Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай холбоотой, тэрдундаа нэр бүхий удирдлагуудтай нь холбоотой хууль журам зөрчсөн байж болзошгүй мэдээллүүд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тэгвэл тус газрын 7 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу гучуу өгсөн гэх мэдээллийг АТГ-аас өгч байна. Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.
Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоожээ. Тиймээс Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан сануулах, цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал нарт албан бичиг хүргүүлсэн байна.
Ер нь бол тус газар өнгөрсөн хугацаанд чамгүй их зөрчилтэй ажилласан байдаг. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар удаа дараа зөрчил илэрсэн байдаг. Тэдгээрээс дурдвал:
-Орон сууцны хөнгөлөлтөд 2009 онд 3416,0 сая төгрөг, 2010 онд 2320,0 сая төгрөг зарцуулсны дотор яамны 33 хүнд 565,0 сая төгрөг олгосон, хамтран ажилладаг нэрээр салбарын яамд төрийн захиргааны байгууллагын 28 хүнийг 14,0 сая төгрөгөөр шагнаж төлөвлөгдөөгүй зардал гаргасан.
-Түүнчлэн 3.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2005 онд ашиглалтад орсон Жаргалантын аман дахь “Ханрим” зочид буудал болон зочид буудлын зоогийн газрын ашиглалт хангалтгүй.
-Гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэх, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал: 2010 онд “ОКЕЙ СЕРВИС” ХХК-ний нийлүүлсэн галын машин, “Мост интернейшнль” ХХК нийлүүлсэн цэвэрлэгээ үйлчилгээний тусгай зориулалтын машин нь гэрээнд заасан үзүүлэлтийн дагуу нийлүүлэгдээгүй.
-Дотоодын авиакомпаниудыг дэмжин навигацийн үйлчилгээ, газрын тусгай үйлчилгээний хямд тариф тогтоон дэмжсээр байхад үйлчилгээний төлбөрөө төлөхгүй 5,1 тэрбум төгрөгийн авлага үүсгэсний дотор “МИАТ” ТӨХК-аас 3,8 тэрбум төгрөгийн, “АэроМонголий” ХХК-аас 1,1 тэрбум төгрөгийн авлага аваагүй.
-“Төрийн албаны тухай хууль”-аас 7.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэж заасан боловч, ИНЕГ-ын ажилтан, албан хаагчид /127 ажилтан/ тангараг өргөсөн төрийн албан хаагч бус гэсэн шалтгаанаар төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг баримтлахгүй байгаагаас ИНЕГ-ын ажиллагсдын дундаж цалин 1092,2 мянган төгрөг байна.
-УМХГ-аас 2008 онд хийсэн шалгалтаар тогтоосон актаас ЗТАЖЯ-ны гадаад дотоод томилолт, сэлбэг шатахууны зардал, орон сууцны үнэ зэрэгтэй холбоотой 313,2 сая төгрөгийн хоёр акт биелэгдээгүй гэхчлэн урт дараалал гарч байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 03, 2016 11:39:17 am )
Нямдаваа оороо хуулиа зорчоод хуу Идэрээ, хамаатан садангаа,найзаа ажилд авч байгааг АТГ зов гэж байгаа? ИНЕГ, бух албад, нисэх буудлуудын ажилтнууд нь цом садан торлууд, цус нь ойртоод дебил болж байгаа. Нямдаваа нутаг таа В737 онгоц нисгээд туунийг нь оорийнх нь баруун гар, доодох Туяагийн нохор Лхамсурэн нь жолоодож эвдээд будаа болгосон. Олон сая $~ыг хэн толох вэ? Сайханбилэг ? Эсвэл Нямдаваа ?
-
АРДЧИЛСАН НАМЫХАНД (June 03, 2016 2:48:49 pm )
2012-2016 ОНЫ ХООРОНД АРДЧИЛСАН НАМ ИНЕГ- Т ДЕРВЕН УДАА ДАРГА СОЛЬЖЭЭ!!!! ТЭХДЭЭ ДАНДАА МЭРГЭЖЛИЙН БУС ХУМУУС УЛС ТЕРИЙН СОНГУУЛИЙН ЗУГААГАА ГАРГАХ ГЭЖ ЭЭЛЖЛЭН ИДЭХ ГЭЖ ТАВЬЖЭЭ!!!! ЖИЛД НЭГИЙГ СОЛЬЖ…… МЭРГЭЖЛИЙН ХУН ТАВЬСАН НЭГ НЬ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАХ АВЬЯАСГУЙ ТУРШЛАГАГУЙ ЧАДВАРГУЙ НЭГНЭЭР ЖИЛ Ч ХУРЭХГУЙ ХУГАЦААНД УДИРДУУЛЖ БАЙСАН БАЙНА!!!!! ЭЦЭС СУУЛД НЬ Г НЯМДАВАА ГЭХ НЕХРЕЕР УДИРДУУЛСАН НЬ ХОВДОД БУУЛГАХ ГЭЖ БАЙГААД ОНГОЦ ЭВДЦЭН БАЙНА….. НИСЭХИЙН САЛБАРТ МЭРГЭЖЛИЙН БУС УЛС ТЕРИЙН ШАХААГ ЗЕВХЕН АРДЧИЛСАН НАМ Л ХИЙДЭГ…. УЧИР НЬ ТЭД БОЛОВСОН ХУЧИНГУЙ ЮМ!!!! ГАНЦ ТАВЬСАН МЭРГЭЖЛИЙН ГЭГДЭХ ЛХАГВАСУРЭН НЬ ДЭЭД ДООД УЛААН ХООЛОЙГООРОО АЖИЛ ХИЙЖ БАЙНА Ч ГЭЖ БАРАГ ОНГОЦ ЭВДЭЭД ДУУССАН БАЙХ ЮМ…. ОДОО ХУНИЙ АМЬ АВЧ ЯВАХ НЬ Л АРДЧИЛСАН НАМД ДУТААД БАЙГААГ УДАХГУЙ МОНГОЛ АРДЫН НАМ ЗАСАХААР ШИЙДЖЭЭ!!!!!!!! ГААЛЬД БУУ БУЗРЫГ ОРУУЛ ГЭДЭГ ШИГ ДАХИН ЛХАГВАСУРЭН МЭТИЙН БУЗРУУДЫГ НИСЭХИЙН МЭРГЭЖИЛТНУУД ДАХИН УУДЭЭРЭЭ ШАГАЙЛГАХЫГ Ч ТЭВЧИХГУЙ УЗЭН ЯДАЖ БАЙНА ДАА. ЗИ ДАРГАА!!!!!!!
-
Anonymous (June 03, 2016 3:29:43 pm )
Энэ дээр бичсэн 2005-2010 оны юмнууд нямдаваад яамар хамааралтайн. Ноён солиот өөрийнхөө үеийн цуглуулсан фактаа хүнд тохохоо боличооч. бүр галзуурчжээ.
-
Anonymous (June 03, 2016 4:00:03 pm )
tanai site niseheer hooloo olj idehiimdaa, MAN-n zahialgaar,
-
Anonymous (June 03, 2016 6:49:29 pm )
Ajil hiie gesen setgelgui,luivarchidiin gar hulvvdeer dvvrsen gazar daa.
-
Anonymous (June 04, 2016 8:51:37 am )
MIATiig Tagnuuluud udirdlaga bolson
6 Comments