antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2016 20 comments

Б.Дэлгэрсайхан баталгаат хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?

нийтлэсэн Admin

11111111111

Оффшор бүсэд компани, данстай гэдэг нь тодорхой болсон “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан улстөрд албан ёсоор хөл тавихаар зүтгэж байгаа нь бас л ил болсон зүйл. Тэрчлэн оффшор бүсэд ямар нэг байдлаар толгой хоргодсон этгээд эгэл жирийн бизнесмэн бол бас яахав, харин улстөрийн зүтгэлтэн бол ёсзүйн хувьд нийцэхгүй гэдэг дээр олонх санаа нэгдэж байгаа ийм үед, дахин нэг оффшортон төрд данслагдах нь зөв үү гэдэг асуудлыг бид хөндөж байгаа юм. Б.Дэлгэрсайханы тухайд Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий. Ер нь бол Б.Дэлгэрсайхантай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг өмнө нь хүргэсэн.

Харин одоо үргэлжлэлийг нь хүргэж байна. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.

Эхэнд өгүүлсэнчлэн Б.Дэлгэрсайханы бизнесийг хятадуудаас салгаж ойлгохын аргагүй байдаг.  Тэрчлэн “Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд  ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.

Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй,  ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. “Болдтөмөр ерөө гол” компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байгаа талаар ярьдаг.  Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан байдаг.

УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа гэсэн байна. Тус компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол Улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байсан байдаг.  Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж ярьж байсан байдаг.  Түүнчлэн Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гэхчлэн зөрчлүүд цөөнгүй гарч ирсэн байдаг. Тэгсэн ч тус компани шаардлага хангахгүй вагонуудынхаа даацын хэмжээг багасган мэдүүлж давуулж ачилт хийн улсад их хэмжээний татварын хохирол учруулж ирсэн гэх мэдээлэл бий. Б.Дэлгэрсайханы тухайд энэ асуудлаар хууль хяналтынхан он дамнан шалгаад эцэслэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Зочин (May 27, 2016 10:23:00 am )

    Йим их баялагийг ганц хүн хүртээд мөнгөө хийх газраа олж яадаад байж болдог юм уу

  • Д. ЭНХМОНХ (May 27, 2016 12:22:10 pm )

    ЭНЭ НОХОР ТЭГЭЭД МОНГОЛД ЯМАР ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЮМ БЭ ?.МЭДЭЭЖ ХЭРЭГ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА АЮУЛГУЙ АЖИЛЛАГААНД НОЛООЛОХ БОЛ БОЛОХГУЙ Л БАЙХ Л ДАА. ТУУНЭЭС ЭРЭЭНД ВАГОН УГСАРДАГ ГЭЖ ЯМАР ТЭНЭГ НЬ ЯРИАД БАЙГАА ЮМ. ХУН УНЭМШИМЭЭР ЮМ БИЧ Л ДЭЭ. ТЭГЖ ЯРИХ ЮМ БОЛ МОНГОЛЧУУД ИХЭНХИ НЬ ЯПОН СОЛОНГОС АМЕРИКИЙН ЯМБИЙ МАШИН УНАДАГ БАЙХ ШУУ. ЯМБИЙ МАШИН УНААД БАЯСДАГ МОНГОЛЧУУДАА ЯМБИЙ ВАГОНООР НУУРС ТЭЭВЭРЛЭЖ БОЛОХГУЙ ЮУ. БИТГИЙ УЛС ТОРЖ. ХОЕР ОРНЫ БИЗНЕСМЭНУУД АЛЬ АШИГТАЙ ВАРИАНТААР Л АЖИЛЛАНА ШУУ ДЭЭ. ИИМ ЮМ БИЧИЖ БАЙХ ДАА ЖААХАН ИЧИЖ БАЙГААЧ

  • Зочин (May 27, 2016 4:18:24 pm )

    Битгий сэрүүн зүүдэл. Энэ сэтгүүлч нэртэй эргүүч бууны нохой болж ямар ч нотолгоогүй, гэрийн ажилгүй эхнэрүүд гудамжинд хов ярьж байгаа юм шиг юм бичих гэж тэнэгтэж байхын оронд түүний уурхай дээр очиж ажиллавал цалин гайгүй авна шүү. Энэ шиг тэнэг амьтанд тэнцэх ажил даанч олдохгүй л дээ.

  • Banhar (May 27, 2016 7:22:50 pm )

    ene Tamir odoo yu ve uur bichih ym alguu zailaa

  • B.Tamir (May 27, 2016 7:24:25 pm )

    uuchlaarai bi heden tugrug avaad zahialgaar bichsen yma yadiin

  • Tamir (May 27, 2016 7:29:48 pm )

    munguu hiih gazaraa olj ydsan hun tsetserleg surguuli emneleg baridag ymu turuus tursun terbumtan ta nart neg emneleg barij ugsunuu usgun bol nerleerei

  • Irgen (May 27, 2016 7:32:22 pm )

    yaj ch muulaad nemergui baihaa Erguu Tamiraa mini

  • ZOCHIN (May 27, 2016 8:52:41 pm )

    ene nohor mongoliin ashigt maltmaliig zarj ,tatvaraa tolohgui offshir dansandaa orlogoo nuudag n gol n baihaa. ter ymar ashigt maltmaliig tarj urguulj, hiij hodolmorloj buteegeeguil hoino tatvaraa mongold l toloh estoi.

