antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 6 comments

Хоол гуйсан хүүхэд залуус олширч, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна

нийтлэсэн Admin

d748f52dc34d327a5561346d9e50a600Монголчууд үнэхээр өлсгөлөн амьдарч буй нь алхам тутам мэдрэгдэж байна. Яагаад гэхээр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх буюу УИХ дэлгүүр, Багшийн дээд, Сансар, 13-р хороолол зэрэг хотын төв хэсэгт хүнээс хоол гуйсан, мөнгө горьдсон боломж олдвол хулгай дээрэм хийх гэсэн горьдлогын харцтай хүүхэд залуус хэт олширчээ.

Өнгөрсөн сард спортын төв ордны урдуур алхаж байсан хоёр эмэгтэй нэг нэг хоол барьчихсан алхаж явтал, 15,16 настай болов уу гэмээр өрвөгөр шар хүү нэгнийх нь хоолыг булаагаад машинд дайруулах шахар зам хөндлөн гараад гүйчихсэн. Яг ийм дүр зураг маш их байна. Заримдаа гэрэлтдэг торонд хүнсээ хийгээд явж чадахгүй байдалд хүрч байна. Торны цаанаас идэх зүйл л харагдвал гуйж ирээд гуйхь эсвэл булаах нь мөнхийн үзэгдэл боллоо. Өмнө нь захын гэр хорооллынхон л иймэрхүү дүр төрхтэй байсан бол одоо хотын төвөөр ийм болжээ. Өөрөөр хэлбэл Зайсангийн баяууд тансаг хорооллын оршин суугчидаас бусад нь хагас өлсгөлөн амьдраад байна уу л гэж бодогдох юм. Заримдаа 20 гаруй насны том залуус хүүхдүү гүйлгэж, гуйлга гуйлгаж байгаа харагдах юм. Энэ бол ажилгүйдэлтэй холбоотой. Тэдэнд хийх ажил олдохгүй ч байх шиг байна. Эрх мэдэлтнүүд иргэдээ ядаж хоол гуйлгахгүй амьдруулах арга байдаггүй л юм байх даа.

Дээрхийг батлах мэт нэг баримт бол зах худалдааны төвүүдийн хүнсний борлуулалт муудсан гэх яриа. Хүчит шонхор захад 15 жил махны наймаа хийж байгаа Д.Намнан ингэж ярьжээ. “Махны үнэ бага багаар бууж байгаа. Гэхдээ иргэд махаа бага, багаар нь худалдаж авсан хэвээр л байна. Иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх бүрт буурч байна. Нэг килограмм мах аваад явах хүн олон байна. Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй”.гэжээ

Харин Барс захынхан ярихдаа “ Өнгөрсөн жилээс хойш жимс, жимсгэний үнэ тогтмол өсөлттэй байсаар ирсэн. Нэг хайрцаг тутамдаа 15000-30000 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал, өнгөрсөн жил хайрцаг чинжүүг 30 мянган төгрөгөөр зарж байсан бол өдгөө 50-55 мянга болсон. Үнийн нэмэгдэлд валютын ханшийн зөрүү, үлдсэн нь гаалийн татвар нөлөөлж байна. Тэгэхээр бидний оруулж ирж буй барааны үнэ нэмэгдэхээс аргагүй. Ард иргэдийн цалин нэмэгдэггүй учраас ядуурал бий болж иргэдийн худалдан авалт буурч байна” гэсэн байна. Харин хүнсний ногооны хувьд 800-1200, лууван 1800-2000, байцаа 1300, сонгино 1500-2000 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Н.Чимэг

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (May 30, 2016 2:02:58 pm )

    Ийм нийгэмийг бид хүсээгүй .

  • Ahmaduud (May 30, 2016 10:22:00 pm )

    Punheriin hognooc ideh yum fvvj idej bga hvmvvs olon haragdah bolloo mongolchuudaa urubduh yum hoich ve mini yandaa ard tvmeen sereechee sereh tenhelgvi boltol ulsuj bga yum shigee

  • Mongol (May 31, 2016 2:43:19 am )

    Ulsiig 26 jiliin dotor suiruulsen toriinhon buruutai, uls hogjihgui
    darga nar ni bayajij ard tymen ni guilgachin bolj baigaa um baina….Uls gej helehed hezyy boljee.

  • зочин (May 31, 2016 8:02:08 am )

    АН-г 12 онд сонгосондоо харамсаад барахгүй байна, алдаагаа засах хэрэгтэй

    • зочин (May 31, 2016 8:02:57 am )

      Харин тийм энэ АН-аас хурдан салцгаая

  • zochin (May 31, 2016 10:11:57 am )

    AN-iig tor barihaas omno arai ch iim baigaagui ee, AN oorsdoo ulsiig maani zarj urj, bidnii tolson tatvariin mungiig luivardaj zovhon oorsdoo bayajih gej ard tumniig “bultaaraa hogjii, saikhan amidarya” ene ter gej toglog ugaaj +har mashiniihaa buyanaar garch ircheed bidniig iim bdald oruullaa. Odoo songuuliar aldaagaa zasch AN-iig toroos zailuulah heregtei. Uhaarch, Seheereesei ard timen mini. Songuuliin HAR mashinaar l AN garchihgui bol ch ard tumen odoo tedniig songohgui ee.

antalya rent a car