antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2016 34 comments

З.Энхболд мөрөөдөлдөө цэг тавих уу?

нийтлэсэн Admin

02

Японд айлчилж байгаа  УИХ-ын дарга З.Энхболд “Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад  сайхан амьдарна  гэдэг мөрөөдөлдөө цэг тавья” гэж хэлжээ. Үнэхээр ч тэгж чадвал сайн хэрэг. Гэхдээ хэлэх нэг хэрэг, хийх тусдаа нэг өөр том хэрэг билээ. Үнэхээр л төрийн бодлогыг тулхтай хэрэгжүүлье гэж зорьдог байсан бол эрх баригчид Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг  улстөржүүлэлгүйгээр эдийн засгийн утгаар харж, хэрэгжүүлэх ёстой байсан болов уу. Гэвч тэгээд ярихдаа сайн улстөрчид маань сайхан ярьсан хэвээрээ л байна.

За ямартай З.Энхболд юу хэлж ярьж байгааг хүргэе. Эрхэм уншигчид маань өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз ээ. Тэрээр айлчлалын хүрээнд төлөөлөгчид гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан, үүнд шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж буй дулааны цахилгаан станц багтсан болохыг Улсын Их Хурлын дарга мэдээллээ. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон Улсад байгаа юм байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны баг байгуулагдаад байгаа юм байна.

   Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон Улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байгаатай уулзсан болохоо Улсын Их Хурлын дарга мэдээллийн үеэр онцолсон юм. Тэрээр “Монгол залуусыг Япон Улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил явж байна. Тэр хүмүүс анх Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л хэрэгтэй байна шүү дээ. Бид одоо тоёототой өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй байгаа. Гэтэл “Шибасаки” гээд өчигдөр очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаад чанар шалгаад байж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна шүү дээ. Бизнесменүүд ирж байна. 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд 06 дугаар сарын 07-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна. Үүний зэрэгцээ бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа.

 Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй дадлагажигч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажиллаж байна. Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон. Үнэ 300 хувиар унасан. Ажиллах хүч экспортлох ямар ч яриа байхгүй. Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн 3 жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид 3 жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол 3 жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм.

Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан. Япон Улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр парламентаар богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон Улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон Улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлнэ. Тэр технологиор нь бид нүүрсээ  өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно.

Цаашид манай улсад байгуулагдах нүүрс-химийн цогцолбор, туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон Улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон Улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно хэмээн спикер хэлсэн байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • zochinzochin (June 04, 2016 11:42:22 am )

    Zuvshdee. Bayarlalaa. Mash chuhal tsogts ediin zasgiin tom alham hiigdesen bna.

    • bayngol duureg iin irgen (June 05, 2016 3:27:06 pm )

      yasan ih huurna ve …

    • Anonymous (June 05, 2016 4:40:23 pm )

      haha shaana biz .xogshinzaan batbayar shig baaxan mongolchuudiig japan yavuulna gej xulxidaj bgaa yum bna .

  • зочин (June 04, 2016 11:56:22 am )

    zov. nuurschid saad bolno doo.

  • зочин (June 04, 2016 12:01:35 pm )

    сонгуулийн өмнөх сард хийгдэж л байгаа бол бүгд худлаа шоу гэдэгт бооцоо тавих уу 1000доллар тавья ха ха

    • zochin (June 04, 2016 12:55:48 pm )

      yg unen

  • зочин (June 04, 2016 12:06:14 pm )

    түүхий нүүрс гэж юу яриад байна аа ха ха тэгээд чанасан нүүрс гаргах мөрөөдөлтэй болоо юу юу бурахаа бас баримжаатай бурах хэрэгтэй юм биш үү сонгууль болохоор юу дуртайгаа ямар ч хамаагүй хэллэгээр хүн ардыг хуурах аа болил доо ядаж техникийн хэллэгээр ярьж бич л дээ

  • зочин (June 04, 2016 12:06:43 pm )

    Odoo xangalttai. Ta nar zugeer l xoldood ali.

  • Ganaa (June 04, 2016 12:07:26 pm )

    Hervee helsendee hurdeg bol sonsohod taatai l medee bna.Manaihan itgel daaj chadaasai.Za za bugded sain saihan,amjiltig erooy.

