antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 23 comments

Фото түүх: Ням-Осорын Учрал

нийтлэсэн Admin

Багш нарын хүү

 

Багшийн хүүхэд … Энэ үг цаанаа л нэг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Манай ангид лав нэг багшийн хүүхэд байсан юм. Багшийн хүүхэд нэг бол онц сурна, эсвэл яаж ч “татсан” эх орны алтан гурваас ахихгүй. Тэр 3 сурдаг байлаа. Ээж нь тийм мундаг багш байхад яагаад юм бол оо гэж эрхгүй боддогсон. Дөнгөж бага ангийн сурагч байж юу нь ч илүү юманд санаа зовоостой юм. Харин тооны багшийн хүүхэд онц сурна, англи хэлний багшийн хүүхэд гадаад хэлтэй ээж шигээ нэг л өөр ертөнц ханхлуулан гадны стильтэй алхана. Товчхондоо арван жилээ төгсөхдөө багшийн хүүхэд ээжтэйгээ ч юм уу, аавтайгаа нэг сургуульд байвал онц байсан ч тэр нь онц биш, харин өөр сургуульд огт багшийн хүүхэд гэж мэдэхгүй хүмүүстэй хамт байвал дээр юм байна гэсэн ойлголт авсан юмдаг. Тийм л өндөр хүлээлт Фото түүхийн маань гол баатрын амьдралд ч байлаа. Тэр багш багшдаа бүр доктор, сургуулийн захирлын хүүхэд шүү дээ. Н.Учрал өөрийнхөө сургуулийг төгссөн. Захирлынхаа хүүд муу тавьдаг дүүрчихсэн мулгуу амьтан байхгүй гэж бодох ч үе тэнгийн энэ хархүүг “тасарчихсан” толгойтой оюутан байсныг мэдэх билээ. Бас тэр тухайн цаг үедээ охидын шүтээн. Алсаас л харж болох жинхэнэ од байлаа.

Чухам яаж? Өндөр царайлаг, боловсон онц сурлагатан оюутан залуус олон байдаг. Хөвгүүд арван жилд тэгтлээ мандахгүй ч оюутан болсон хойноо утгаараа тодордог. Учрал тэднээс юугаараа өөр юм бэ?

Бага нас

Хэзээ нэгэн цагт ээж, аав болбол хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлж өдөр болгон ном уншиж, үзвэрт дагуулж явна даа гэсэн хүсэл уншигч залуу танд ч бий байх. Гэвч цаг наргүй амьдралын хэмнэл бидэнд тийм боломжийг зөвшөөрдөггүй. Н.Учрал багадаа Чингис хааны талаар үлгэр сонсож өссөн азтай “бацаан”. Тиймдээ ч дөрөвдүгээр ангидаа “Аадар бороо” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Түүний анхны шүлэг “Гурван атаман”. Зургаан настайдаа бичиг мэдэхгүй ч гэсэн аавдаа хэлж бичүүлж байжээ.

… Манай ангийн марзан гурав
Малгайгаа мартдаг мартамхай Гуравдугаар сар
П-ээр эхэлсэн ерөөлөө больчихвол
Пээдгэр ч гэсэн ангийн найзууд

Харин гуравдугаар ангидаа “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэг байсан! Аймаар уу? Гучин настнууд хүртэл төвлөрч бүрэн бүтэн уншиж амжаагүй яваа нь олон гэхэд эргэлзэхгүй байна.

 

Бичгийн боловсрол, унших бичих хамгийн гол нь тогтвортой сууж чадах тэвчээртэй байх хамгийн чухал гэж би хувьдаа боддог юм. “Номыг нь сурахаас номчийг нь сур” гэж арван жилд нэг багш минь байнга хэлдэгсэн. Үнэхээр ч таслахгүй, хоцрохгүй багшийн ярьсаныг алдахгүй сонсдог байхад бусад нь юу юм бэ?
Н.Учрал хүүхэд л юм чинь алдаа хийнэ. Тэр үед нь аав ээж нь яаж шийтгэдэг байсан бол? Хоёроос гурван цаг тасралтгүй лекц уншдаг байжээ. Муухан цохисноос долоон дор, ингэж байснаас зодуулчих юмсан гэж бодох үе ч бяцхан Учралд зөндөө байсан гэдэг. Халшраад, халгаад алдаагаа бага багаар мэдээж засаж явсан нь өнөөдрийн Учралын түүх бичигдэхийн эхлэл байж.

