antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 6 comments

“Улаануудын эсрэг хамтдаа” хэмээн АН-ын залуучууд өвчиндөө шаналж буй эх үрсийн зовлонгоор улс төр хийж эхэлсэн үү

нийтлэсэн Admin

Ойрын өдрүүдэд “Улаанбурхан УЛААНУУДЫН эсрэг дархлаажуулалтандаа хамрагдцагаая”, “Залуусаа УЛААНУУДЫН эсрэг хамтдаа” гэх уриатай бичлэгийг фэйсбүүк, твиттерээр өдөр шөнөгүй “нүдэж” байна.

Ардчилсан намын Ардчилсан Залуучуудын Холбооноос бэлтгэсэн дээрх PR бичлэгийг өнгөц харахад сүүлийн үед нийгмийг айдаст автуулаад буй улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байгаа мэт юм. Харин лавшруулан анзаарвал улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй мэт боловч давхар хавчуулагдаж хэлэгдээд буй “УЛААНУУДЫН ЭСРЭГ” гэдгийнх нь учрыг төвөггүйхэн ойлгоно хэмээн твиттер, фэйсбүүкээр ярилцаж байна. Тэдний тайлбарлаж буйгаар “Улаануудын” гэдэг нь МАН-ынхан юм байна. Үүнийг ямар ч тэнэг хүн харсан, үзсэн ойлгоно гэнэ. Монголчууд бид МАН-ыг “улаан”, АН-ыг “цэнхэр” гэж тодорхойлсоор ирсэн. Намууд ч бэлэг тэмдэгийнхээ өнгийг улаан, цэнхэрээр будаж тодорхойлдог.

Гэтэл АН-ынхан үүнийг ашиглаж өвчнөөр зовж шаналж яваа хүмүүсийн зовлонгоор улс төр хийж эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр улаанбурхан өвчнөөр 70 гаруй хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа. Энэ аймшигт өвчнөөс болж олон арван эцэг эхчүүд амьдын хагцал үзэж, сэтгэл зүрхээрээ шаналж яваа. Гэтэл салбар яамыг нь улс төрийн “тоглоомоос” болоод долоон сарын турш толгойгүй болгочихоод оронд нь томилогдох хүнийг нь томилж чадахгүй явсан атлаа өнөөдөр та бүхэн гэнэт ухаан оров уу. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр олон арван хүүхдийн амь нас үрэгдсэн хойно нь одоо л та нар гэнэт анхаарлаа хандуулж сайдыг томилж, уриалга дэвшүүлэх нь хэр зохимжтой вэ. Тэр тусмаа сонгуулийн өмнө PR бичлэг хийж сошиал сүлжээнд тарааснаар улаанбурхан өвчин эдгэх үү. Үүнийхээ оронд бичлэг хийсэн, бичлэгийг тараахад зарцуулсан бүх мөнгөө цуглуулаад ХӨСҮТ-д хандивлачихвал тэр чинь л монголчуудынхаа төлөө хийсэн хамгийн том алхам болно. Тэгвэл та бүхнийг сонгох талаар дахин нэг удаа бодож магадгүй. Гэхдээ л улс орны “элгээр нь хэвтүүлсэн” та бүхэнд монголчууд одоо дахиж итгэхгүй л болов уу даа.

Арай ч дээ, нөгөө 25 жил ярьсан сайхан ниймэг чинь энэ үү. Одоо бүр өвчин зовлонгоор хар PR хийхдээ тулжээ АН-ынхан. Тав алхахгүй улс төр хийж монголчуудыг доромжилж байхаар баруун солгойгүй цацсан бондын мөнгөнөөсөө хэрэгтэй байгаа аппаратныг нь аваад өгчихгүй яасан юм бэ. Өнөөдөр аппаратны хүрэлцээгүйгээс болж өвчиндөө зовж шаналан хэвтэх бяцхан үрсэд энэ бичлэгээс чинь илүү тэр чинь “хоол” болно. Өнөөдөр ХӨСҮТ-д улаанбурхан өвчнөөр хоёр хүүхэд өнгөрвөл нэг хүүхэд аппаратад орох “эрх” нь нээгдэж байгаа шүү АН-ынхаан!!!

Г.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (May 26, 2016 11:00:05 am )

    Одоо зүгээр нэг уриалга бичээл улс төржлөө гэх хандлага газар авлаа шүү мэдээллийн сайтуудаар дамжуулж тархи угаах ажиллагаа аймар юм аа. Улаанууд бол өвчин болхоос ямар нэгэн нам биш шүү дээ улаанууд бол айхтар өвчний вирус төрөлхийн гажгийн синдром үүсгэдэг энийг өөрсдийгөө гэж бодож байгаа нь өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь тийм байгааг харуулж байнадаа

  • dd (May 26, 2016 12:48:53 pm )

    АН хуурч хулхидаж дуусахгүй юм ааа!

  • oo (May 26, 2016 12:50:35 pm )

    AH odoo boliochee ene baahan hudlaa zvileee neeh svrtei yum hiichdeg ch yum shig hereldetsgeehes uur yu ch chdku

  • Amaraa (May 27, 2016 12:34:19 pm )

    Ym buhniig uls torjuulj baihiin orond ochood vaktsinaa hiilgeed 6.1neer duu naraa bayar huuruur duuren bailgay l daa. bid chadnaa zaluuchuuda ene gaitai ovchniig bugdeere davishde

  • Баагий (May 27, 2016 12:36:47 pm )

    tiishde amraa like bugdeeree vakcinaa hilged erul saixan baie ldaa bid naras unah ym bhgvshdee

  • Zochin (May 27, 2016 2:09:34 pm )

    Tariulahaas jaahan aisan ch gesen tariulchihsan shuu. Zaluusaa vaktsinaa hiilgeerei

antalya rent a car