  • Anonymous (June 04, 2016 12:16:14 pm )

    Zuv l zyil huuzulduj baigaan baina

  • Zochin (June 04, 2016 12:34:12 pm )

    ene xvnii songyyli in shoy shvv dee

  • 0000 (June 04, 2016 12:39:39 pm )

    Молгиг биш байгаасай Таван толгойг луйварчин нарт өгөөгүй нь З Энхболдын хийсэн гавяат үүлс мөн

  • Anonymous (June 04, 2016 1:30:32 pm )

    shoy

  • Мэргэн (June 04, 2016 2:17:22 pm )

    З.Энхболд одоо л улс эх орон, ард түмнийхээ төлөө хөдөлж эхэллээ дээ. Даанч хугацаа нь дуусчихлаа.

  • Anonymous (June 04, 2016 2:18:39 pm )

    DANDAA L SHOU gej bhimm YAGAAD boldgui yum beeeee .MAN in saitaaaaa.DANdaal gutaah uil ajillagaa yawuuidag sait .

  • зочин (June 04, 2016 2:23:39 pm )

    УИХ-ын дарга нь уу, ерөнхийлөгч, ерөнхий сайд нь уу. аль нь хүчтэй юм бол. сүүлийн үед зи дэндүү хүчирхэгжээд байх юм.

  • Зика (June 04, 2016 2:43:46 pm )

    Мянгуужины улгэр шиг юм яриад юм узээгуй гуйлгачин 3 сая хун амаа айтайхан хооллож чадахгуй байж.ашгуй сонгууль болж спикерийн суудлаас зайлагдах биз.журмын ноход нам даргын суудлаас оорсдоо авч хаях биз.ер нь энхболд уян хатан бус туйлын их амбицтай гэдгээ хумууст харуулсан.цаашлаад жаахан эрх мэдэл огвол лалынхны садам хусейн кадафи шиг дарангуйлагч гарах янзтай.з.энхболд бол монголын торд дайсан #1

  • иргэн (June 04, 2016 3:47:33 pm )

    1990 оноос хойш энийгээ хэрэгжүүлсэн бол аятай юу ярих, хийх 2 ын хооронд 26 жил байдгийн байна гэхэд хаашаа ч юм бэ?дээ уг нь технологи нь байдаг л даа , төр засаг минь л …..

  • Очир (June 04, 2016 3:51:02 pm )

    Маш зов шуу . Даанч хугацаа дууслаа гэж доеолж бна . Тийм бишийг харуулах хэрэгтэй .2008-2012оны хоорондох тэр их хоронго оруулалтын монго хайчсан юу хийснийг МАНаас асууж тайланг нь тавиулахыг иргэн би ард иргэддээ уриалж бна . Хямд эх уусвэртэй орон сууц хэдийг барьж залуу гэр булууд орсныг ,яаж хунд суртлыг арилгаж , газрын авилгуй болсныг , тэр их монгоор хэдэн тэрбум $ ын хуримтал бий болгож дараагийн засгийн газарт хулээлгэж огсон гэх мэт маш олон зуйлийг асууж тайлангий нь тавиулах хэрэгтэй .!! !!!!!! МАН аас

  • Гаргуун (June 04, 2016 4:00:49 pm )

    МАН хун доромжлохдоо унэхээр гаргуун юмаа . Зи яахаар дайсан бдым .Эх орондоо дайсан нэг ч бхгуй . Наад хун чинь маш зов хэлцэл хийгээд ирж . Яахаар дандаа бухнийг харлуулж бдым . МАН 2008-2012 оны хооронд монгоор бялхсан уедээ хииснээ , АН суулийн жилуудэд хийснээ тайлагнаад ., ард иргэд харьцуулж дугнэлтээ хийх , Тэгээд л бодлогоор уралдаачдээ

    • Anonymous (June 05, 2016 11:09:39 pm )

      Зөв шүү. Монголоо гэсэн болгоноо дайсан болгож харагдуулах гээд байгаа энэ МАН-ыг 1990 онд устгасан бол улс эх орон минь сайхан хөгжих байлаа.

