МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс арчаад хаячих хоншоортой аавын хүү өнөөгийн улстөрчдийн дунд лав алга. Үүнийг нь мэдсэн Намбарын хүү баруун, солгойгүй Монголын төрөөр “тоглож”, дахин эрх мэдэл хийгээд албан тушаалд шунаж сууна. Гэхдээ түүнд нэг сул тал бий. Мань эрийн ганцаарчилсан улс төрийн тоглолт хаяаг нь түшиж, өөрийг нь бараадсан нэгнийг үргээж, эцэстээ ганцаараа үлдэх нөхцөлийг бүрдүүлчихсэн. Одоо түүний хажууд яг тэр гээд оноод хэлчих олонд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидер байхгүй ч эзэндээ үнэнч үлдсэн цөөхөн тооны хүн бий. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэтийн аз нь шовойж, албан тушаалд заларсан нөхөд л намынхаа даргыг бараадан үлджээ. Дээр нь “Н.Энхбаярыг л түшиж байхад ямар ч хамаагүй албан тушаалд очно” гэдэгтээ бат итгэчихсэн яваа Ж.Эрдэнэжамъян, Б.Тулга, Н.Удвал нарын нөхөд. Хамгийн сонирхолтой нь, эд нараас нь өөр тулах цэггүй, түших хүнгүй үлдсэн Н.Энхбаяр дарга улс төрийн ээлжит тоглолтоо өлсгөлөнгөөр үргэлжлүүллээ. Шуудхан хэлэхэд, нас өндөрт гарсан эмээ, өвөө нарын “даралтаар тоглож”, ээлжит улс төрийн “шоу”-ндаа хөг нэмэх нь тэр. Үнэндээ улс төрийн том намууд нэр дэвшигчдээ тодруулж байх хооронд Намбарын хүү Ялалтын талбайд таван ханатай гэр барьж, мацаг барих юм чинээ хэн санах билээ. Болохгүй бол өлбөрч “үхнэ” гэх тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон мань эрийг өнөөх үлдсэн үнэнч дагалдагчид нь хүртэл дуурайлаа.
Тэдний өлсгөлөн зарласан шалтгаан нь Н.Энхбаяр болон бусад нөхдийг нь УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахгүй байх магадлалтай болохоор ийнхүү Ялалтын талбайд гэр барьсан гэх. Үгүй ээ, мөн солиорол шүү. Ямар сайндаа л олон нийтийн сүлжээгээр “Н.Энхбаяр жаахан л таргалахаараа өлсгөлөн зарлачих юм. Айлын хүүхдүүд ийм айхтар. Жин барих нь хүртэл сенсацитай…” гэх хошин яриа явж байх вэ дээ. Ингэж олны “бай” болон байж гудамжинд өлсөж хэвтэхээр гэртээ хариад ач, зээ нараа хараад амар жимэр амьдарч болдоггүй л юм байх даа гэх нэгэн ч байх юм. Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр болон намынх нь нөхдөд санаа зовсон өвөө, эмээ нар Ялалтын талбайг зорьж эхэлсэн сурагтай. Чин үнэнийг хэлэхэд, өөрийгөө төдийгүй өрөөлийг хүртэл хөлдөө чирсэн улс төрийн ээлжит “шоу”-гаа зүгээр л больчих хэрэгтэй шүү дээ, Н.Энхбаяр дарга. Эсвэл нэгэнт л мань эрийг хэзээ ч улс төрөөс арчиж хаяж чадахгүй гэдгээ өнөөгийн төрийн түшээдүүд зүгээр л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Арчаад хаячихаж чадахаар байсан бол цаг хугацаа хангалттай байлаа, та нарт. Тэгэхгүй бол дунд нь ард түмэн хохирч, Н.Энхбаяр дарга сонгуулийн “шоу”-гаа үргэлжлүүлсээр л байх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
E нараннаран (May 31, 2016 8:22:43 am )
Энхбаяр энэ шоугаа зогсоох хэрэгтэй аялдан дагагч н р нь гэсэндээ зөв буруу аливаа зүйлд нь зөвлөж яагаад болохгүй гэж энэ хүний шоуны аялдан дагагч нар албан тушаалын хэнээтэн нар болиоч ард түмнээр өрөвдүүлэх гэсэн ухаантай юм байхдаа худлаа матарын нулимс гаргаж тэнэгтээ бооиоч улс төрийн бүх өндөриалбан тушаал хашиж хангаоттай хөрөнгө авилгад авч явсан шүү дээ ард түмэнд наалдсан юм юу байна та нарын энэ шоунаас боож ард бид ядарч туйлаж байна
өндөр настан наран
-
ц.оюунгэрэл (May 31, 2016 8:32:46 am )
салга батүүл цатгалан тарвага хоёр их даапаалж байна.
