antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2016 25 comments

ХААН банк юм уу, ДААМ банк юм уу?

нийтлэсэн Admin

haan

Монголын банкны салбарт монопольчлолоо тогтоосон банк бол ХААН банк. “ЭРХЭМ ТАНЫ ИТГЭЛТ АНД” гэх сүржин уриагаараа  сурталчилгаа хийж ирсэн тус банк үнэн хэрэг дээрээ бол Монголчуудаас хол, Монголчуудад халтай банк гэдгээ удаа дараа нотлон харуулж байна. Япончуудын хөрөнгө оруулалттай, тэр хэрээрээ мөнгөний урсгал нь гадагшаагаа байдаг тус банкны картын үйл ажиллагаа доголдсоны улмаас хэчнээн Монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж, асуудал үүсч, ард нь амьдралд нь эдийн засгийн хор хохирол учирсныг ХААН банк тооцож суугаа болов уу. Гол нь Монголчуудын олонх нь ХААН банкны картын үйлчлүүлэгч бөгөөд  өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг нь  картын хэрэглээ болчихоод байгаа ийм үед сүр хүчээ мэдрүүлэн иргэдийг хохироодог нь ямар учиртай болохыг ХААН банкнаас тодруулмаар байна.

Ер нь ХААН банк харилцагчдаа хүндэтгэдэггүй гэдгийг баталгаажуулах бас нэг мэдээлэл бол Монгол Улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их  мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж  өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныхан иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж,  оюутан залууст үйлчлэхгүй гэж ялгаварлан гадуурхаж байсныг эргэн сануулмаар байна. ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь л хүн болохоос бага  мөнгөөр үйлчилгээ үзүүлдэг оюутан залуус бол огт чухал биш гэдгийг илтгэх баримт бүхий зургийг уншигч та харж байна.

haan1

Хуучин Хөдөө аж ахуйн банк гэж байсныг авч ХААН гэж нэрлэн нэрээр нь тоглолт хийсэн нөхдүүд Монголчуудад хүүтэй мөнгө зээлж байгаагаа их буян гэж санаж, элдэв аргаар ДААМ гарах гэж байгаа бол эндүүрч байгаа хэрэг юм. Иргэдэд үйлчлэхдээ баян хоосноор нь ялгаварлана гэж ил тод зарлаж байсан энэ банк Монголчуудад ойр байж чадах уу, Монголчуудад ээлтэй байж чадах уу?

Бас тэгээд болоогүй, бусад банкуудтай харьцуулахад үйлчилгээ нь хамгийн хүнд сурталтай, теллерүүд нь хамгийн харилцаа муутай гэдгийг хэлэх нь зохистой болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Tanhai (May 29, 2016 10:52:51 am )

    Yag Tim gadnii horongo oruulalttai bankuudiin Jurassic oorchlolt oruulah heregtei yag iim baidal dahin garbal Hannah gazar baihgui Mongol Hun l hohiroh yum bna hedging haryullaa Mongolxhuud iim ediin zacgiig Haraat medegdej bna HAAN banknii ezend hariustlaga toostoh heregtei Huuliin baiguullagad. One we mongolxhuudaa 1 odor 100000 m hohircon hohirloo garguulah heregtei megegtsrgee mongolchuudaa

  • Зочин (May 29, 2016 12:31:22 pm )

    ХААН банкийг татан буулгаж орийн бичгийг шатаая. Муусайн луйварчингууд

  • Зочин (May 29, 2016 1:16:32 pm )

    Сайн эрс өрийн бичиг шатаадаг байсан гэсэн.Шатаая аа сайн эрс ээ.

  • Хариулт (May 29, 2016 2:01:32 pm )

    Одоо чинь 1920-иод он биш шүү дээ. Бүх юм компьютерт хадгалагддаг, нэгдсэн нэг сүлжээтэй болоод байгаа болохоор устгахад ч хэцүү л байх даа.

  • Путин (May 29, 2016 2:05:18 pm )

    Феоделийн нийгэм мандтугай.

  • ганаа (May 29, 2016 2:39:00 pm )

    арай ч дээ энэ хаан банк дэндүү даам юм бишүү

  • Anonymous (May 29, 2016 4:19:30 pm )

    Mongolchuudiig moljij hagartlaa bayijsan pizdaa. Ene jil hamgiin achigtai ajilsan salbar bank yun hyiamralbe

  • Зочин (May 29, 2016 7:10:57 pm )

    Бас теллерүүд нь удаан үйлчилдэг. VIP гэсэн өрөөнд нь нэг теллэр сууна тэр нь хүнгүй шахуу тэгээд ороод үйлчлүүлэх гэхээр 50.000 төгрөгний үнэтэй алтан карттай хүмүүст үйлчилэнэ гээд үйлчлэхгүй. Эдийн засагч нар нь хувиасаа мөнгө өгөх гэж байгаа юм шиг зээл авах гэсэн хүнийг чирэгдүүлж хэдэн өдөр банкныхаа үүдийг сахиулна. ХААН банк ядаж л энэ үйлчилгээний соёл дээрээ анхаармаар юм.

