywaad uzeesei humuus hoggui gereltuuleg ni nemegdeed zamiin zasaad ymar goe boj bgaa geech ehleed harchaad huniiig shuumjilj bai

  • Anonymous (June 12, 2016 2:17:42 pm )

    suuliin 20 garan jild hiigeegui hiih ch vgvi bsn bvh ajluudiig nuhuj guitseej yawaa gants hun bol Bat-Uul

  • Anonymous (June 12, 2016 2:18:00 pm )

    Утааг багасгах хамгийн зөв шийдэл бол дахин төлөлвлөлөт дахин төлөвлөлтйиг ардын намын үед их буруу менежменттэй гаргаж ирээд ард иргэдийн их хэмжээгээр хохироосон удаа ч байгаа тийм болохоор л итгэхээ байчихсан тэдэн шиг бүх зүйлийг хийн э гэж айдаг болчихсон.Миний хувьд лав Хангай хотхонд байртай болсон их сайхан байна хамгийн зөв менежментээр хамгийн зөв шийдэл оруулж ирсэн хүн бол Бат-Үүл гэж боддог

  • Anonymous (June 12, 2016 2:18:51 pm )

    Бат-Үүл хотын даргаар гарснаас хойш замыг чанартай засдаг болсон байна лээ. Өмнө зам тавьж байна гээд л чанаргүй юм хийчихээд хэдэн сар болоод л ахиад л тэр замаа засна гээд ард иргэдийг ажил, сургуульд нь хоцруулаад үнэхээр төвөгтэй байсан. МАН-ынхан мөнгө идлээ идлээ гэхэд арай дэндүү тэгэж идэж болохгүй.

antalya rent a car