  • ЗОЧИН (May 28, 2016 1:48:27 pm )

    Тамир аа,,,, шинэ вагонууд хугацаа дууссан гэж ойлгохгүй бна,ядаж машинтай зүүрлэхэд бодоод үзээч дээ,убтз-ын вагонууд чинь тэгвэл бүүр бараклагдсан юм биш үү захиалгатай бичиж бгаа бас л ,,,,

  • Бадраа (May 28, 2016 1:53:00 pm )

    за за энэ бичсэнээр бол убтз-ын бүх вагонууд бараклагдсан вагонууд юм бнаа

  • tsog (May 28, 2016 3:25:01 pm )

    dornogovid songdvol nutagataa ih zuil buteeh bha demjinee amjilt husie

  • zochin (May 29, 2016 8:23:50 pm )

    Sain hvniig songuuliin omno hiij ban daa. Dornogobichuud hvnee mednee.

  • хөдөөний хүн (May 30, 2016 11:52:17 am )

    хятадын төлөөний л хүн шүү дээ. мянган баянголын ордыг зөөгөөд монголд хэрэгтэй юм хийж чадахгүй.

  • Бодоо (June 03, 2016 1:02:16 pm )

    Дорногвьдоо их юм хийсэн хүндээ.Дорноговьчууд дэмжинээ.Ер нь манайхан нэг нэгнийгээ яах гэж янз бүрээр бичиж бичүүлж бдаг бнаа.. Чадварлаг ийм мундаг сэтгэЛтээ хүмүүсээ бид дэмжиж байх ёстой бус уу

  • Anonymous (June 04, 2016 12:26:53 pm )

    Дорноговьд их юм хийж байгаа хүнийг ингэж хамаагүй гүтгэх хэрэг байна уу. Өөрсдөө хийж бүтээсэн зүйлгүй байж юм хийж байгаа нэгнийгээ амныхаа зоргоор гүтгэх юм.

  • Jaamaa (June 04, 2016 12:38:06 pm )

    Бизнесмэн хүмүүс улс төрд орж болохгүй гэх юм байхгүй, Парлеметэд ч сонгогдож болохгүй юмгүй. Яагаад гэвэл тэд томоохон аж ахуй, бизнесийг амжилттай удирдажболсон юм чинь одоо улсын удирдлагад оролцож өөрийн туршлага чадвараараа улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулья гэж үнэн сэтгэлээсээ хүсдэг. Биеэ зассан, гэрээ засчихсан хүн чинь одоо төрөө засахад оролцох нь нэр хүндийн хэрэг юм.

  • x (June 04, 2016 12:38:21 pm )

    Манайхан уул ухаж сүйтгэсэн гээд л аль муу үгээ л хэлэх юм. Эцсийн эцэст энэ монгол орон чинь байгалийн баялаг, мал аж ахуй, газар тариалангаараа амьдарч байгаа биз дээ. Ихэнх улсын төсвийг байгалийн баялгаасаа олж байгаа. энэ хүний улсад төлсөн өч төчнөөн сая төгрөгний татвараас та бидний цалин, аймаг, сум орон нутгийн төсөвт мөнгө хуваарилагдаж очиж байгаа. наад захын ийм юмыг бид ойлгож ухаарах хэрэгтэй. энэ хүн төрд гарлаа гээд монгол улсын баялгийг хил давуулаад чирээд явахгүй биз дээ.

  • KAKA (June 04, 2016 12:38:40 pm )

    ХЯДАДУУДААС ХӨРӨНГӨ САЛГАЖ ЭХ НУТАГТАА ШИНГЭЭЖ БАЙНА. ТЭР ТӨМӨР ЗАМЫГ МОНГОЛООС ХЯТАДУУД ХУУЛААД АВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ . ЯАЖ МӨНГӨ ОЛОХ НЬ ЧУХАЛ ЮМ УУ ЭХ ОРОНДОО ӨГӨӨЖТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛЖ ҮЛДЭЖ БАЙВАЛ ИРЭЭДҮЙД ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ . ХЯТАДУУД БИДНИЙГ ШУЛААД БАЙХАД НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХЯТАД ХҮНИЙГ ШУЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ УХААРААЧ. ГАР ЧИНЬ ХӨДЛӨХГҮЙ БОЛОХОООР ТОЛГОЙ ЧИНЬ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА ХАРИН АМ ЧИНЬ САЙН АНГАЛЗАХ ЮМ.

  • Bayaraa (June 04, 2016 12:40:11 pm )

    Хийсэн юмтай, хийх зорилго тэмүүлэлтэй, хэлсэндээ хүрч, хийснээрээ урамшиж. яваа хүн чинь Дорноговь аймгийн маань унаган хүү Борхүүгийн Дэлгэрсайхан шүү дээ. Улам ихийг хийгээрэй гэж хийх боломжийг нь олгож Дэминээ. Дэмжицгээе ээ Дорногвьчуудаа

  • kkkk (June 04, 2016 12:50:45 pm )

    Мэдээж Дэлгэрсайхан л юм байна. Дорноговьчуудад маш том боломж ирж байна. Зөвхөн Дорноговь гэхгүй Монгол улсад бүтээн байгуулалтын ажлыг хийж, Боловсрол, эрүүл мэндийн салбарт маш их сэтгэл гарган ажиллаж байсан. Мөн оюуны хөрөнгө оруулалт ч хийж 120 гаруй хүүхдийг их дээд сургуульд суралцахад нь дэмжиж байна. Монгол улсын шилдэг татвар төлөгч, манлай бизнесмен гэхээсээ илүү нутаг усандаа санаа тавьж ТОМ СЭТГЭЛтэй хүн дээ. Дэлгэрсайхан шиг олон хүмүүс төрийн түшээ барилцаж яваасай билээ. Ядарсанд зөөлөн, задарсанд хатуу хүн дээ.

antalya rent a car