  • Zochin (June 04, 2016 6:18:12 pm )

    Ene bol mash zuv Sanaa,odooch orootoogu ur ach nart ,kheregte ,khun aldaj baj ,uhaardag odool neg,bodokh tsag ,bolson 53%gehdee ushuu tsar hugtsaa bn…

  • Монголчууд (June 04, 2016 6:40:45 pm )

    Буцах ЗИ Энхболдоор ачаа бүү татуул ард түмэн минь.

  • Иргэн (June 04, 2016 7:17:57 pm )

    Зи дарга , хүмүүсийг япон явуулна гэж хуурах нь дээ хөдлөх тоолон доо хуйл дүрмээ зөрчөөд байх юм даа

  • зочин (June 04, 2016 7:28:33 pm )

    Эртхэн хийчихгүй яав Даанч хугацаа чинь дуусчихлаа. Йим үлгэрээ аль эрт ярьж байсан бол сонгуульд өрсөлдөж зовохгүй шууд гарах байлаа. Одоо яая гэхэв!

  • ZOCHIN (June 05, 2016 12:12:08 am )

    ene zi pizda songuuliin umnuu shou hyhee bool gej helii ene zig dahij songohgui shuu BAYAN GOLSHUUDAA offshooruudiig ner devshuulehgui geed baysanaa bid martaagui shuu

  • unshigch (June 05, 2016 3:27:02 am )

    hulgaich hutsaa. iim bolomj baigaag odoo l medee iu. medseer baij hergeer hiigeegui baij muu omhii beltreg. odoo uilan duugaraad hudal hutsaad baih chini

  • ИРГЭН (June 05, 2016 5:46:23 am )

    КҮКШҮҮЗАНЫ ЯЛОН ЯВУУЛНА ГЭСЭН ТООТОЙ ОЙРОЛЦОО ТОО БАЙНА

  • Zochin (June 05, 2016 9:54:18 am )

    Za tanig songohguidee an-hand hatuuhan hariug chin barinaa zailtsgaa iim hudalch archaagui huuragchid

  • иргэн (June 05, 2016 1:10:03 pm )

    ЗИ ерөнхий сайд, Женко Шадар сайд, С.Эрдэнэ хууль зүйн сайд болчихвол энэ улс төрчид ихэнхи нь чичирч зугатах байхдаа. Харин энэ гурав Монголыг самарч хаячихаад хэнэгч үгүй өөрсөддөө улсын баатар цол зүүж ханхалзана бизээ. Ээ бурхан минь бүү үзэгдэг /сонгогдог/ энэ мэт улс төрчид.

  • зочин (June 05, 2016 1:39:36 pm )

    Аж ахуйн ажлын А ч үгүй ,,Сэлэм эргүүлэгч ,,Монголыг хөгжүүллээ юу???????.

  • Зочин (June 05, 2016 8:55:14 pm )

    Зи дарга монголын төлөө юу хийв.Одоо болохоор шударга царайлаад байх юм. Сүүлийн үед Зи дарга улам хүчирхэгжээд монгол төрийг ганцаараа тэргүүлэх юм даа. Зи даргын эрин үе дуусна даа.Ха ха ха.

  • зочин (June 06, 2016 6:58:20 am )

    энэ нөхөр сонгуулийн өмнө худлаа шоу хийж бн. харах царайнаасаа өөдгүй нөхөр дөө. АН-г хамраар нь газар шаалгасан. удахгүй АН сонгуулиар унана даа.

  • Зочин (June 06, 2016 11:15:55 am )

    Сонгуулийн шоугаа сайн хийх юмаа АН-ынхан дандаа хууль зөрчих юм С.Эрдэнэ нь хүртэл НД,Халамж болон харъяа байгууллагынхаа хүмүүсийг шилжилт хөдөлгөөнийг өөрийнхөө дүүрэгт шилжүүлж санаа амраад,Хуурамч дипломтой ТНБД аа сайн хамгаалж,эцсийн үр дүнг луйвараар авна гээд сууж байх юм.ТНБД нь олны өмнө бүтэлтэй хэдэн үг эвлшшлж хэлж чадахгүй ичмээр авгай б/г гээч ийм хүнээр төрийн ажил хийлгэдэг төр байх ч гэждээ яам нь дандаа ах дүү нар нь гэж бодохоор улсын төсөв үрэн таран

antalya rent a car