antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2016 3 comments

С.Батцэцэг дэлхийд тэргүүлж, П.Орхон наймд бичигдлээ

нийтлэсэн Admin

b1

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос эмэгтэй тамирчдын жин тус бүрийн чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг 63 кг-ын жиндээ магнайлсан бол дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн  медальт Сүхээгийн Цэрэнчимэд 60 кг-ын жинд 5-д, Иван Ярыгины нэрэмжит тэмцээн болон Италийн Сассарийн ОУТ-д түрүүлсэн Пүрэвдоржийн Орхон 58 кг-ын жинд 8-д бичигдсэн байна. Мөн 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг 14-т, Э.Даваачимэг 20-д бичигдсэн бол 58 кг-ын жинд Б.Шоовдор 20-д, 69 кг-ын жинд О.Насанбурмаа 19-д, 75 кг-ын жинд О.Бурмаа 19-д тус тус бичигджээ.

b2

Та бүхэнд дэлхийн чансааг жин тус бүртээ тэргүүлж буй гурван бөхийн жагсаалтыг хүргэе.

48 кг:

  1. Мария Стаднык /Азербайжан/
  2. Сун Ян Ань /БНХАУ/
  3. Эри Тосака /Япон/

53 кг:

  1. Саори Ёшида /Япон/
  2. Софиа Маттссон /Швед/
  3. Жон Сю Чун /БНХАУ/

55 кг:

  1. Хелен Марулис /АНУ/
  2. Ирина Ологонова /ОХУ/
  3. Татьяна Кит /Украин/

…14. Д.Отгонцэцэг /Монгол/

… 20. Э.Даваачимэг /Монгол/

58 кг:

  1. Каори Ичо /Япон/
  2. Жоанна Маттссон /Швед/
  3. Элифжале Йесилирмак /Турк/

… 8. П.Орхон /Монгол/

…20. Б.Шоовдор /Монгол/

60 кг:

  1. Петра Олли /Финлянд/
  2. Юлия Пронцевич /ОХУ/
  3. Татьяна Омельченко /Азербайжан/

…5.С.Цэрэнчимэд /Монгол/

63 кг:

  1. С.Батцэцэг /Монгол/
  2. Рисако Кавай /Япон/
  3. Анастасия Григорьева /Латви/

69 кг:

  1. Жоу Фен /БНХАУ/
  2. Алин Фоккен /Герман/
  3. Наталья Воробьева /ОХУ/

… 19. О.Насанбурмаа /Монгол/

75 кг:

  1. Аделина Грэй /АНУ/
  2. Эрика Виебе /Канад/
  3. Василиса Марзалюк /Белорусь/

…19. О.Бурмаа /Монгол/

 

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Азаа (June 04, 2016 2:40:56 pm )

    Баяр хүргэe

  • odko (June 05, 2016 9:05:10 pm )

    goe yum aa bayr hurgii

  • Зочин (June 05, 2016 9:06:20 pm )

    Мундаг шүү.Амжилт.

antalya rent a car