antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2016 38 comments

“Босоо Ганбаа”-гаас “жижгэрсэн” МАХН-ын генсек намаа хорлов уу

нийтлэсэн Admin

14644466385749aeaeba5e0УИХ-ын сонгуульд нэр дэвших үйл явц хуулийн дагуу 27-ны 00.00 цаг хүртэл үргэлжилсэн. МАН болон АН-ын эрх барих байгууллагууд 23.00 цаг өнгөртөл хуралдаж байж нэр дэвшигчдээ хуулийн хугацаандаа багтаж зарласан юм. Тэгвэл үүнтэй зэрэгцэн МАХН-ынхан Бага чуулганаа 23.30 цагт эхэлж хуралдсаар үүрийн 04.00 цагт нэр дэвшигчдээ тодруулж Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж энэ удаагийн сонгуульд МАХН оролцож чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Энэ нь тэдний зүгээс ямар нэгэн байдлаар яаралгүйгээр МАН, АН-ын нэр дэвшигчдийг харгалзан үзэж байгаад хэнийг хаана нэр дэвшүүлэхээ тодруулсантай холбоотой бөгөөд нилээд шилүүн уур амьсгал дунд өрнөжээ, тэгэхдээ бүр хурлын заалнаас нэр дэвшигчдээс бусдыг нь гаргаж байгаад хуралдсан байна. Ингэснээр тэдний нэр дэвшүүлэх үйл явц нь удааширч хуулийн хугацаандаа амжаагүй нь нэгэнт ил болж, өнөөдрөөс сошиал ертөнцөд дэлгэгдэж байгаа юм. Харин эцсийн шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргах болно.

Гэтэл үүнээс дутахгүй нэгэн хачирхалтай асуудал өрнөж, өчигдөр твиттер, фэйсбүүк хуудсаны гол ярианы сэдэв болов. Тодруулбал, МАХН-ынхан өрсөлдөгч нараа харж байгаад тодруулах үйл явц нь хэрээс хэтэрч намын генсек Ж.Сүхбаатар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатартай зөрж 43-р тойрог буюу хуучин Дарханд дэвшихээр албан ёсны шийдвэрээ гаргажээ. Ингээд бусад намууд мэдээгээ олон нийтэд ил болгочоод байхад МАХН нилээд удсаар үд дундын үед анхны мэдээнүүд гарч эхлэв.

Ийнхүү удах болсон нь Сонгуулиа удирдан лидер болон орох ёстой намынх нь генсектэй холбоотой ажээ. Дарханы хөдөөгийн буюу 45-р тойргоос УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас, Шинэ Дарханы буюу 44-р тойргоос “босоо Ганбаа”-аас зугтаж, тэрбээр 43 дугаар тойрогт М.Сономпил, Б.Баттөмөр нартай нэр дэвшихээр тооцоолж намын шийдвэрээ гаргажээ. Гэтэл өнөөх “Босоо Ганбаа” нь харин 43-р тойрогт өрсөлдөхөөр болсныг дуулаад сандарч эхэлжээ.

Намын эцсийн шийдвэр нь гарчихсан, мэдээгээ олон нийтэд албан ёсоор дэлгэчихсэн байдаг, гэтэл өнөөх хадны мангаатайгаа таарчихсан байдаг. Харин одоо мань хүн юуны тулд генсек хийж байгаа билээ даргатайгаа хуувилдаж өөрийн гар дор байгаа протоколдоо засвар хийж 44-р тойрог буюу Н.Мөнхдаш, Б.Жавхлан нар руу зугтахаар бичиг баримтаа өөрчлөхөөр зэхэж байгаа гэнэ. Хэрэв ийм тохиолдол гарвал Сонгуулийн хуулийг давхар давхар зөрчиж “ичсэн генсек “НАМ”-аа алахаар шийджээ.

Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Anonymous (May 29, 2016 8:40:57 am )

    Darhanii zaluu darhaniihaa haa ch devshine dee, Sukhbaatariig ali ch toirog deer irsen darhanchuud demjinee

    • Зочин (May 29, 2016 6:08:08 pm )

      БИДЭНД ЭХ ОРОН Ч ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДАХ ХҮН ХЭРЭГТЭЙ

  • ganbaatar (May 29, 2016 8:43:21 am )

    Ganbaatar ner devshine gej heleel mongo avaal toirgoo soliod yavaad bdag shd. Ene udaa henees avchvaa

  • Anonymous (May 29, 2016 8:44:05 am )