Залуу нас

Сайн уншигч хүү оюутан болоод уран илтгэлийн удаа дараагийн аварга болсон юм. Нүүр хагарсан гэсэн үг. Номыг уншаад гэрийн мухарт хэвтээд байх нэг хэрэг. Харин ойлгосноо бусадтай хуваалцаж ярьж өгч чаддаг байна гэдэг асар том зүйл. Тимон нэрээр дуулж явсан үе нь түүнд нүүр хагарах боломж олгосон гэлтэй.
Малайз, Сингапурт сурч дэлхийн 8 оронд салбартай “LimKokwing” их сургуульд маркетингийн чиглэлээр суралцсан тэрбээр МУБИС-т түүхийн ухааны магистрын зэрэг, ОХУ-ын Сибирийн Шинжлэх Ухааны академийн дэргэдэх Төвд, Будда судлалын институтын сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сонгосон сэдэв нь “1911-1949 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн асуудлууд”.

Гэр бүл

Тэр 28 насандаа хуримаа хийсэн. Гэргий Сэлэнгэ нь түүнтэй хамт хилийн чанадад суралцаж байсан бөгөөд анх боловсролын экспо дээр гэргийгээ олж харан, дурлаж эргүүлсээр авч суусан гэдэг. Эргүүлэхдээ ч өөр “тактик” сонгосон. Ирээдүйн гэргий нь онгоцоор Малайз явахад СД тоглуулагч бэлэглэн дээр нь бүх сэтгэлийн үгээ, дуунуудын цуглуулгын хамт бичсэн байжээ.

 

Хосууд одоо хоёр хүүхэдтэй. Эхнэр нь нөхрийнхөө ард асаалттай танк мэт найдвартай ар талыг даадаг чамбай, ажил хэрэгч бүсгүй бий.

 

 

Имиж

Хип хоп стилээр дуулж байсан Учрал өнөөдрийн албаны имижтэй Учрал хоёрын дунд тийм ч хол зай үгүй юм шиг. Зарим нэгэнд албаны хувцас аавынхаа “гоонж”-ыг гуйгаад өмсчихсөн харагддаг бол заримд нь төрөлхийн юм шиг харагдах нь бий. Харин танд Учралын энэ дүр төрх юу бодогдуулж байна даа? Арай л дэндүү номын хүн юм уу даа. Учрал юу ч өмссөн суурь нь цаанаасаа тэгж “цутгагджээ”.

Карьер

Тэр 6 ном гаргасан байдаг. “Аадар бороо” шүлгийн ном нь энэ жагсаалтанд хүндтэйеэ заларна. “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студент” гарын авлага, “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралууд нь тухайн цаг үеийн залуус дунд хит болж байв.
Бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн талаас нь бичсэн “Франчайзинг” хэмээх судалгааны бүтээл хэвлүүлсэн нь түүний өөр талыг нээсэн чухал бүтээл байв. Монголын анхны франчайзинг судлалын бүтээл тул онцгой байхаас яахав. Тэрбээр энэ чиглэлээр “Стонбридж” коллежийг төгссөн, түүгээрээ нэг сэдэвт бүтээл бичсэн анхны хүн.

Уран бүтээлийн олз омог арвинтай тэрбээр МАН-ын нүүр царай болохуйц лидерээр олон жилийн турш нэрлэгдэж яваа. НАМЗХ-г тэргүүлж байсан агаад У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт зүй ёсны л хэрэг гэж хүлээж авч байв. Харин ч Н.Учрал улс төрөөс ангид үлдвэл сонин болох байв.

Бизнес

“Рояал” академи дан ганц Н.Учралын нэрийн хуудас биш, Монголын олон олон залуусын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй юм. Аргагүй хилийн дээс алхсан юмыг өөрөөр хардаг тэрбээр аавынхаа “Их засагт” эзэн бололгүй өөрийн ажлаа хийсэн нь энэ.
Мөн “Рояал HD” телевиз, “Рояал 9,89” радио түүнийх. Хийж байгаа бүхэн нь олны нүдэнд ил, зөвхөн өөрийн хүчээр бүхнийг хийх гэсэн эрмэлзлэл нь дэндүү тод тул аль хэдийнэ “Ням-Осорын хүү” биш Учрал гэсэн өнцгөөр нь нийгэм түүнийг харах болжээ.
Товчхондоо тэр өөрийн саваа дүүргэж өрөөлд илүүчлэх хэмжээнд хүрсэн боловсорсон индивидуаль.