  • HMM (May 30, 2016 7:31:20 am )

    SHAL UTGAGUI UM BICHIH UM.

  • zochin (May 30, 2016 9:36:31 am )

    ZEEL AVAHAD huraamj gej 1%-n shimtgel avaad bdagiig boliulj irgeded butsaan olgoh
    asuudal yagaad shiidegdehgui bnaa????

  • zochin (May 30, 2016 9:46:22 am )

    Haan bank chine hamgiin zavaan gazar bhgui yu hariltsagchiin uilchilgee hamgiin muu yaltschgui humuus orgon suljeend ne boljil uilchluuleh ym telleruud ne gj udaan boljil ogvol hun butsaachih gd bdg teneg garuud

  • zochin (May 30, 2016 10:48:44 am )

    ЯНЗ БҮРЭЭР БИЧИЖ БАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛХЭЭЛ БОЛЬЧИХООЧ
    ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ШАЛДАА БУУНА Ш ДЭЭ

    • ppppp (June 02, 2016 12:46:56 pm )

      yamar zev yum bichnee

  • Иргэн (May 30, 2016 3:39:43 pm )

    Бүгдээрээ дансанд байгаа мөнгөө тат, тэр л хангалттай

  • Anonymous (May 30, 2016 4:08:32 pm )

    үйлчлүүлэхээ болиод,хадгаламжаа хүн бүхэн татаад ,зээлийн эргэн төлөлтөө хугацаа хэтрүүлээд ирэхээр ер нь үйлчилгээндээ шинэчилэл хийхгүй гээд ……..

  • зочин (May 30, 2016 5:30:34 pm )

    ХААН банкаар ямар хүмүүс голдуу үйлчлүүлдэг билээ дээ, үүнийгээ мартаад VIP үйлчилгээ авах гэж дайрах маань зөв үү. Энэ бакныхан харин ч тэр олон хүнд үйлчлээд л байдаг нь гайхмаар. Оюутан голдуу нөхөд 1000 төгрөгийн гүйлгээ хийдэг байхоо. Дунд нь гүйж орчихоод муухай байна гээд ч яахав

    • ppppp (June 02, 2016 12:47:50 pm )

      Hedee aj ahui bank shuudeee gggg

  • Иргэн (May 31, 2016 1:32:11 pm )

    Ганц банк Монголд байгаа биш дээ. Хар мянгаараа Хаан банкыг сонгон үйлчлүүлээд очер дугаар нь дийлддэггүй юм байна лээ. Чиэргдлийг нь бодоод дансгүй яваад байхаар ямар нэг зүйл хөөцөлдөхөөр хаан банкны данс нэхээд байдаг юм билээ. Төвөгтэй шүү.

  • Зочин (June 02, 2016 12:12:07 pm )

    ХААН банк бол ардын хувьсгалаас өмнөх хятадын шунахай худалдаачид, мөнгө хүүлэгчид л гэсэн үг.

  • Anonymous (June 02, 2016 1:18:14 pm )

    хадгаламжаа татаад төрийн банкиндаа хийж дампууруулья. Бид хожно

  • Anonymous (June 02, 2016 1:18:56 pm )

    хадгаламжаа татаад төрийн банкиндаа хийе. Бид хожно

  • Anonymous (June 02, 2016 8:27:25 pm )

    ХААН банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ данснаас “данс хөтөлсний хураамж” гэж авдагаа больё. Сар бүр хүн бүрээс ингэж авдаг чинь бохир маркетинг. Мөнгөө хадгалуулсныхаа төлөө дансаа хөтлүүлээд байх шаардлагагүй. Даруй энэ байдлаа зогсоо.

  • Иргэн (June 02, 2016 8:28:02 pm )

    ХААН банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ данснаас “данс хөтөлсний хураамж” гэж авдагаа больё. Сар бүр хүн бүрээс ингэж авдаг чинь бохир маркетинг. Мөнгөө хадгалуулсныхаа төлөө дансаа хөтлүүлээд байх шаардлагагүй. Даруй энэ байдлаа зогсоо.

  • navchaa (June 03, 2016 1:24:46 pm )

    syljee mash muu

  • Anonymous (June 03, 2016 5:57:45 pm )

    TUGJIL

antalya rent a car