    Наранбаатараа, чи май гээд хүнд 1 сая доллар шидэж чадах уу. Н.Мөнхдаш

    https://www.youtube.com/watch?v=unK7An6fPcY

    • жирийв (May 29, 2016 10:45:26 am )

      Миний бие уг нь Мянганбуугийн Наранбаатарт бус Л.Наранбаатар Наба хэмээх залууд л хэлсэн бичлэг байх юм,ахтай минь муудалцуулж яс хаяад ютүүб-д тавьсан эзэнтэй нь тооцоо бодно оо

  • Anonymous (May 29, 2016 8:52:56 am )

    Сүхбаатар Хэвтээ Ганбаагаас айлаа юу. Угаасаа пиншүү Ганбаатараас илүү гэдгийг Дарханчууд мэднээ. Харин Ганбаатар хууль журмынхаа дагуу бие даана гэж СЕХ-д материалаа өгөөгүй. дарханы тойрогт байгаа ганц бие даагч нь Наранбаатар. тийм байж яаж бие даах гээд байгаа нь хачин.

  • Anonymous (May 29, 2016 8:55:13 am )

    Ganbaatar heden ch namaas garch ordgiin be. XYH gesen odoo yamar namd orson gechvee. Tegeel toirog soliod yavaad baidag hun yum

  • novsh (May 29, 2016 9:03:44 am )

    Ene novsgiig darkhand hench demjikhgui

  • зочин (May 29, 2016 9:23:27 am )

    4 жил улс орныг минь сүйтгэсэн АН-аас бусдыг сонгох хэрэгтэй

  • TRUE (May 29, 2016 9:38:48 am )

    Ganbaatar urdn HANUULin ner devshigchees MUNGU avaad yvsan hun odoo dahiadl mungu avaad yvaad bn uudaa ……. Hachin gar shuu
    Harin suhbaatar shig zaluu uyiiig demjih hergtei ZALUU huniig darah gj uls turiin togloltuud yj bol yj l garj irne.

  • 1 (May 29, 2016 9:39:38 am )

    юу гэнээ…

  • Anonymous (May 29, 2016 9:43:23 am )

    suhbaatar chatsga tsarailsan yum biz dee. buur har amia bodoj baigaad namaa chatsga bolgoj baigaa yum baina

  • Anonymous (May 29, 2016 9:56:21 am )

    эхнэр хүүхдээ намаа сольсон хүнд тойрог солих юу ч бишээ, дараа нь бүр эх орноо солино гээч

  • Иргэн (May 29, 2016 10:35:12 am )

    Сүхбаатар, Энхбаяр хоёр гэж таарсан таар шуудайнууд юмдаа. Сүхбаатараа! Чи тийм овоо юм бол “босоо” Ганбаатартай тулаачээ! Чадахгүй л амьтан байхгүй юу?! Энхбаярч гэсэн саалгүй гарчихна гэж бодолтгүйшдээ. Ер нь МАХН ум маа ни бад ми хум болжээ.

  • Сэтгүүлч А (May 29, 2016 10:41:35 am )

    Сүхбаатар чадалтай, боловсролтой залуу улстөрч. Очиж очиж Ганбаатараас айлаа юу нээрээ. Дарханыхан ч Сүхбаатартаа сайн. Хаянхярваа бол одоо болноо болно. 2012 оны сонгуулиар нэг намаас нэр дэвшиж явсан Сүхбаатарынхаа ар нуруу руу хутга шаагаад л гарч ирээ биз дээ. Дарханчууд тэнэг биш шүү.

  • Anonymous (May 29, 2016 11:38:14 am )

    Баттөмөр гуай Дарханд хэнтэй л бол хэнтэй өрсөлдөхөд бэлэн байна лээ. Шийдсэн хүн гэдэг шиг. Тэгэхээр дан ганц Ганбаатараас айгаагүй, Баттөмөр гуайгаас ч бас айж байгаа байх

  • 1 udriin haan (May 29, 2016 11:38:56 am )

    Ene balai garuud odoo bolio naad jujig chin arai heterch bn uzegchgui bolj duuslaa, Odoo shine zaluu bolovsroltoi hun l bidend heregtei bna

  • Anonymous (May 29, 2016 11:41:51 am )

    Ганбаатарын явсан зам үнэхээр балагтай юмаа. Хайран ХҮН нам. сайхан гарч ирж бсан залуучуудыг задлаад хаясан. Шижигнэсэн залуучууд бсан даа. Ганбаа очоогүй бол өдийд 3 дагч хүчин болж гараад ирэх блаа

