Уг нь УИХ-ын сонгуулийн 60, 61 дугаар тойрог буюу Сүхбаатар, Багануур дүүргийн тойрог л доо. Гэвч нэр дэвшигчдээс нь хамаарч уг тойргийг “тагнуулчдын тойрог” хэмээн нэрлээд байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын 60 дугаар тойрог болон Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хороонд АН-аас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, МАН-аас Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар өрсөлдөхөөр болж.
Харин УИХ-ын 61 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороонд АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд нар нэр дэвших эрхээ авч, өрсөлдөхөөр болоод байгаа.
Тэгвэл АН-ын Х.Тэмүүжин, М.Батчимэг нар “тагнуулч” хэмээх нэрийг зүүх болсон. Тиймээс л УИХ-ын 60, 61 дүгээр тойргийг “тагнуулчдын тойрог” гэж нэрлээд байгаа ойлгоно биз.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Монгол Улсын дотоод хэрэгт хамааралтай мэдээ, мэдээллийг дамжуулдаг байсан тухай Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж өөрийн сайтдаа байршуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Гэхдээ энэ асуудлыг манай хуулийн байгууллагынхан шалгаж хүндрүүлээгүй. Учир нь Хууль зүйн сайдын албан тушаалтай холбоотой болов уу гэж таамаглаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав нь Эрүүгийн хуулийн 79.1 буюу “Төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн” гэх үндэслэлээр буруутгагдаж, шүүхээс ял сонссон байдаг. Туслах нь тагнуулч байсныг шүүх тогтоосон байхад гишүүн уснаас хуурай гарч байгаа нь бас албан тушаалтай л холбоотой болов уу гэж таамаглахаас аргагүй.
Тэгвэл ийм хүмүүс нэг нь тойргоо сольж, нөгөө нь тойрогтоо “гологдож” Сүхбаатар дүүрэгт нэр дэвших болсоноор тус дүүргийг УИХ-ын сонгуулийн “Тагнуулчдын тойрог” болгон хувиргаад байна.
А.Аюуш
Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
зочин (May 30, 2016 2:41:47 pm )
сонгогчдын мэдэх асуудал болж дээ
-
Anonymous (May 30, 2016 5:28:15 pm )
Шоронд хйй
-
Anonymous (May 30, 2016 6:08:55 pm )
Тэмүүжин, Батчимэг гишүүдийг дэмжиж байна.
-
үнэнч (May 30, 2016 8:21:30 pm )
Олигтой хуруугаар өлгөөд авчих хүн алга даа
-
ZOCHIN (May 30, 2016 8:38:49 pm )
BATCHIMEG , YEMUUJIN HOER N IH HURALDAA SUUSAN N DEER EE. MONHORGIL 7 SARIIN 1 NII GOL HUNSHDEE.5 SAIHAN ZALUUG YALAA.SY BATBOLD BOL IDEJ UUHIIN ULAAN SHUNAL TORIIN AJLAAS HOLHON BAI………
-
Dorj (May 31, 2016 5:44:52 am )
Batchimeg Temuujin 2 bol ih hurald neg hesegtei zailshgui suubal zohih humuus monoosoo mondoo. Gehdee Temuujingiin hubid hubi uls torchiin talaasaa anhaarah zuil bii. Batchimegiig tagnuultai holboh yamarch undeslelgui zuil.Ene emegtei bol tanhimd suugaa 76 dotroos ehnii 5 dotor oroh hundee. Eronhiilogch hiisench chadahaar tsegtsersen , bolobsorson , mash zob hun gej boddog.
-
zochin (May 31, 2016 6:01:51 am )
Sain mecehgui l bna. AN-iin UZH-g 20 sayar hudaldaj avsan gej duulsan um bna. Batchimeg gedeg emegtei tuslah hiij baisan hunee yagaad shorond oruulav?
-
Dorj (May 31, 2016 6:03:14 am )
Temuujin chi honzognuur zangaa l tataj, heleh yarih ugendee bodoltoi handahgui bol hetsuu shu. 76 – d neg heseg baih hun monldoo.Gebchig huuli erh zuin shintgel nereer huuliin baiguullaguudiin butetsiig ebdej, amidralaas hol , bieleh bolomjgui orchuulgiin huuli sanaachilj tuuniigee ulaaran hamgaalj Dorligjabiigaa heleh helehguigeer muulj nileed tabtirguitsen shu. Alban tushaaliin shunalaa dar.Ahmadaa , bagshaa ,sons hundel. Tertei tergui chinii ue irne
-
зочин (May 31, 2016 8:04:55 am )
АН-ыг сонгож болохгүй, 4 жилд хийсан лай нь хангалттай
-
Ard tvmenii tuluulul Z (May 31, 2016 12:46:28 pm )
Temvvjin, Battsetseg 2 odoo bolno. Temvvjingiin tur, turul 2-n shunal ihdesenees bagdaagvi shvv. Ta oligtoihon ajilaa hiij chadah hvn bish shvv.
10 Comments