Сав дүүрлээ …

Хүний өөрийн аяга хэдий чинээ гүнзгий, том байх тусам ихийг багтаана. Тэгвэл савны талаарх өөр нэг ойлголтыг энд зориуд цохон тэмдэглэмээр байна. Сав алт ч байж болно, мөнгө эсвэл мод, шил шаазан ч байж болно. Хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. Тэгж байж авч хэрэглэх билээ. Цэвэр сав л ашиглагдана.
Хэтэрхий хүйтэн хөндий, хоосон, хэлбэрдсэн бүдүүлгээр хэлбэл бохир гэж хэлж болох нийгэмд бид амьдарч буй нь нууц биш. Аз болоход Монголын заяа буян бурхан тэнгэр харьчихаагүй тул шинэ үе айсуй.
Цэвэр, бодгаль ертөнц нь гэрэлтсэн, юм үзэж нүд тайлж, холоос эрдэм өвөртөлж ирсэн тийм нэгэн шинэ үе … Мэдээж цаг үе болгон өөрийнхөө баатруудад хайртай. Тийм ч амар хуучнаа шинээр солихгүй. Гэсэн ч тэдний сав нь дүүрээд нийгэмд хальж асгаран олон нийтэд тэр нь хүрээд байгаа бол яах вэ?

Учрал тийм л үеийн төлөөлөл. Магадгүй ийм байснаараа тэр нийгэмд хайр найргүй балбуулж, гадуурхагдаж болно. Цаашдаа хувь тавилан түүнд ямар бэлэг бэлдсэнийг хэлэх аргагүй. Хувь тавилангийнх нь зураас энэ мөчлөг дээр ирчихээд байна. Савнаас халин асгарч буй тэр их мэдлэг, өгөгдлөө яах билээ?

Хэнд байна тэрэнд илүү ихээр өгөгдөнө, хэнд байхгүй байна тэрнээс байгаа нь ч авагдана. Тэр магадгүй өөрт нь дэндүү их юм байгаа гэдгийг нуудаггүй цорын ганц хүн байх. Битгий нуугаарай.

Үргэлж огшиж, илэрхийлж, бусадтай хуваалцаж амьдраарай. Юм юмтай боловсон, оюунлаг ийм нэгэн багшийн хүүхэд энэ цаг үед оршин байна. Түүний түүх хэдэн арван жилийн дараа ч бодь гэрэл болон түгсээр байх биз ээ. Гайхмаар аа, саруул ухаант залуу монгол хүмүүс …

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (June 03, 2016 11:08:00 am )

    chamaig humuus ih demjij bgaa shuu yum sain hiigerei hu itgel bitgii aldaarai

  • Anonymous (June 03, 2016 11:08:41 am )

    Za bolioo enenees iluu bolowsrol medlegtei mundag daruuhan zaluuchuud zunduu l bn, ene shig uls tur gej dalchignaj yawaagui bn, aaw ni dewshej yanz bur boloogui bhad ene bazaan yadaj 40 garch nileen bolowsorj bj ingej daldagnmaar yum

  • Cg[g (June 03, 2016 11:23:49 am )

    чамайг хүмүүс дэмжиж байгаа гэж битгий худлаа яриад байгаач, ийм амьдрал мэдэхгүй худлаа бурдаг, эцэг нь ямар хүмүүс байдаг билээ, өмхий буриадууд яршиг л байгаа даа би эднийхийг мэднэ хүн мөч чанар муу хүмүүс манай нутгийнхан бүгд эцэг эхийн мэднэ,

    • MGL (June 03, 2016 1:30:27 pm )

      чи одоо юу вэ? хэзийдээ Ням-Осортой нэг нутаг болчхоов. Учрал чинь буриад, дүрвэдийн эрлийз байхгүй юу. чи буриадыг нь онцлоод байх юмгүй дүрвэдийг өмхий биш гэхүү.

