antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 14 comments

Монгол төрийн цагдаа нар Төрөөсөө хууль гуйж байна, УИХ-ын дарга аа!

нийтлэсэн Admin

1464651311574cce2f764ba

Шинэчлэлийн Засгийн газрын үед Хууль зүйн экс сайд Х.Тэмүүжин тэргүүтэн “Хууль зүйн салбарын эрх зүйн шинэтгэл” нэрээр Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэн 2013 оны долдугаар сард батлуулсан.

Шинээр батлагдсан энэхүү хуульд цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг тусад нь өөр хуулиар зохицуулахаар тусгасан нь алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгоод удаж байна. Дээрх баталгаануудыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай гэх сүржин нэртэй хуулиар зохицуулна гэж ойлгуулж байсан нь одоог хүртэл батлагдаагүй байгаагаас үзэхэд цагдаагийн алба хаагч төрийн хамгаалалт, баталгаагүй ажиллаж байна гэж үзэж болно.

Шийдлийн Засгийн газар Цагдаагийн албаны тухай хууль нийгмийн шаардлага хангахгүй байгааг анзаарч дахин шинэчлэн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг нь хуульчлахаар төсөл боловсруулан 2015 оны тавдугаар сарын 11-нд УИХ-д өргөн мэдүүлж, 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны 12 дугаар тогтоолоор бүтэн нэг жилийн өмнө ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцүүлэхгүй байсаар байна.

Тэд яагаад энэ хуулийг гацаах болов. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг мэдрэхгүй байна гэж үү. Наад зах нь тэдний амиа тавин зүтгэж буй УИХ-ын сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. “Долдугаар сарын 1-ний” гэх үймээн гашуун сургамж дэргэд түгшүүр дэлдэж байна. Тэр хар үйл явдал Монгол төрийн цагдаагийн түүхэнд ямар гээчийн хар толбо үлдээснийг мэдэх үү. Тэр бол шоу биш. Монголын төр таван сайхан хүүгээ алдаж, тэдний гэр бүлийнхэн төрд гомдоод үлдсэн. “Хүн биш Цагдаа” гэдгийг тэгэхэд л мэдэж авсан цагдаагийн ар гэрийнхэн одоо тийм үймээн самууныг намжааж, ард иргэдийн амгалан тайван байдлыг бий болгох үйлст хүүгээ, ханиа, аавыгаа явуулах гэр бүл хэр үлдсэн бол. Төр төмөр нүүртэй ч гэсэн төр нь цагдаагаасаа, үнэнч албан хаагчаасаа нүүр буруулж зоригийг нь мохоох ёсгүй.

Яг ийм хуулийг баталчихаад засах уу, болих уу гээд гацаачихаад байна. Энэ хэний захиалга юм бэ, эрх баригчид аа! Та бүхэн өөрсдөдөө хэрэгтэй хууль, тогтоомж, томилгоог хэзээ дуртай цагтаа ээлжит бусаар, ажлын бус цагаар ч атугай хуралдаад шийдэж чаддаг шүү дээ. Төр нь төрийн албан хаагчаасаа, тэр тусмаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангадаг цагдаагийн албаныхнаасаа хууль харамлах цаг ирсэн гэж үү.

Хуульч нэртэй ч хулгайгаар хууль батлахдаа гаргууд Х.Тэмүүжин тэргүүтэй хуулийг анх санаачлан батлуулсан хэдэн гишүүд хүртэл шинэ хуулийг батлуулахад анхаарал хандуулахгүй байгааг төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын үйл ажиллагааг сулруулах, хүчийг нь сааруулж, мохоох хүсэл эрмэлзэлтэй байгаа юм болов уу гэж хардахад хүргэж байна.

Үнэн хэрэгтээ 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хар үйл явдалд ямар гээчийн “үл үзэгдэх гар” оролцсоныг одоо ч мартаагүй. Хэн ч хэргийн учир шалтгааныг чин сэтгэлээсээ олохсон гэж хичээдэггүй юм билээ. Хэн нэгэн иргэнийг учир битүүлгээр егүүтгэх бус олон түмний нүдэн дээр, иргэдээ хамгаалж яваад таван цагдаа амиа алдсан байхад учир шалтгаан нь олдохгүй тийм бүрхэг байна гэж үү. Энэ үйл явдлаас цагдаагийн Дарга нар нь буруутан хэлмэгдэж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Одоо хэрэв ийм аймшигт үйл явдал давтагдвал мөн л ийм байдлаар үхсэний хохь, амьдын зол болоод, хэдэн дарга нь хэлмэгдэж хоригдоод л болоо юу.

  Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин улам муудаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдэх шууд шалтгаан болж өгч байна. Мөн одоо болох гэж байгаа сонгуулийн үр дүнг хэн нэгэн этгээд үл зөвшөөрөн жагсаал, цуглаан хийж эхэлбэл ядарсан иргэдийн сэтгэл, санаа хуурай өвсөнд гал авалцах адил асч юу болоод байгааг ч бүрэн ухамсарлахгүйгээр эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна. Энэ нөхцөл, байдалд цагдаагийн албан хаагчид олон цаг, хоногоор нойр, хоолгүй ажиллах шаардлага гардаг.

Манай улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухам сонгуультай холбоотойгоор өдөөгдөн гарч байсан гэдгийг мартаж болохгүй. Хэрэв иймэрхүү үйл явдал болвол хамгийн наад зах нь гав, бороохой зэрэг тусгай хэрэгсэл хэрэглэх эрх нь журмаар зохицуулагдаж байгаа бүрэн хамгаалалтгүй ажиллах урам зориг, сэтгэл санаа нь мохсон, хамгаалах хууль, эрх зүйн орчин нь сул байгаа цагдаагийн алба хаагчдыг хэн өмгөөлөн, хамгаалж, үүсэх сөрөг үр дагавруудыг хэн хариуцах вэ?. Төрийн алба хаагчид, ард иргэд хохирсоор л байх уу?

Эрх зүйн шинэчлэл нэртэй алдаатай бодлогын үрээр ажлаа хийж байгаад өөрөө хохирч үлдэнэ гэсэн айдас цагдаагийн алба хаагч, түүний ар гэрт бий болсон.

Улс орон, иргэдийн амар тайван амьдралын төлөө цаг, наргүй ажилладаг цагдаагийн алба хаагч, хууль сахиулагчдын үйл ажиллагааг саармагжуулах, тэднийг төрд итгэх итгэлгүй, сул дорой болгох нь хэнд ашигтай вэ, УИХ-ын дарга аа?

Энэ хуулийг 2015 оны тавдугаар сарын 11-нд өргөн барьснаас хойш баталж амжсан бол цагдаа нар “Намайг төр хамгаална. Би иргэдийн аюулгүй байдлын төлөө амиа өгсөн ч миний гэр бүл ядаж нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам авна” гэж өчүүхэн ч гэсэн амьдралын баталгаа талаас нь урам авах байсан. Харин одоо бол “Зугтсан ч яадаг юм”, “Амь байхад амьдрал болно” гэж бодох ёстой бололтой. Тийм л учраас энэ чухал хуулийг баталж өгөөгүй гэж харж болохоор байна.

Эцэст нь хэлэхэд дээр хэлсэнчлэн олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууныг тодорхой зорилго бүхий улстөрч, нам, эвсэл зохион байгуулж, ашиг хонжоо олдог жишиг олон улсад байна. Харин манай улсын хувьд энэ жишгийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох, эсэргүүцэл үзүүлэх чадвартай, албан үүргээ гүйцэтгэх сэтгэл санааны болон бусад баталгаагаар хангагдсан цагдаатай болмоор байна,  Эрх баригчид аа!!! Та өнөөдөр сонгуульд нэр дэвшин “Эх орондоо хайртай, Улс орныхоо төлөө амиа өгсөн ч яахав” гэдэг үгийг хээвнэг шүлэг уншиж байгаа мэт урсган зогсож буй. Гэтэл энэ үгийг чин сэтгэлээсээ хэлж, хэрэгжүүлж чаддаг цагдаа нар танаас энэ хуулийг гуйж байна. Та эх орондоо хайртай бол Цагдаагийн албан хаагчдын эрхийг хамгаалах агуулга бүхий Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ядаж хэлэлцээд өгчих л дөө. Гуйж байна, УИХ-ын дарга аа, УИХ-ын гишүүд ээ!

 Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (May 31, 2016 8:41:52 am )

    Энэ эруугийн элементууд торийг удирдаж байхад юу гэж цагдааг хамгаалсан хууль гаргахав дээ гнямдорж гуай арай дээр байжээ

  • зочин (May 31, 2016 10:40:55 am )

    Монголд төр байдаг уу оффшортонгууд олигархи л байдаг биздээ.З.Энхболд эд нартаа рекетлүүлнэ.

