Нийслэл, орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж, хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “….орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцохгүй” гэсэн байдаг. Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа болон Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төрийн өнгө аясаар хандаж байгааг МАН эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
Ц.Тунгаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2016 10:16:27 am )
АН-ийн арга нь барагдаж сонгуулийг л луйвардаж ялах байх. МАН-ыг бол дэмжинэ. Улс орноо өөд татах нь МАН л болж үлдэж байна
-
Anonymous (May 27, 2016 10:21:48 am )
AN odoo yaj hicheegeed songuuliig luiwardaj chadahgui, ylahiin tuld yaj ulairch huuli zurchij, yos bus zuil hj bgaag bugd harj bgaa shvv dee
-
Anonymous (May 27, 2016 10:23:34 am )
zuw shdee, aliin bolgon chimeegui suuhaw dee, AN Songuuliin erunhii horoog uuriin medeldee bailgaj bgaag hvn bolgon l harj bgaa shde
-
янзагахан (May 27, 2016 11:09:59 am )
АН төрийн ямар ч эрх мэдлийг өөрийн талдаа ажиллуулж чаддаг дархан мэхтэй юм даа хуулийг жинхэнэ утгаар нь гууль болгодог АН ынхан шиг гэмт этгээдүүдийг улсаасаа хөөн гаргавал таарна жинхэнэ энэ намд л төрийн их гаршсан дээрэмчид их байгаа шүү тиймдээ ч тэд арга мэхээ уралдуулан элдвийн хорыг найруулахдаа гаршчихсан эрлийз нөхдүүдээр цусаа сэлбэж байх вэ дээ
4 Comments