  • gulug (June 03, 2016 11:32:51 am )

    ene neg yum odoo yah geed bgm yum we yamar heregt durtai gar we? yu hiij giigvvlsiin heden oyutanuudas heden haltar tugrug abhaas uur yum medehgui bj bitgii UIH ene tr geed bai

    yadaj Magnai shig neg yum hiij bj orood irdee huu mine

  • зочин (June 03, 2016 12:12:46 pm )

    Beenz ania, CandyCrush avgai 2-g l nuxdag yum shuu…

  • Anonymous (June 03, 2016 12:16:13 pm )

    Монголын ард түмний нэгэн бахархал болж гадагшаа зугтаж биш эх орныхоо төлөө зүтгэж яваа залуудаа амжилт хүсье. мундаг байна шүү бусад залуу үлгэр авах хэрэгтэй ээээ

  • zochin (June 03, 2016 12:30:26 pm )

    heleed yukev ter 2 balai avgaigch neg yum yalakh yum bgaa bizdee erhbish

  • zorigoo (June 03, 2016 12:55:41 pm )

    Ene mu shaldan bahdi yu ch hiihgui sh dee

  • Хил (June 03, 2016 1:05:42 pm )

    Сайхан залууг дэмжнээ, харин хүнийг муулж байгаа хүмүүс өөрсдөө хамгийн арчаагүй атаархуй олонд өөрснийгөө таниулсанд баярлалаа

  • ЗОЧИН (June 03, 2016 2:46:19 pm )

    БОЛОВЁРОЛТОЙ ЗАЛУУ,БӨХ ДУУЧИН 2-С ХАМААГҮЙ ДЭЭР. ААВ НЯМОСОР МУНДАГ АЖИЛСАГ ХҮН ДЭЭ.

  • зочин (June 03, 2016 4:15:34 pm )

    З.Энхболдыг дэмжиж нэг хүний засаглал болгож байснаас Учралыг дэмжинэ миний эрх

  • javza (June 03, 2016 5:56:43 pm )

    uneher dajgui uhaalag zaluu baina lee shuu bahn ailiin huvguud yaj iim sain bhavee..etseg eh ni uneher sain humuujje gej boddog..JCI iin gishuunes

  • odontungalag (June 03, 2016 5:59:57 pm )

    энэ залууг бол эртнээс хараад бахархаж байлаа…анхандаа бусад шиг баян айлын хүү гэж харж байсан бол анх мэргэжлээ хэрхэн сонгох вэ лекцийг улаанбаатар паласт тавихад нь үзээд нилээдгүй зүйлийг ухаарч өнөөдөр би эмч хэмээх өөртөө болоод өрөөлд хэрэгтэй мэргэжил сонгосондоо…эхнэр нь азтай юмаа ийм мундаг сайхан залуу монголд үнэхээр алга байна

  • Цэцэг (June 03, 2016 10:12:34 pm )

    Мундаг залуу шуу. Дэмжих л хэрэгтэй дээ

  • ZOCHIN (June 03, 2016 10:39:59 pm )

    OORIIGOO MAGTAAD L BAIVAL GAJIGTAI L BAINA.HUMUUS CHAMAIG MAGTAAD L BAIVAL TER HARIN OORSHUU…..MAGNAI ,BATZANDAN , JAVHLAN … TEMUUJIN .., HUNII TOLOO UNENEESEE TANIGDSAN UEIINHNEESEE SURAH HEREGTEI…

  • зочин (June 03, 2016 11:14:38 pm )

    Нусаа чирсэн барууныг шүтсэн нялхас төрд гарах арай болоогүй ээ. Аавын цуглуулсан хөрөнгөөр тоглож яваа юм биз дээ. Амьдрал үзэж хат сууж байгаад төрийн ажил хийдэг юм шүү дээ.

  • zochin (June 04, 2016 10:34:51 am )

    EGEL DARUUHAN CHADALTAI ULS TORCH BOLJ CHADNA YU HIIJ CHADDAGAA HARUULNA GEDEGT ITGEJ BAINAA. DEMJINEEE

  • ЗОЧИН (June 04, 2016 4:12:11 pm )

    сайн байна залуухан итгэл даах хүү болж,аав нь ч хүн чанар дажгүй хүн байсан шүү

  • Хэнт (June 05, 2016 10:32:57 am )

    ДАЛЧИГАР БАЦААН БЭЭ ЯААСАН

  • yanaa ene bas... (June 06, 2016 5:08:08 am )

    icheed baina .unshihaar….

  • d (June 06, 2016 11:05:51 am )

    1987onih bizde tgd28 nasanddaa hurimaa hiisen ymu odoo 2huuhedtei bizde

  • odontungalag (June 09, 2016 2:31:52 pm )

    sain saihan ch zaluu shuu.saihamii umnu harts buruugui UIH d orvol yadaj harah huntei kk

antalya rent a car