-
Од (May 31, 2016 8:41:13 am )
Улс төрд Энхбаяртай тэнцэх хэмжээний улстөрч, алсын хараатай хүн байхгүй байна.АН МАН бүгд дор дороо довоо шарлуулж оффшорлуугаа мөнгө хийхээл сайн хийдэг.Улс орон,ард түмний амьдрал бол цаашаа л байгааг бүгдээрээ л бие сэтгэлэээрээ мэдэрч байна.
-
Сүлд (May 31, 2016 8:45:26 am )
УИХ суусан гишүүд худал яриж бна Далд санаа нь Энхбаяр гэдэг хүнийг зориудын явуулгаар сонгуульд орж ялалт байгууулах вий гэж айдастай бна
-
элийрэгч (May 31, 2016 8:45:50 am )
шударга үнэн ард түмэн үзэл бодлынхоо төлөө явсан хүн амжилтанд хүрч болдогын тод жишээ боллоо шударга үнэн яллаа МАНАН одоо хууль бус үйлдлээ зогсоо
-
Лүндэг (May 31, 2016 8:46:46 am )
Үнэн шударгийн төлөө зүтгэж яваа энэ хүнийг яах гэж ингэдэг байна. Ийм нэг талыг барисан нийтлэл бичиж байгаа хүн улс орон аль зүг рүү чиглэж явааг мэдэж байна уу? Улсын мөнгөнөөс хулгайлж ОФФШОР дансруугаа хийж байгаа нөхдүүдийн эсрэг хэн үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.Энхбаяр болон МАХН л байна.
-
ГАВАР (May 31, 2016 8:51:22 am )
ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ БООГДУУЛАЖ БАЙГАА БОЛХООР ӨЛСӨГЛӨНӨ ЗАРЛАХААС ӨӨР ЯХ БИЛЭЭДЭЭ. МАНАН 2 ХҮНИЙ ЭРХИЙГ ИХЭЭХЭН ЗӨРЧИЖ БАЙНА ЭНЭ МОНГОЛ УЛСАД ЧИНЬ АМЬДРАХ ҮҮНХЭЭР ХЭЦҮҮ БОЛСОНО БАЙН ШДЭЭ. АРД ТҮМЭН ӨӨРӨСДИЙХӨӨРӨӨ АМЬДРАХ ЭРХ АШИГ ЭНЭН НИЙГЭМД АЛГА БОЛСОНО БАЙНА ШҮҮ ДЭЭ БҮГДЭЛ МАНАН 2 ЫН ЗОХИОСОНО ХУУЛЬ НЬД АРД ИРГЭД БИД АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТИЙМ БОЛХООР АРД ИРГЭД БИД НИЙЛЭЭД ТЭМЦЭХ ХЭРЭЖГТЭЙ МАХН НАМ АА ДЭМЖИНЭ ДЭМЖИСЭЭР ЭРСЭН ШҮҮ ДЭЭ АРД ИРГЭД БИД
-
бархас (May 31, 2016 8:51:44 am )
юун шоу вэ ард түмэнийхээ ТӨЛӨӨ өөрийн эрүүл мэндийг үл хайхран өлсөглөн зарлаж ардчилалыг бүрэн утгаар нь хөгжүүлэх гэж эрх чөлөө , эрх тэгш нийгэмд амьдралуулахын тул зоригтойгоор дуугарч байна аа АРД ИРГЭД ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
-
АН МАН-д (May 31, 2016 8:52:11 am )
Монгол хүн Монголдоо байж ягаад АН МАН угваагүй гаруудаас зөвшөөрөл авч өлсөхёстой юм Монголдоо байж 3 сая хүн тэжээж чадахгүй байж 76 гишүүн байж .
-
бархас (May 31, 2016 8:53:13 am )
юун шоу вэ ард түмэнийхээ ТӨЛӨӨ өөрийн эрүүл мэндийг үл хайхран өлсөглөн зарлаж ардчилалыг бүрэн утгаар нь хөгжүүлэх гэж эрх чөлөө , эрх тэгш нийгэмд амьдралуулахын тул зоригтойгоор дуугарч байна аа АРД ИРГЭД ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
-
Иргэн (May 31, 2016 9:01:01 am )
Монгол улсын нийгэм шударга бус байгаа нь ард түмнийхээ итгэл найдвар болж сонгосон ардчилал шударга ёсыг уландаа гишгэж шударга бус үйлдлийг зорилго болгон ажиллаж байгаа АН МАН-ууд одоо энэ бусамаг явдлаа зогсоох хэрэгтэй… үүний төлөө тэмцэж, дуугарч чадах нэгэн байх хэрэгтэй
-
Отгоо (May 31, 2016 9:01:19 am )
Эрхийнхээ төлөө тууштай тэмцсэний эцэст үр дүнгээ үзнэ шүү дээ. Энэ бол шоу биш шүү ард түмээн Хэн ч байсан эрхээ хамгаалах гэж ингэх л байсан шүү дээ. МАХН болон Энхбаяр даргыг дэмжиж байгаа шүү.