  • ЗОЧИН (May 31, 2016 10:48:40 am )

    ТАНАЙ САЙТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАН БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУУЛИАР 25 ЖИЛ АБА ХААСАН ГЭЖ 43-55 НАСНЫ АЛБА ХААЧАА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙН ТУХАЙ БИЧСЭН СЭТГЭГДЭЛИЙГ ЯАГААД УСТГААД БАЙГАА ЮМ ЦАГДАА ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАН БОЛОВСОН ХҮЧНЭЭ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ШИЙДВЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ХУЛЬИА ХЭРЭГЖҮЛЧИХЭЭД ДАРАА НЬ ХУУЛЬ НЭХЭХ ЁСТОЙ

  • ЗОЧИН (May 31, 2016 11:13:23 am )

    цагдаа хугацаа, ажлын амжилтаар олгож байсан цэргийн цолоо байхгүй болгосон хуулийг өөрсдөө захилан бичүүлж батлуулж албан тушаалын зэрэг дэв болсон гээд хийсэн ажилгүй, олгодсон цолныхоо дараагийн цол авах хугацааа болоогүй алба хаагч нартай албан тушаалын цол гээд том том таван хошуу олгоо биздээ цэргийн цол олгох журамаар цагдаад жилд 6-8 хүн хурандаа болдог байсан бол шинэ хуулиар гээд нэг жилд цагдаа хурандаа гэдэг таван хошууг 80 хүнд олгосон байна гэтэл амжилт гаргасан, хурандаа цол авах хугацаа болсон алба хаагч нартаа цолыг олгоогүй байна гэж хууль зүйн сайд мэдээлж байсан эд нар өөрсдөө албан тушалын төлөө яаж улайрч байгааг үүнээс харж болно хууль гаргаж өг гэж бичүүлэхийн оронд хууль журмаа өөрсдөдөө ашигтайгаар бус зөв хэрэгжүүлэх хэрэгтэй хугацаа болоогүй ажлын амжилт гаргаагүй хүнд цол олгож болсон юм чинь ажлын амжилт гаргасан хугацаа болсон алба хаагч нартаа хууль журмаа баримтлаад цолыг олгох хэрэгтэй гэдэгийг бодож хэрэгжүүлсэн бол зөв байсан гэхдээ оройтоогүй ороотойгүй гэдэг нь хууль буруу хэрэглэж алба хаагчаа хэлмэгдүүлсэн, цолыг нь олгоогүй байгаа бол хууль бус шийдвэрээ зөв болгох ,ажиллаас нь чөлөөлсөн бол ажилд буцаан томилох, цолыг олгоогүй бол цолыг олгох шийдвэр гаргах нь зөвөө яагаад гэвэл хууль бус шийдвэрийг засаж хуулийн дагуу болгодог хохирсон иргэний эрхийгсэргээдэг хуультай

  • Зочин (May 31, 2016 11:31:23 am )

    энэ зэвүүн бэлтрэг баянгол дүүргээс сонгогдохгүй.

  • зочин (May 31, 2016 12:42:18 pm )

    2016.7.1-ны өдөрөөс хэрэгжиж эхлэх захиргааны хуулиар хууль бус шийдвэрүүд бүгд автамтоор хэрэгсэхгүй болхоор хуульчилсан монгол улсын иргэн хүн эрэгтэй 60 эмэгтэй 55 нас хүртэл хөдөлмөрлөх эрхтэй гэж хуульчилсан60 нас хүээгүй хүнийг цэргийн алба 25 жил хаасан гэж ажиллаас чөлөөлж ажилгүйчуудын эгнээнд шилжүүлж байгаа асуудал хууль зөрчсөн үйлдэл байна цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд 25 жил цэргийн алба хаасан алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж хульчилсан болхоос цэргийн тэтгэвэр тогтоолговол ажилаас чөлөлж ажилгүйчуудын эгнэнд шилжүүл гэсэн заалттай хууль байхгүй тул цэргийн тэтвэр тогтоолгож ажиллаасаа чөлөөлөгдсөн улсууд ажилдаа буцаан томиогдох бүрэн боломжийг нээсэн хууль батлагдсан хууль сахиулах цагдаа цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа тул ажиллаас чөлөөл гэсэн шийдвэр гаргаж алба хаагчаа ажилгүйчуудын эгнээнд шилжүүлсэн бол хууль бус тушаалаа хүчингүй болгож ажиллаас чөлөөлсөн боловсон хүчнээ ажилд нь иомилохгүй бол хууль бусаар чөлөөлөгдсөн боовсон хүчнүүд ажилгүй байсан хугацааны цалингийн өрөнд орход бэлэн болж цэргийн тэтгэвэр тогтоолговол ажилллаас чөлөөл гэсэн заалттай хууль байхгүй болхоор буруутах нь гарцаагүй харагдаж байна

  • зочин (May 31, 2016 2:45:23 pm )

    хаа сайгүйл будлиан эмх замбраагүй байдал

  • Anonymous (May 31, 2016 4:32:32 pm )

    цагдаадаа ч биш хуулиндаа ч биш энхболд ганбат гээд энэ хулгайч нарын хийсэн хэрэг нь намынх хулгайлсан булхай нь илчлэгдэх болохоор юуг ч яаж ч гацааж хүчгүй болгож хагаралдуулж хэмлэж дуусгадаг уламжлалтай гарууд шүү дээ. Цагдааг нь хүчгүй болгож хуульгүй болгож ажиллах боломжгүй болгож байж л эд нар хулгайгаа хийж хуулиас гадуур аашлана энэ арай дэндэж байна иймэрхүү хужаа нохойнуудыг улс төрөөс байтугай улсаасаа зайлуулах цаг болсон.

