Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (May 30, 2016 1:28:20 pm )
woow sain baina shd.
-
дандий (May 30, 2016 3:44:40 pm )
Анхан шатны шүүх гэж нэг завхарсан газар байна уу, эсвэл улсын дээд шүүх гэж доод байгууллагын шийдвэрээ үгүйсгэдэг даварсан газар байна уу. Шүүхийг ямар ажиллаж байна гэж дүгнэх вэ? Алийг нь шударга шүүх гэх вэ?
-
зочин (May 30, 2016 6:26:14 pm )
одоо нөгөө Дэмбэрэл нарын хүмүүс буцах уу
3 Comments