-
Мөнгөө (May 31, 2016 9:03:22 am )
Шоу гээд бичээд байх ч гэж .Энэ нийтлэлийг захиалсан хүн Энхбаярыг улстөрд орохоос үхтлээ айж байгаа нь мэдэгдэж байна.Одоогийн МАНАН-ийн үеийн нийгэмд үнэн үг хэлсэн хүн эрх мэдэлтнүүдийн дайсан болж хувирдаг нь нэгэнт ил тодорхой болсон зүйл.Ийм болоод л МАХН Энхбаярыг доромжилж байгаа юм.
-
Сүмбээ (May 31, 2016 9:04:01 am )
Сонин хүртэл ийм хачин юм бичдэг ээ, харваас хүн доош нь хийж муулсан, ядаж бхад үг үсгийн алдаа ч гэж аймар, сонинд гаргаж сайтад тавьдаг юмаа хянан тохиолдуулдаг хүн бдаггүй юмуу.
-
АН МАН-д (May 31, 2016 9:05:20 am )
Хуулийг гуувиулж үнэнийг хэлсэн хүнийг хууль болон цагдаа хүчний байгуулгаар тарааж бна
-
Мөрөн (May 31, 2016 9:15:36 am )
Анхнаасаа МАНАН ингэж хор хутгаж СЕХ-той тохиролцож МАХН-г шахах гэж оролдоогүй байсан бол МАХН өлсгөлөн зарлахгүй байсан юм ш дээ. Шударгаар өрсөлдчих хэрэгтэй шүү дээ.
-
Сүмбээ (May 31, 2016 9:18:27 am )
Энэ өлсгөлөн ард түмнийг туйлдуулж байна гэнүү, мэдрэл нь зүгээргүй хүн бн даа. Туйлдуулсан нь 2012 оноос хойш монголын төрийн жолоог барьж байгаа АН юм шүү. Ямар ч хүнээс асуусан тэгж л хэлнэ. Өнөөдөр цалин хаанаа ч хүрэхгүй, мөнгөний ханш навс унасан байгааг махн-ын буруу гэж хэн ч хэлэхгүй, дийлэнх болсон АН бас МАН-н л бодлогогүй үйл ажиллагааны хор юм
-
зочин (May 31, 2016 9:35:49 am )
шударга ёсны төлөө өлсгөлөн зарлахад ард түмэн туйлдлаа юу? ардчилсан тарвагууд туйлдуулвуу?
-
Мөнх (May 31, 2016 9:42:32 am )
Бие нь одоог хүртэл бүрэн тэнхрээгүй байгаа хүн яагаад өлсгөлөн зарласан байх уу?Болж бүтэхгүй байгаа зүйлс,аалзны тор шиг орооцолдсон улс төрчид ,компаниуд тэдгээрийн тойрон хүрээлэгчдийн хуулиас гадуурх явдал хэрээс хэтэрч байгаа мөн үнэн мөнийн төлөө үгээ хэлж байгаа нэгнээ шоронд зохиомол хэрэг үүсгээд хорьдог үйлдлийг эсэргүүцэж зөв зам руу нь оруулахын тулд л юм.
-
Дондог (May 31, 2016 9:43:15 am )
Эрхийг маань хаана ч хэн ч ингээд хязгаарлаад зөрчөөд байсан бол би ч гэсэн ямар нэгэн арга хэмжээ авах л байсан шүү дээ. Энхбаяр дарга болон МАХН-н гишүүдийн эрхийг давхар ноцтойгоор зөрчөөд хааж боогдуулаад байсан болохоор л эрхийнхээ төлөө тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн нь энэ шүү дээ. АРД ТҮМЭН минь сайн бодох хэрэгтэй шүү.