  • зочин (May 31, 2016 6:05:44 pm )

    Тэ эрх нусгай.эхлээд үндсэн хууль зөрчсөн хуулиа дахин бүү хэрэглэ.олон тэр бум төгрөгөө эмнэлэгийн байраа төл. шүүх шинэчлэх будааөнөөдөрөөс нүүж бнааа.шүүхийн шийдвэрт ерөнхий сайдаа дагуулж очиж хоригдол эргэдэг тэнэг. хар тамхи татла зөөлө гэж дарамталж жоохон охин эргүүлнэээ….багшаа муулна өөрө юү ч мэдэхгүй…….их хурлыг төгөлдөр хуурч болгосон донгио…..

  • эрка (May 31, 2016 9:24:29 pm )

    цагдаа нар 3 ээлжээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байна. 24 гараад 24 хааяа нэг амрах юм нэг амрах өдөр нь тийм ч хамгаалалт ийм ч найр наадам тиймч УИХ-ын гишүүд ирнэ гээд амрахгүй юм. маргааш нь оройн эргүүлд гараад маргааш нь 24 цагийн ажил хүлээж байх нь тэр тэгж бодохоор жинхэнэ хүний хөдөлмөрийг мөлжиж байна. 3 жилд бодохоор 3 ээлжээр эргүүлд бас гарахад 2 жилд нь бүтэн ажиллаж байна ингээд бод доо

  • E нараннаранd (June 01, 2016 9:28:16 am )

    ardchilln ved iim l tor zasag bii bolson chvv dee odoo songoltoo l zov hiih vldleedee ardchilliinhniig songobov vvnees ch hetsvv amidral hvleej baigaa

  • харчудай (June 01, 2016 10:16:40 am )

    Төрд тус бус ус болдог нөхдийг сонгохгүй байхаас бүх зүйл эхлэнэ.Иргэд хууртаж болохгүй.
    Улс орныхоо хувь заяаг хэний мэдэлд өгөх вэ? гэдгээ сайн тунгаа.Иргэд бүү талц,өдөөн хадгалганд битгий ор,өөрийн үзэлтэй,итгэл үнэмшилтэй байгаач.Энэ үндэстнийг харийнханы гарт атгуулах санаа зорилготой хувь хүмүүсээс салах ёстой.Тагнуулын байгууллагыг задалж цацсан будаа болгосон. Одоо Цагдааг сульдаах бодлого хэрэгжсээр байгаа нь ил болсон.Энэ утгаара төр хүчгүй болж дуусаж байна.Монголын төр хэдэн хүний тоглоом болж эмтэрч нурсаар ,мөхөхийн ирмэгт тулсан шүү.АРД ТҮМЭЭН АНХААРААРАЙ

  • 0000 (June 01, 2016 10:42:23 am )

    ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН ЛУЙВАРЧИН НАР ЦАГДААГ ТӨРИЙН НЭРЭЭР ӨӨРӨСДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ НОХОЙД БАРИДАГ МОДОО БОЛГОЖ БАЙНА

  • Цагдаагийн ар гэр (June 01, 2016 11:21:00 am )

    Цагдаагийн байгууллагыг дэмий онолч Тэмүүжин жинхэнэ самараад хаялаа даа , цагдаа төрдөө ч нүүргүй ард түмэндээ ч нүүргүй , дээр нь хэдэн өөрсдийгөө генерал хурандаа гэж өргөмжилсөн хэдэн гаж амьтад. Цагдаа хүчний биш үйлчилгээний байгууллага гэж дэмийрсээр байгаад одоо цагдаагийнхан согтуу хогийн новшнуудад доромжлууллаад бараг жорлонд түшиж оруулж шээлгээд битгий агсан тавиач гээд гуйгаад зогсож байнашдээ , Хамгийн хүнд ажлыг хий ж байгаа хэсгийн байцаагч ,эргүүл, замын цагдаа ,мөрдөнгүүд нь амралт байхгүй байнгын эргүүл хамгаалалт дээр нь үндсэн ажлаа хийнэ. Тэр цагдаа нар чинь цаанаа гэр бүлтэй үр хүүхдүүдтэй шдээ хэзээ ар гэртээ анхаарал хандуулж хэзээ сурч боловсрох юмбэ. За бүр энэ талаар ярихаа болий наад хэдэн цагдаа нараас чинь эрүүл хүн олдохгүй дан нойр хоол дутуу дээрээс нь удирдлагын дарамт,

antalya rent a car