antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 3 comments

МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө

нийтлэсэн Admin

803_6210745899

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ ” МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч энэ үеэр онцолж байлаа. Олон нийтийн зүгээс МАН залуучуудад итгэл хүлээлгэж, хариуцлагатай сонголт хийлээ гэсэн эерэг хандлагууд нэлээд гарч буй.

801_620045196

802_6206112984

Ц.Тунгаа 

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Мөнх-Од (May 30, 2016 4:28:35 pm )

    Манай нам хамгийн түрүүнд бүртгүүллээ,улс орноо одоо манай нам аварна гэж л хуцана биз.Яаж ийм явуургүй үзэл бодолтой байж чаддаг байна.Ийм байхад яаж төрийн эрхийг барих гээв.Амжихгүй л байх.

  • Иргэндоктор (May 30, 2016 5:29:55 pm )

    Мөнхбат өөрөө яруу найраг болор цом гэж явж байсан болохоор Г.Мөнхцэцэгийг Говьсүмбэрт лобби хийж дэвшүүлж дээ.МАН л лав Говьсүмбэрт нэг суудлаа алдсан.Энэ удаагийн Их хурал яруу найрагч дуучин,бөх,тамирчнаар дүүрэх нь үү,арай үгүй байгаа даа.Уг нь Маш сайн хуульч,доктор проффесор,эдийн засагч,санхүүгийн хүмүүс л хэрэгтэй ш дээ.Урд өмнө нь дан бизнесийн хулгайч луйварчид байсан.Яг л Амаржаргал шиг хүмүүс хэрэгтэй ш дээ

  • Бичээч (May 31, 2016 10:10:42 am )

    Дорнодоос нэр дэвшиж буй ГУРИЛЧУЛУУН өнгөрсөн хугацаанд аймаг орныхоо төлөө дуугарсан уу. Юу хийв. Хэдэн дүү нар ойр дотныхоо хүмүүсийг л өөд нь татсан..Энэ хүн Сэлэнгэ аймгийн НОЁН уулаас дэвших ёстой баймаар. Халхголын газар нутгийг өөртөө ашигтайгаар чөлөөт бүс болгох төсөл бариад гүйж яваа энэ нөхөр ДОРНОДЧУУДААР тоглож ханах болоогүй юу.

antalya rent a car