-
Иргэн (May 31, 2016 9:57:36 am )
ЭНХБАЯР БОЛ САЙН УЛС ТӨРЧ БАЙСАН МОНГОЛЫН УЛС ТӨРД АЖИЛЛАЖ БАЙХДАА ИНГЭЖ АРД ТҮМЭНЭЭ ТАРТАГДАНА ТУЛТАЛ НЬ ӨРӨНД БАРИУЛЖ БИШ ИХ ӨРИЙГ ДАРЖ БАЙСАН ХИЙСЭН АЖИЛТАЙ ХҮН ХАРИН АРДЧИЛСАН НИЙГЭМ БИЙ БОЛООД ШУДАРГА БАЙДЛЫГ БУС ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙХАД ОДОО ЭНЭ БУЛХИАГАА БОЛИОД МАНАН МАХН-тай ШУДАРГААР ӨРСӨЛДӨӨД ЧАДДАГ ЮМ БОЛ ГАРААД ИР Л ДЭЭ…
-
hereglegch (May 31, 2016 10:43:19 am )
Сайн муу гэж хуваагдалгүй Монголчууд нэг цул байх юмсан
-
зочин (May 31, 2016 11:04:03 am )
элбэгдорж монголыг шуудайд хийсэн үхрийн эвэр болголоо
-
999 (May 31, 2016 1:25:53 pm )
Н.Энхбаяр дарга бол үнэхээр агуу хүн, сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй. Монголчууд бид нар чинь унасан хүнийг өшиглөдөггүй , цусаа гартал зодолдчихоод инээгээд л эвлэрдэг , хүний ачийг хэзээ ч мартаж болохгүй, …………..
-
a (May 31, 2016 3:40:54 pm )
улс төрийн 3 өндөрлөгт гарчаад юу хийсийн бэ тэр үед улсаа хөгжүүлэхгүй яасан юм бэ
-
Anonymous (May 31, 2016 5:31:33 pm )
mongoliin tord gaigaar uchirsan hun dee, namaasaa ner devshuuleh hurlaa hurtel hiihdee albaar 4 tsag hoishluulj huuli zorchdog yaaj bgaan, mongoliin tord ostei hun bh
-
zoshin (May 31, 2016 6:56:09 pm )
Энхбаяр Монголыг өрнөөс гаргаж байсан Энхбаяр оффорт данстай байсан уу
-
zoshin (May 31, 2016 7:00:47 pm )
Сэтгүүлч нар бичээд бай муулаад л бичээд бай монголчууд адлагдсан хүнээ өмөөрдөг өрөвч хүмүүс билээ тэгээд сонгуулийн дүнг харьяа
-
0000 (June 01, 2016 10:26:29 am )
ЭНХБАЯР АРГАГҮЙ ТОМ СЭТГЭЖ БАЙНА ШҮҮ ЗӨВ ЗҮҮД ЗОРИВОЛ ХЭРЭГТЭЙ ХҮН ДЭЭ
-
zochin (June 01, 2016 1:10:35 pm )
eesh ene hajuud ni bgaa 3 bas ner devshih huseltei hun uud uu odoo bolcheech ee uchig ichig
-
mongol busgui (June 01, 2016 2:54:23 pm )
ene hun erh medel, höröngö möngnii tölöö ölsöj ,uhsench hamaagui geed suuj baina daa.ölön shunaltai humuus ,bur ehnerteigee hamt suuj baidag ,estoi ichih nuur gej ene humuust algaa.
-
Ядуу монгол (June 01, 2016 6:10:13 pm )
Энэ хүн ард түмэн эх орныхоо сайн сайхны төлөө авигалч, хулгайч, опшортонгуудтай тэмцэж байна. МАНАН юу өгсийн. Хулгайч эх орноо зарж баяжсан дээдчүүл Айгаад үчихээд байгаагаа мэдэж байна уу
-
irgen (June 01, 2016 8:56:31 pm )
Enhbayar,Jenko 2 gej dabarsan luibarchin bna aa.Hulsnii kometchid n adilhan
-
irgen (June 01, 2016 10:01:13 pm )
enhbayar shorongiin yaltan shig aashilj bna
-
zochin (June 02, 2016 12:56:28 am )
N. Enhbayarig demjij bna.
-
зочин (June 02, 2016 7:26:19 am )
Enkhbayar gej xun ix uriig tegelsen shu dee. Argaa baraad l ulsuj baigaa bailgu idee. Hen ch iim nasandaa ingej zorigtoi temjzej chadaxgui l bolvuu. Bi l xuvidaa demjine ene xuniig.
-
зочин (June 02, 2016 11:04:18 am )
Хэзээ ч цаддагуй елсгелен бирд гэж амьтан байдаг гэсэн яг тэрэнтэй адилхан харагдаж байна бух л ендерлегт гарч узсэн хун биз дээ одоо юу дутуу юм бол хаан болох гэсэн юм болуу
-
зочин (June 05, 2016 9:50:44 am )
нөгөө хоёр өрөнхийлөгч шигээ Цэц оюутолгой хавиар чимээгүйхэн хий гэсэнийг хийгээд улсаа хөгжүүлээд явж байсан бол дээр байхгүй юу
-
irgen (June 08, 2016 4:46:04 pm )
bolioch mangaruud aa
39 Comments