  • GANtulga bayar (May 29, 2016 12:09:10 pm )

    ГАНБАА Ж СУАБААТАР 2 ЛАА ГАРНАА

  • GANtulga bayar (May 29, 2016 12:17:01 pm )

    МОНГОЛ БАНКНИЙ ЖАК ГАНБААД МӨНГӨ ӨГӨӨД ЯВҮҮЛСАН ЧИНЬ СҮХЭЭ МАНГАС ГАРААД ИРЭВЭЭ.ОДОО ЯАЖ АРГАЛНАА ЖАКАА

  • Anonymous (May 29, 2016 1:10:02 pm )

    одоо яана да жавхаа

  • Bold (May 29, 2016 1:30:56 pm )

    Босоо Ганбаа хэвтээ болно
    Сономпил 16н давхарын лефтийг авахаад явчихсан нэр гэж байхгүй
    Баттөмөр гаалийн мөнгийг идээд дууссан
    Сүхбаатар 2008 гараад юу ч хийгээгүй
    Харин Нутгийн Дарханы ганц Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатараа Дарханёууд дэмжинээ.
    Тэр Дарханчуудын төлөө зүрх сэтгэлээсээ юм хийдэг шүү.
    Ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг
    Бага Олимп зохион байгуулсан

  • Болдбаатар (May 29, 2016 1:31:53 pm )

    Сүхбаатарыг дэмжиж байна. Ганбаатартай л нэг тойрогт үзэхгүй бол ялах боломжтой. Жавхлантай тулхад асуудалгүй ялна.

  • Болдбаатар (May 29, 2016 1:34:42 pm )

    Дарханы тойрогын урьдчилсан судалгаа хийгдсэн байсан Сүхбаатар Жавхлан асуудалгүй ялахаар гарсан байсан.

  • Зочин (May 29, 2016 1:57:54 pm )

    Энэ ухэрууд энэ гарна,тэр гарна гэж санааны зоргоороо меерелдеед тэнэгээ гайхуулж
    бгаа юм бхдаа,

  • Төгс (May 29, 2016 2:09:55 pm )

    Баттамарийг дэмжиж байна. Ялна. Бидэнд Эдийн засагч хүн хэрэгтэй.

  • uyach, shinjeech (May 29, 2016 2:57:14 pm )

    43-r toirogt EX ORONCH XUU. Sainxuugiin Ganbaatar 44-r toirogt UNDUR BOLOBSROLTOI XUU Jamiyanxorloogiin Suxbaatar 45-r toirogt Zasag noen nutagiin ax Damdinii Xaynxyarbaagiin TER UDURIIN tenger medne. BUSAD DEBSHIGCHID NI XEREGGUI BAIX OO, TSagaanbaatar Xaynxyarbaa dargatai neg toirogt uzexgui dee tegbel ectoi garax shanstai shdee.

  • Anonymous (May 29, 2016 4:55:52 pm )

    Jawhlan gi hyalar lalar yaaj dewshij bna a ganbtar svhbatar hayan 3 yag ijil. Lararyyd zailasai darhanas

  • Anonymous (May 29, 2016 5:00:54 pm )

    Hen ch hreggvi e Burmaad l ugii

  • ЮБИ (May 29, 2016 5:25:37 pm )

    Гамбаа торойгоод л гараад ирнэ

  • Anonymous (May 29, 2016 7:31:18 pm )

    Битгий хуц босоо л гэнэ хэвтээ биз дээ одоо ч хэвтэнэ харж байя айгаад байх юм алга

  • Мөнхжаргал (May 29, 2016 8:06:24 pm )

    Ганбаатар аль намаас дэвшиж буй юм бэ?

  • Zochin (May 30, 2016 7:17:14 am )

    Монгол улсад энэ бол хууль зөрчилт биш. Оффшор….

  • монгол улсын иргэн (May 30, 2016 7:41:25 am )

    Боловсролтой мэдлэгтэй тууштай Ж.Сүхбаатарыгаа дэмжицгээе

  • Зочин (May 30, 2016 8:46:05 am )

    Тойрогоо сольж байхаар явж ажил аа хий

  • Anonymous (May 30, 2016 9:10:11 am )

    uih-d baih hunii neg gej boddog. Demjine ee amjilt.

  • Зочин (May 30, 2016 9:33:51 am )

    НАМын ТОМчууд дуртай зүйлээл хийх юм даа Ийм ГАРУУД л улсаа бужигнуулаад байгаа юм даа
    ХУУЛЬ-тай улс шүү дээ МОНГОЛ чинь

antalya rent a car